Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.72%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.07%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.98%
Гишүүдийн булан
-2011 / 05 / 03
ЗОХИОГЧИЙН ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?
Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм.  

-2011 / 05 / 03
Уламжлалт удирдах ажилчдын төрх байдал /тодорхой хэмжээний үнэт зүйл, хандлага мөн тодорхой хэмжээний эрх, мэдэл агуулсан/-ыг хэлбэрдэж, дууриах шаардлага чадварлаг удирдах ажилтанд байдаггүй.

СЕО нартай ажиллах олон жилийн туршид тэд дээрх төрх байдлыг харуулсан газрын зургийн хаа сайгүй тарсан болохыг Drucker олж мэдсэн. Тэдэн дунд нийтэч байдлаас бараг ганцаар тусгаарлагдсан, чөлөөтөөс хатуу дэг журамтай, өглөгчөөс аривлан хэмнэгч хүртэлх төрөл зүйлийн удирдагч байсан. Үр бүтээлтэй байсан тэдний нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
-2011 / 04 / 25
Албан тасалгаандаа орж ирэх үед хамт олны тань халуун дулаан яриа зогсож, чимээгүй болох тохиолдол ажиглагдаж байсан уу?
Магадгүй та энэ үед өөрийнхөө тухай бодож байсан биз. Үнэхээр ч энэ бүхэн таны байгаа байдалтай холбоотой ч юм билүү?
Танд тааламжгүй ханддаг байж болох шалтгаан их бий. Гэхдээ хамт олон тань тааламжгүй хандаж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй байж болох юм.
-2011 / 04 / 24
Уншигч өөрийн асуултанд ойлгомжтой хариулт авах ёстой. Бизнес төлөвлөгөөний хувьд зөвхөн агуулгын хувьд сонин байхаас гадна, хайж олох буюу сонголт хийхэд ойлгомжтой ба уялдаа бүхий бүтэц зохион байгуулалттай байх. Бизнес төлөвлөгөөг уншигчид зохиогч газар дээр асуултанд хариулах ба өгөх боломжгүй учир аль болох энгийн агуулагатай байх нь чухал. Төлөвлөгөө байдлаар баримтжуулахын өмнө ойлгомжтой зүйлийг илрүүлж, өөрчлөлтийг оруулах туршилтын танилцуулгыг хийх хэрэгтэй.


-2011 / 04 / 23
Сонирхлын бүлэг (interest group) гэсэн нэр томъёонд “сонирхол” , ” бүлэг” гэсэн хоёр утга санаа агуулагдаж байдаг. Бүлэг гэдэг үг нь хоорондоо харилцаа холбоотой тодорхой тооны хоёр ба түүнээс дээш хүмүүс байгааг илэрхийлж байдаг бол сонирхол гэсэн үг нь тэд ижил сонирхол нэг зорилго нэг эрх ашигтай байгааг илэрхийлдэг.Тэгэхээр энд БИД гэсэн ойлголт хүчтэй нөлөөлдөг. Сонирхлын бүлэг гэдэг бол нэг эрх ашиг, адилхан сонирхолтойн улмаас хамтран үйл ажиллагаа явуулж буй хоёр болон түүнээс дээш тооны хүмүүсийг тэмдэглэсэн ойлголт юм.
-2011 / 04 / 23
Их, дээд сургуульд элсэх болохоор л хүүхдийн төлбөрийн асуудал эцэг, эхчүүдийн толгойн өвчин болдог билээ. Хэнээс, яаж зээл авах, юугаа барьцаанд тавьж, хэдэн жилийн төлбөрийг нь төлөх вэ гэдгээс авахуулаад асуудал олон. Энэ бүхнийг эртнээс шийдэх цогц шийдлийг “Амьдралын даатгал” компани санал болгож байна. Сургалтын төлбөрийн хуримтлалын даатгалын үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн Амьдралын даатгалын компанийн үйлчилгээг танд дэлгэрэнгүй танилцуулж байна.
 
-2011 / 04 / 21
Хөлдөө монгол гутал жийгээд, хүзүүнээсээ доош костюм, зангиа болсон эрийн дүрийг дүрслэн бодоод үзнэ үү. Тийм ч зохимжтой санагдахгүй нь тодорхой.  Монголын боловсролын тогтолцоо ардчилал, зах зээлтэй зэрэгцэн алхсан өнгөрсөн 20 жилд иймэрхүү л төрхтэй болсныг Боловсролын сайд жишээлсэн удаатай. Мэргэжлийн хүмүүс гэтэл үүнийг "Оросын академик боловсролын тогтолцоог хадгалаад барууны чөлөөтэй сэтгэлгээг оруулж ирсэн эд юмаа" хэмээн тайлбарладаг юм байх. үнэхээр боловсролын тогтолцооны холион бантанг мэргэжилтнүүд өөрсдөө ч ойлгохоо болиод удаж байна.
-2011 / 04 / 21
Цатгалан оюутнууд гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Энэ шинэхэн нэр томъёо саяхнаас бий болсон юм. Манайд улсын болон хувийн 140 гаруй их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулдаг. Нийт 160 гаруй мянган оюутан сурдаг гэсэн албан ёсны дүнг мэдэхгүй хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Нэг хэсэг монголчууд сургалтынхаа тогтолцоог буруутгаж, их, дээд сургуулиудыг чанартай, чанаргүй, өнгөтэй, өнгөгүйгээр нь ялгаж, дугаарладаг байсан. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ ерөөсөө буруутгадаггүй. Миний хүү чинь гайгүй толгойтой хүүхэд байгаа юм. Даанч тэр сургууль, энэ багшийн муугаас болоод олигтой сураагүй гээд л өмөөрч гарна.
-2011 / 04 / 21
Оффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.
HR Фото