Танилцуулга
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Алсын хараа, эрхэм зорилго
-2009 / 09 / 30
Үйлдвэрлэлийн vр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдvvлэх болон vйлдвэрийн хөгжлийн стратегийн хөтөлбөрийг хэрэгжvvлэх чадвартай өндөр мэргэшлийн, ухамсарт хамт олныг бvрдvvлнэ гэсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж буй  Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн захиргаа хүний нөөцийн мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, хүний нөөцийн менежерүүдэд зориулсан мэргэшүүлэх BCHRM сургалтанд хамрагдлаа.
-2009 / 09 / 15
Монголын буддын шашинт оюутны холбооноос зохион явуулдаг гадаад хэлний сургалт өчигдөр эхэллээ. Сургалт англи хэлний дунд, солонгос, төвд хэлний анхан шат гэсэн төрлөөр явагдана. Хичээлийг мэргэжлийн багш нар зааж буй бөгөөд төлбөргүй. Түүнчлэн хэлний сургалтын дундуур тус холбооноос бурхны шашин, соёлын тухай лекц уншина.
-2009 / 08 / 25
2009 оны 09-р сарын 08-09-ны өдрүүдэд Германд болон бусад өндөр хөгжилтэй орнуудад суралцаж төгсөгчид, оюутан залуусад зориулсан “Хөдөлмөрийн бирж -2009” арга хэмжээг 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийг танилцуулах, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас барууны өндөр хөгжилтэй оронд сурч төгссөн залуучуудыг ажлын байраар хангах гэнэ.
-2009 / 08 / 24
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас болоод БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн 24 сая ажилгүй хүний 12 сая нь энэ жилдээ ажил олж чадахааргүй байгаа аж. Энэ тухай урд хөршийн Хүний нөөц болон улсын бодлогын яамныхан мэдээлснийг Associated Press дамжууллаа.
-2009 / 08 / 17
Хүний нөөцийн институтын удирдах зөвлөл болон Монголын Уул Уурхайн Биржийн төлөөлөгчид БНХАУ-ын уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны хэлцэл хийлээ. Уг уулзалтын үеэр техник тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэлтийн асуудлаас гадна, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, хүн хүчний чадвар чадавхийг сайжруулах, сургаж бэлтгэх асуудлаар хэлэлцлээ.
-2009 / 08 / 17
“Санхүүгийн хямрал дэлхий дахиныг сөхрүүлсээр байна.  Хөгжингүй болон хөгжиж буй бүх орон түүний сөрөг нөлөөг биеэрээ амсаж буй. Ганцхан Хятад л ийм нөхцөлд эдийн засгийн өсөлтийн өндөр хэмнэлээ хадгалж чадаж байгаа. Эцсийн эцэст энэ хямрал өөрийгөө хэт их гүрэн гэх мэдрэмжийг Хятадад олгов.” Ройтерс агентлаг ийн олны сонорт хүргэв.
-2009 / 08 / 10
 Мягмар гарагт 48 нас хүрсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрсөн өдрийн бялуугаа Цагаан ордны хамгийн ахмад сурвалжлагчтай хуваан зүсчээ.


-2009 / 07 / 31

Монголын Хүний Нөөцийн Институт ирэх сарын 05, 06 (2009.08.05-06)-нд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран Боловсролын салбарын хүний нөөцийн удирдлагын чиглэлээр анх удаа Австралид бэлтгэж байгаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах мэргэжилтнүүдэд эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулна.
-2009 / 07 / 28

The Ministry of Manpower aspires to develop a globally competitive workforce and a great workplace, for a cohesive society and a secure economic future for all Singaporeans.
HR Фото