Талент менежмент гэдэг нь ажилтнуудын чадамжийг илрүүлж хөгжүүлэх компаниас зайлшгүй явуулах ёстой үйл ажиллагаа юм. Байгууллагад олон тооны удирдах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс
илүүтэйгээр цөөн тооны авъяаслаг билэгтэй (talent) ажилтан байх нь үр
ашиг, бүтээмж өндөртэй байна гэсэн үзэл баримтлал дээр тулгуурлана. Талент менежмент бол удирдлагын дунд ба дээд түвшний авъяаслаг ажилтнуудад хийж байгаа хөрөнгө оруулалтыг ашиглах үйл ажиллагаа юм”. Энэхүү тодорхойлолтын “удирдлагын дунд ба дээд түвшний” гэсэн үгсийг илүүтэй анхаарах хэрэгтэй. Компанид ийм ажилтнуудын эзлэх хувийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөн хэрхэн
бусдад алдахаас хамгаалах бодлого боловсруулах арга зүйн зөвлөмж,
практик судалгаа, тоон үзүүлэлт дээр тулгуурлан сургалтыг явуулна.

Харилцагчийн үйлчилгээний менежмент нь тухайн компанид зохион
байгуулалттай арга замаар үйлчлүүлэгчийн харилцаануудаа удирдан зохион
байгуулахад нь туслах арга зүй, software болон ихэвчлэн интернетийн
хүчин чадалд зориулагдсан мэдээлэл үйлдвэрлэлийн нэр томъёо юм.
Жишээлбэл, тухайн компани удирдлага, худалдааны ажилтнууд, үйлчилгээ
хангадаг хүмүүстэй харилцаж байгаа үйлчлүүлэгчдийнхээ талаар мэдээллийн
сан байгуулж болох ба магадгүй үйлчлүүлэгчдийг шууд мэдээлэлд оруулах,
үйлчлүүлэгчийн хэрэгцээг бүтээгдэхүүний төлөвлөгөө болон захиалгатай
тохируулах, үйлчилгээний шаардлагуудыг үйлчлүүлэгчид сануулах, өөр ямар
бүтээгдэхүүн худалдан авч болохыг үйлчлүүлэгчид мэдэгдэх болон бусад
олон боломжийг өөрийн компанидаа бүрдүүлэх боломжтой болох юм.
Welcome to English speaking club
Монголын Хүний Нөөцийн Институт MORNING LETTERкомпанитай хамтран өөрийн гишүүд, дэмжигчдийн хүрээнд Монголд анх удаа
ажилтан, албан хаагчдын бүтээлч сэтгэлгээ, чадвар чадамжийг нэмэгдүүлэх"ӨГЛӨӨНИЙ СУРГАЛТ" буюу ажлын байран дээрх цуврал сургалтыг 3АРЛАЖ байна.