-2010 / 12 / 24
Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтсийг мэдэхгүй хүн гэж үгүй.
Түүнийг боловсролгүй баян гэж атаархагчид олон. Гэвч чадаж байгаа юманд
арга байхгүй. Ер баян тансаг амьдрах ганц арга зам нь боловсрол биш
гэдгийн нотолгоо хорвоо дэлхийд захаас аван бий. Магадгүй монголчууд
бидний дундаас ч ийм жишээг сонгож болно байх. Тодорхой түвшний
боловсрол эзэмшээгүй хэрнээ бүхий л хүн төрөлхтөнд танигдсан алдартай
жүжигчин, “Галдиатор” киноны дүрээр нь бидний сайн мэдэх болсон Рассел
Kpoy /Russell Crowe/, Английн алдарт хөлбөмбегчин Дэвид Бэкхэм /David
Beckham/, алдарт Уолт Дисней /Walt Disney/ гэхчлэн олон хүний нэрийг
дурдаж болно. Тэд бүгд амжилтад хүрсэн өөрийн гэх арга замтай.
Боловсролгүй алдартнуудын дотоод ертөнцийг нээх амаргүй байх. Гэхдээ
Билл Гейтсийн хувийн бодол саналаас уншигчиддаа хүргэе. Учир нь түүний
үг тэр хүнийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа нь тодорхой.
-2010 / 10 / 26
Зөв бодлого, шаардлагатай хөрөнгө санхүү нь байвал улс орноо өөд нь татахад гар бие оролцох хүний нөөц манай улсад хангалттай бүрдсэн байна. Хүн амын доторх хөдөлмөрийн насныхан давамгайлж ирсэн энэ үеийг яаж ашиглах вэ.
Нийгэмд хамгийн их баялаг бүтээдэг хүмүүс бол хөдөлмөрийн насныхан.
Үнэнийг хэлэхэд тэтгэврийн хөгшид, сургуулийн хүүхдүүд бол нийгэмд
баялаг бүтээдэг бус үрдэг хэсгийнхэн гэж ойлгож болно. Манай улсын хувьд
хүн амын дотор хөдөлмөрийн насынхны эзлэх хувь хэмжээ хамгийн өндөр
түвшинд хүрсэн байна.
-2010 / 09 / 14
1. Ажил – work, job
2. Ажилбар /ажил үүрэг/ – task
3. Ажлын хөлс – wage, pay, salary
4. Ажлын шинжилгээ – job analysis
5. Ажлын байрны тодорхойлолт – job description
-2010 / 08 / 06
Нэгэнтээ их, дээд сургуулийг үй олноор нь "бойжуулсан" боловсролын
гажуудал нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлснээс
хэтэрсэнгүй. Харин бүгд л хуульч, сэтгүүлч, эдийн засагч, орчуулагч
болохоор хошуурсан туйлшрал нь мэргэжлийн баримжааг алдагдуулснаас
цаашилсангүй. үр дагаварт нь өдгөө бид нийтийн хоолны салбараа
солонгосчуудад, барилгын салбараа хятадуудад эзлүүлж, мэргэжилгүй
монголчууд гудамжинд лааз өшиглөж явна. Мэргэжилгүй, мэргэжилтэй ч
ажлын байргүй манайхны амьдралаа сайжруулах ганц боломж нь харьд очиж
ажиллах. Ажиллах хүч гаргах гэрээтэйгээрээ Солонгос хамгийн том боломж
байдаг бол Америк явахыг мөрөөдөгч туйлын хүсэлтнүүд ч олон.
Амьдралаа сайжруулж, өөрийгөө сорихоор шулуудсан монголчуудын эрэлт,
хүсэл дэлхийгээр тархааж, албан бус тоогоор өдгөө 200 мянган монгол
гадаадад ажиллаж амьдарч байна.
-2010 / 07 / 23
Хүний амьдралд ус агаар хэрэгтэй байдагтай адил даатгал хүний амьдралынх нь өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болоод байна. Орчин үед байгаль цаг уурын өөрчлөлт хүчтэй явагдаж, гал түймэр, далайн шуурга болон хүчит хар салхи ихээр гарч, техникийн хөгжлийн зэрэгцээгээр элдэв аваар осол элбэг тохиолдох болсон зэрэг нь хүн төрөлхтний аюулгүй амьдрах, аж төрөн суухад туйлын их сөрөг нөлөө үзүүлдэг болжээ. Чухам энэ үед даатгалгүй хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх болжээ.
