Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Байгууллагын сургалт (CTP)
-2009 / 07 / 08

Сэдвийн сонголт болон товч тайлбарыг дэлгэрэнгүйгээс үзнэ үү.

  • Хамрагдах хүний тоо: 25-30 хүн /30 хүнээс дээш тохиолдолд 2 баг гэж тооцно/
  • Сургалтын үргэлжлэх хугацаа- 6 сургалтынцаг
  • Сургалтын төлбөр сургалтын 1 цаг- 40 000 ₮

-2009 / 06 / 10
Захирлуудад суралцахыг зєвлєсєн CEO COLLEGE сургалт удахгvй эхлэнэ. Тус сургалтыг Монголын Хvний Нєєцийн Институт /MHRI/,
Монголын Лектор тєв, ГЭРЭГЭ Хууль Зvйн Тєв, Хюман Фортис /Human Fortis/, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт гэсэн салбартаа тэргvvлэгч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Таван байгууллагын батламж бvхий сертификат олгох CEO PROGRAM нь компанийн гvйцэтгэх удирдлагуудад зориулсан ба цаашид энэ чиглэлээр улам мэргэшихэд чиглэсэн тусгай хєтєлбєр юм. Сургалт CEO манлайлал, хvний нєєцийн удирдлага, маркетинг ба PR, бизнесийн эрх зvй, санхvv, CEO менежмент зэрэгт удирдлагт зайлшгvй хэрэгтэй чиглэлvvдийг тvлхvv анхаарах ба шилдэг багш нар хичээл заах ажээ.

Энэхvv тусгай хєтєлбєрт сургалтанд хамрагдсанаар суралцагч бизнесийн салбарт хvчирхэг мэдлэг, мэдээллийг мэргэжлийн тvвшинд олж авах болно.
-2009 / 03 / 07
Хартфорд институтын ээлжит “Нээлттэй Өдөр” 2009 оны 3-р сарын 14-нд зохион байгуулагдана . Уг арга хэмжээний үеэр Хүний Нөөцийн Институтын 3ахирал Д.Бартанбаатар "Талент менежмент" сэдвээр сонирхолтой лекц унших болно. Та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирж Хартфорд институтын үйл ажиллагаатай танилцаж, сонирхолтой лекц сонсохыг урьж байна.


-2009 / 02 / 11

Тэргүүний технологи, байнгын сайжруулалт, чадварлаг хүний нөөцөд түшиглэн хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэсэн эрхэм зорилготой Ханбогд кашимер ХХКомпанийн удирдлагын багийнхандаа цуврал модулын сургалт авч байна.

"Ханбогд кашимер" нь ноос ноолуурын анхан шатны боловруулах үйлдвэрлэл явуулдаг бөгөөд салбартаа тодорхой байр суурийг эзэлдэг компани юм.
-2009 / 02 / 07


Монголын хүний нөөцийн институт энэ сарын 12-14 -ны хооронд "Төрийн тусгай хамгаалалтын газар"-ын удирдах ажилтнуудад "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага", "Талант менежмент", "Удирдлагын манлайлал" сэдвээр сургалт өгч байна.

-2009 / 01 / 13

                                           


Байгууллагдаад 39 дахь жилдээ сургалтын vйл ажиллагаа эрхэлж, нийт 15000 гаруй мэргэжилтэй ажилчин, 4000 гаруй тусгай мэргэжлийн техник, технологич бэлтгэж, улс орны хєнгєн аж vйлдвэрийн салбарыг мэргэжилтэй боловсон хvчнээр хангах vvргээ амжилттай биелvvлж ирсэн Монгол-Солонгосын техникийн коллежийн удирдах ажилтнууд болон нийт багшлах бие бүрэлдэхүүнд "Бүтээлч сэтгэлгээ" болон "Стресс менежмент", "Цагийн менежмент" сэдвээр сургалт зөвлөгөө өгч байна. Сургалт 2009.01.07 - 08 ны хоорон нийт 2 өдөр үргэлжлэх юм.


   

-2008 / 12 / 04


Байгууллагад олон тооны удирдах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүүтэйгээр цөөн тооны авъяаслаг билэгтэй (talent) ажилтан байх нь үр ашиг, бүтээмж өндөртэй байна гэсэн үзэл баримтлал дээр тулгуурлана. Компанид ийм ажилтнуудын эзлэх хувийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөн хэрхэн бусдад алдахаас хамгаалах бодлого боловсруулах арга зүйн зөвлөмж, практик судалгаа, тоон үзүүлэлт дээр тулгуурлан сургалтыг явуулна


-2008 / 10 / 25

ГЛОБАЛ ТАЛАНТ – СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ нь  байгууллагын нөөцийн удирдлагыг чадавхижуулах, салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.  Өдгөө хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт (BCHRM), байгуллагын удирдлага, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан ахисан түвшний (CHRM) сургалт болон гишүүн байгууллагуудын захиалга дээр үндэслэн боловсруулсан МОДУЛЬ –ийн сургалтуудыг явуулж, хүний нөөцтэй холбоотой асуудлуудад мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг өгч байна.
HR Фото