Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
Ном сэтгүүл
-2011 / 10 / 17

Учиргүй олон хоньтой нэг малчин байж гэнэ тэгсэн нэг канад залуу ирээд за хө би хонийг чинь тоолоод өгье гэж гэнэ. Тэгээд тоолж дуусаад та 1000 хоньтой юм байна би тоолсныхоо хариуд 660 хонийг нь авья та 340ийг нь ав 30 жилийн дараа 500 хүртэл хонь эзэмшинэ гэсэнд малчин гайхаад яагаад гэсэнд өнөөх канад залуу та өөрөө тоолж чадахгүй биздээ. Тэгээд таны өмнөөс тоолж өглөө. Урьд нь та хэдэн хоньтойгоо ч мэдэхгүй байсан биздээ. Тэгвэл харин одоо 340 хоньтой боллоо гэжээ.
-2011 / 09 / 16
Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав. Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.
-2011 / 07 / 09
Хувь заяндаа ямар нэгэн юмыг өөрчлөх гэж vнэхээр оролддог хvмvvс сvйрэх нь амьдралын эмгэнэлт явдал мөн. Тэгэхдээ тийм азгvй хvмvvс азтай хvмvvсээс хавьгvй олон байдаг. Миний бие хэдэн мянган хvний vйл ажлын төрх төлөвийг шинжихэд "азгvй хvмvvс" 98 хувь хvрч байсан юм. Гучин гурван тоогvй явдал юмуу, хvмvvс ялагддаг гучин гурван vндсэн шалтгаан байдагийг би задлан шинжилэх замаар олсон билээ. Харин амжилтад хvрэх замыг заадаг арван гурван зарчим бий. Эхлээд тоогvй явдалд хамаарах бvхнийг авч vзье. Та энэ жагсаалт, шалтгааныг зvйл зvйлээр нь анхааралтай уншвал, амжилт та хоёрын хооронд чухам юу байгааг өөртөө ойлгож авч болох юм.
-2011 / 07 / 06
Өнгө өнгөөр алаглах цэцэгс бидэнд эрүүл сайхан орчин бэлэглэхээс гадна сэтгэлд дотно сайхан сэтгэгдлийг төрүүлэн зөв энерги ялгаруулж байдаг. Цэцэг агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамхины утааг өөртөө шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг бид мэднэ.
Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээг өгөх сайн энергийг өгдөг байна. Инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгө нэмэн өсдөг. Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг. Харин гэрт нь байнга хэрүүл маргаан гарч, ууртай хүмүүс амьдардаг бол цэцэг төдий л сайн ургадаггүй, гундуухан байдаг гэнэ шүү.Гэрийнхээ үүд хавьд өргөст кактус тавьбал муу хэл амыг зайлуулдаг байна. Кактус хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээж, мөнгө, эд хөрөнгө дууддаг ажээ. Сонирхолтой нь Уданбор архи өгөөд байвал байвал төдий чинээ ургадаг байна. Эрдмийн ундраа, улаан, ягаан сарнай гээд л гэрт өнгө нэмдэг гэгээлэг сайхан цэцгүүд бас байна.
-2011 / 05 / 03
Ажлын шинэ өдрийг ханхийсэн vнэртэй, халуухан кофегvйгээр төсөөлшгvй. Бидний амьдралын нэгээхэн хэсэг болсон энэ гайхамшигт ундаа ширээн дээр минь ирэх хvртэл чамгvй удаан хугацаа, өчнөөн сорилтыг туулжээ.

Олон жилийн турш, хvмvvс кофег хvний биед хортой, эсвэл ашигтай юу гэдэг талаар маргалдсаар л байна. Өглөө эрт ажилд явахын өмнө часхийсэн халуун кофе нэг аягыг уух нь муу ч юу байхав. Сэтгэл сэргэж, эрч хvч ороод бас чиг аятайхан. Хэрэв та хотын төвд, утаа униар суунагласан орчинд амьдардаг бол ганц аяга кофе уучихад гэмгvй. Учир нь кофе орчны бохирдлоос хамгаалдаг.