-2010 / 07 / 16
Монголчууд хүүхдээ дарга болоосой, хүний боол битгий хийгээсэй гэж
залбираад суугаад байдаг. Дарга, босс гэдэг чинь азаар болдог юм биш.
Хүмүүс харж судлаад дарга хийх чадвартай хүнийг л томилдог. Өөрөөр
хэлбэл дарга хүн ээжээсээ төрдөг эсвэл аз дайраад болдоггүй. Даргыг эцэг
эх багаас нь хариуцлагатай, дайчин, ухаалаг болгон төлөвшүүлдэг юм.
Хүүхэд ч гэсэн том болоод босс хийх чадвар өөрт нь хөгжсөн эсэхийг шууд
мэдэрч, хувийн бизнесээ үүсгэн байгуулдаг. Тиймээс даргыг сургууль биш
амьдрал л бэлтгэж гаргадаг. Та хүүхдээ хэрхэн залж чиглүүлж, хөгжүүлнэ
тийм хэмжээний хувь хүний төлөвшил сайтай болж өсч өндийдөг.
-2010 / 07 / 09
Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил буюу ажиллагчдын мэдлэг,
боловсрол, ур чадвар, бүтээлч шинэлэг санааг бүрэн дүүрэн ашигласнаар
улс орныхоо хөгжил дэвшлийг өндөр түвшинд гаргаж чадсан туршлага,
бүхнийг хүний төлөө гэсэн хандлагыг Сингапур орны анх уулзсан
үйлчилгээний ажилтнаас л харж болох юм.
1980-аад оны үеэр Сингапурын ерөнхий сайд Ли Гуан Яао Японд айлчлах
үеэрээ хөгжлийн гол түлхүүр нь хүн ба тэдэнд тулгуурлан хөгжлийг удирдах
олон арга хэрэгсэл байдгийг мэдэрч, улс орноо төгс төгөлдөр, өндөр
хөгжилд хүргэхийн төлөө бүхий л улс орныг уриалан хөдөлгөөн өрнүүлж,
дээрх арга хэрэгслэлүүдийг төрийн бодлогоор системтэйгээр хэрэгжүүлсэн
нь 150 гаруй жил Их Британий колонид байсан байгалийн баялаг байхгүй,
газар нутаггүй шахам буурай орныг өнөөгийн Азийн бар, дэлхийн хөгжингүй
орны нэг болгосон байна. Сингапур нь 710 м2 талбайтай хот улс бөгөөд
парламентийн засаглалтай, 5 орчим сая хүн амтай, нийт хүн амын 76,8
хувийг хятад, 13,9 хувийг малайз, 7,9хувийг энэтхэг үндэстэн эзэлдэг.
Хүн амын 82хувийг орон сууцжуулсан байна. Энэ нь хүн ардын тайван, баяр
баясгалант чинээлэг амьдралын суурь болдог ажээ.
-2010 / 07 / 09
Өнөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг нь
хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй
холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм. Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдхүүн, сайн мэргэжсэн
ажилтантай болоё гэхээр бүтээгдхүүний өртөг өсөөд авах газар байхгүй,
өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя гэхлээр шинэ
техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх хуримтлалгүй
болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай мэргэжилтэн байтугай,
дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа тогтвортой ажиллах
сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо
эргэлдээд байна.
-2010 / 07 / 01
Монгол хүний удирдах, удирдуулах хэв маягийг судлахын тулд эхлээд
сэтгэлгээний онцлог, харилцах хэлбэрийг судлах нь зүйтэй. Удирдлагын
талаар олон эрдэмтэд судалгаа хийж байсан боловч, аливаа улс үндэстний
удирдах хэв маягийн талаар судалсан судалгаа тун хомс байгаа юм.
Монголчуудын сэтгэлгээнээс...
Монгол үндэстэн нүүдлийн соёл иргэншилтэйгээр олон зууныг үдсэн бөгөөд
уг соёл иргэншил нь хүний байгалийн дасан зохицохуйг хөгжүүлэн
дээшлүүлдэг байна. Нүүдэллэн явах үйл нь шууд байгальтай харьцдаг бөгөөд
үүний дүнд бие махбодь чийрэгжиж, эрхтэн системийн тогтолцоо идэвхижин,
эрүүл болдог. Үүний хамгийн тод жишээ бол ханиад юм.
Ханиадны вирус нь аюултай 25 вирусны тоонд ордог бөгөөд жилд дунджаар
2,500,000 хүн уг өвчнөөс болж нас бардаг. Харин энэ тоонд монгол хүн
бараг багтдаггүй.