Монгол улсаа хөгжүүлье гэсэн уриатай эрч хүч дүүрэн өөдрөг хамт олонд "Цаг төлөвлөлт ба хувийн зохион байгуулалт" сэдвээр сургалт зохион байгууллаа. Аливаад шинийг эрэлхийлж, илүү хүчирхэг болох хүсэл тэмүүлэл бүхий залуус сургалтын үеэр өөрсдийн санал бодлоо илэрхийлж, идэвхи санаачлагтай байлаа. Хүний нөөцийн хүрээлэн болон ТВ5 телевизийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олон бүтээлч, шинэ соргог, үр дүнтэй сургалтууд зохион байгуулагдах болно.