    


-2011 / 04 / 26
Бүсгүй та карьер хөөх дуртай бол доорх түгээмэл алдаанаас аль болох зайлсхийгээрэй. Хүүхнүүд хааяа өөрсдийн төрөлхийн зангаараа ажилдаа хандах гээд байдаг нь ирээдүйн карьер, хамт олны дундах нэр хүндийг бусниулах талтай аж.

БУСДЫН САНАЛААР ШИЙДВЭР ГАРГАХ
"Би та нарын саналыг сонсохоос нааш шийдвэр гаргаж чадахгүй" гэсэн үгийг хамт олондоо ил далд байдлаар хэлэхийн оронд "Би ингэж бодож байна. Гэхдээ та нарын саналыг ч гэсэн сонсъё" гэх хэлбэрээр ажлаа явуулаарай. Тэгвэл та хамаагүй дайчин, бас хүчирхэг эмэгтэй болоход нэг алхам ч гэсэн ойртоно.


-2011 / 04 / 03
Инээдмийн өдрийг зарим улсад тэнэгүүдийн өдөр гэдэг аж. Энэ баярыг дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Зөвхөн испаничууд л 12 дугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг аж. Энэ өдөр найз нөхөд, хамт ажиллагсад, гэр бүлийнхээ гишүүдийг хуурах нь элбэг. Ялангуяа амьтны хүрээлэнтэй улс орны хүрээлэнгийн ажилтнууд бие биеэ их хуурдаг гэнэ. Тэдний дунд "Таныг хатагтай Фокс /үнэг/, ноён Леон /арслан/ энэ дугаараар ярина уу гэж байна" хэмээн амьтдыг хариуцсан ажилтны утсыг өгөхөд өнөөх нь "Сайн байна уу, намайг хатагтай Фокс яриарай гэсэн байна, та дуудаж өгч туслахгуй юу" хэмээн залгадаг гэнэ.
-2011 / 03 / 23
Эрт дээр үеэс Монголчууд эр хүнийг ухаанаас гадна бие хаа, байдлаар шинжсээр ирсэн. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр эрчүүдийг бие хаа, байдлаар бус, өмссөн зүүснээр нь шинжих болж. Үүнд эрчүүдийн костюм, зүүсэн зангиа, өмдний тэлээ, үнэртэй ус, унаж буй машин хүртэл багтах болжээ. Эр хүнийг зангиагаар тодорхойлж байна.

Цэцгэн хээтэй зангиа
Хамгийн сэтгэл татам, ялдам ааштай эрчүүд ийм зангиа зүүдэг. Тэд дээд зэргийн романтик сэтгэлгээтэйгээс гадна маш ухаалаг, нийтэч хүмүүс байдаг. Ямар ч тохиолдолд бусдад туслахаас зайлсхийдэггүй. Эелдэг, жентельмен зантай, наргиан хошигнолыг ойлгодог болохоор цугларсан олныг араасаа дагуулах нь олонтоо. Ийм эрчүүд ихэвчлэн уран бүтээлчид байдаг. Гэхдээ зохистой, сайхан харьцааг эрэлхийлэх хүсэлдээ хөтлөгдөн бодит байдлаас зугтаж, мөрөөдлийн ертөнцөд бүрэн автдаг сул талтай. Хэрэв та ийм зангиа зүүдэг бол бие даасан, санхүү, албан тушаал бүх талаар хөл дээрээ баттай зогссон эмэгтэйг сонгоорой.

-2010 / 11 / 26
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-ныг дэлхий дахин "Шинжлэх ухааны өдөр" болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан "Аргументы и факты" сонин хүн төрөлхтний амьдралыг чанаржуулан өөрчилсөн 20 аугаа нээлт, бүтээлийг онцлон нэрлэсэн байна. Энд Адронны их хурдасгуур мэтийн том бүтээлийг оруулаагүй ч хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй, сонголттой, ашигтай болж чадсан бүтээлийг багтаажээ.
HR Фото