
Япон буюу капиталист нийгэмд ажлаа солих, ажилд орох гэж байгаа бол
танд намтараа сайн дэлгэрэнгүйхэн бичих хэрэг гарна. Зүгээр нэг хэдэн
хийсэн ажлуудын нэрийг жагсаачихсан байвал мэдээж болохгүй. Тэгэхдээ
бас мэдээж нуршуу бол уншихаас залхуурах байлгүй.
Ерөнхийдөө намтарыг бичих формат нь янз бүр байдаг ч өөрийн чинь талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөөрийг сонгоод эхлээд өөрийнхөө юу хийж таваргаж явсанаа дэлгэрэнгүй бич.
Рирекишогоо бичээд бэлдчихсэн бол ажлаа хайж эхэлнэдээ. Нэг бол
ажилд зуучлагч агентад хандаад хий гэснийг нь хийгээд байх, эсвэл
интернэтээр ажлын мэдээлэл хайх, эсвэл зэрэгцүүлсэн ч болно. Ажилд авах
ажлын байрны мэдээлэлийг 求人情報(kyujin jouhou) гэдэг бөгөөд хэдэн арав,
эсвэл зуун мэдээлэл унших хэрэг гарч магад. Тиймээс эхнээсээ мэдэхгүй
үгнүүдээ хойш тавилгүй нэг бүрчлэн орчуулаад байх хэрэгтэй. Хэлний чинь
мэдлэг дээшлэхээс гадна тэртэй тэргүй маш их хэрэглэгдэнэ.
Ажилд зуучлах агентууд болон ажил хайх сайтуудыг дэнша-нд явахдаа
хаягийг нь бичээд авчихна биздээ. Өөрийнхөө харилцаж байсан зарим нэг
мэддэг нэгийнхээ үйл ажиллагааны талаар бичье.
Recruit Agent гэдэг нэртэй агентад бүртгүүлсэнээр ажил хайх анхны алхам болсон гэж хэлж болно. Вэб сайтаар нь ороод бүртгүүлсэн ч болно, эсвэл 紹介(shyokai) буюу танилцуулгаар. Бүртгүүлсэнээс хойш тань руу майл бичиж байгаад нэг уулзалт хийнэ. Тэгээд очихоор чинь юу юу хийж байсан талаар шалгааж өгнөдөө. Хувийн болон ажлын намтарыг чинь яриулна. Худлаа юм ярьж байна уу, ажилд орсон гарсан хугацаа, нийгмийн даатгал төлж байсан эсэх, ямар ажилд ормоор байгаа, юу хийж чадах гээд ярилцана.

Тэншокү сайт гэдэг нь ажил хайхтай холбоотой юм бүхнийг агуулсан нэг систем буюу программ ажиллаж байгаа гэдгийг эхлээд төсөөлөх хэрэгтэй.

