Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн Моннис группын ашиглалт үйлчилгээний албаны ажилтнуудад "Харилцааны ур чадвар" сэдвийн хүрээнд албан харилцаа, үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүй, хувь хүний соёл, харилцааны ур чадварыг ашиглаж амжилтанд хүрэх алхамууд гэсэн сонирхолтой үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.
Монголын харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэг Скайтел компанийн удирдлагын баг Хустайн байгалийн цогцолбор газар "Байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоо түүний ач холбогдол", "Коучинг ба менторинг" сэдвүүдийн хүрээнд багийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Шинэ эрч хүч шинэ зорилго тэмүүлэлээр дүүрэн "тэнгэрлэг" залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, зуучлалын чиглэлээр 20 жилийн турш тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа Цахиур ХХК удирдлагын баг болон борлуулалтын багийнхандаа "Удирдлагчийн ур чадвар", "Коучинг ба менторинг", "Ятган борлуулах ур чадвар", "Хэцүү үйлчилүүлэгчтэй харилцах нь" сэдвүүдээр багц сургалт авлаа. Хамтач эрч хүч дүүрэн Цахиур коипанийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.