Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
Ном сэтгүүл
-2012 / 04 / 27
  • Дэлхийд жил бүр эвдэрсэн юмуу хуучирсан 40 мянган тонн гар утас, түүний зай хог дээр хаягддаг байна.
  • Одоо дэлхийд 580 сая хүн Интернэт хэрэглэж байгаа бөгөөд тэдний тоо жил бүр 4 хувиар нэмэгддэг ажээ.
-2012 / 03 / 11
Хүн нас барахад инээгээд, бүтэлгүйгээр нь дуудаад байх хүн нэгээхэн ч үгүй. Гэхдээ зарим тохиолдолд өөрийн эрхгүй буруу хараад нуг нуг инээчихмээр үхэл ч байх. Доорх жагсаалтанд “хөгийн” нөхцөл байдлын улмаас нөгөө ертөнц рүү одсон алдартнуудыг жагсаав.
-2012 / 01 / 21
"Та өөрийгөө үгүйсгэснээр жинхэнэ үгүйсгэл бий болдог.” Үгүйсгэгдэх болов уу? Хэн нэгэн намайг няцаах болов уу гэж айдаг учраас бид үйлдэл хийхээсээ эмээдэг. Гэхдээ хэдий айдсаа дараад үйлдэл хийсэн ч гэсэн мөн адил намайг няцаах болов уу?  намайг голох болов уу? гэж боддог. Хэн нэгэн таныг няцааж, үгүйсгэлээ гэж бодоход та түүнийг хэрхэн өөр дээрээ хүлээж авч байна вэ гэдэг маш чухал. Та өөртөө юу гэж хэлж байна вэ?
-2012 / 01 / 11

Нэг 9-д яах вэ Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ Хор нь улам ихдэнэ
Гурван 9-д яах вэ Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ Дөрвөн зүг харагдахаа болино
-2011 / 12 / 18
Бид өөрсдийн эрхэм зорилго үйл ажиллагааны хүрээнд орчуулгын болон мэргэжлийн ном сэтгүүл эрхлэн  гаргадаг бөгөөд одоогоор хүний нөөцийн цуврал гарын авлагууд болон хүний нөөцийн удирдагчийн 45 хоног тутмын сэтгүүлийг гаргаж байна.  Энэ удаад та бүхэнд өмнө гаргаж байсан орчуулгын бүтээл “Бэлэг” номыг (Спенсер Жонсон – “Миний бяслаг хаачив” номын зохиогч) А.Отгоны орчуулгаар жинхэнэ бэлэг хэлбэрээр маш гоёмсог хавтастайгаар дахин хэвлэж байгааг дуулгахдаа баяртай байна.
-2011 / 12 / 13

Хүн бүхний биенд байдаг зарим бодисууд: Бүтэн 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг, 20.000 шүдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох өөх, бүхэл бүтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бүх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зөвхөн эхлэл нь.
-2011 / 12 / 03
Та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
-2011 / 11 / 28

Далай ламаас асуусан нь: Хүн төрөлхтнөөс юу гайхалыг их төрүүлдэг вэ? гэхэд “Хүн өөрөө” гэж хариулжээ.
Яагаад гэвэл хүн мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиослодог. Тэгээд эдгэрэхийн тулд эргүүлээд мөнгөө зарцуулна. Ирээдүйдээ дэндүү их санаа зовсноор одоо цагтаа баясаж чаддаггүй. Тиймээс ирээдүйд ч одоодоо ч амьдарч чаддаггүй; хүн мөнх юм шиг амьдардаг мөртлөө үхэхийн цагт үнэхээрийн амьдралдаа амьдарч чадаагүй үхдэг.
-2011 / 10 / 17


Нэгэн барилгын компанийн туслах ажилчин нь урд шөнөжин нь архидаад маргааш нь ирэхдээ ажлаа хийж чадахгүй хоёр гар нь салгалаад байхаар нь дарга нь алив энэ нөхрийг өөр газар хуваарил гэжээ. Харин хүний нөөцийн менежер нь түүнийг элс шигшүүлэхээр явуулав. Зөв хүнийг зөв газарт тавьж ажиллуулнаа гэж...
HR Фото