Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Мэдээлэл
-2013 / 11 / 07
“HR Directors Summit 2013” чуулганы өдрийн зоог болон нэрийн хуудас солилцох арга хэмжээний үеэр оролцогчид чуулга уулзалтын зохион байгуулалт, үр өгөөжийг өндрөөр үнэлж, салбарын хүрээнд ийм ач хобогдолтой арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулж, мэдээлэл, туршлагаа солилцож, хамтдаа хөгжих боломжийг олгосонд талархаж буйгаа зохион байгуулагчдад илэрхийлж байсан юм.
-2013 / 11 / 06
“HR Directors Summit 2013” дээд хэмжээний анхдугаар чуулганы оролцогч мэргэжил нэгт Монголын шилдэг байгууллагуудын шилдэг 100 гаруй захирлууд ёс зүйн тунхгаа баталж, хүндэтгэлийн самбарт гарын үсгээ зурж үлдээсэн нь чуулганы оргил хэсэг байлаа. Монголын тэргүүлэх байгууллагуудын Хүний нөөцийн газрын шилдэг 100 гаруй захирлуудын гарын үсэг нэг дор дурсгал болон үлдэх нь нэр төрийн хэрэг байсан юм.
-2013 / 11 / 06
Хүний нөөцийн менежментийн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, зөв шийдэлд хүрэх, амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүдээс туршлага солилцох зорилготой уг чуулга уулзалтаар  хүний нөөцийн удирдлага-өнөөгийн байдал, хүний нөөцийн мэдээллийн систем, хууль ба хүний нөөц, авьяас билгийн удирдлага сэдэвт хэлэлцүүлгүүд өрнөлөө.
-2013 / 11 / 05
Чуулганы үеэр Монголын хүний нөөцийн институтийн дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн экспо мөн зохион байгуулагдлаа. Энэ нь хамтын ажиллагааны илрэл байсан бөгөөд уг экспод “IT ZONE” ХХК, Австралийн JDA Applus Velosi Mongolia, APEC CENTER, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн, Аригу институт, Актив консалтинг, Мазаалай,  гэх мэт байгууллагууд оролцсон юм.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болох Eagle, ETV, UBS зэрэг телевизүүд чуулганы үйл явцаас мэдээ мэдээлэл бэлтгэсэн бөгөөд хэвлэл мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр Human Capital сэтгүүл ажилласан юм.


-2013 / 11 / 02
Өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр хүний нөөцийн салбартаа анхдагч нь болох Монголын хүний нөөцийн институтээс “HR Directors Summit 2013” дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтыг Best Western зочид буудлын Соёмбо танхимд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төр хувийн хэвшлийн зуу гаруй топ байгууллага, групп, компаниудын хүний нөөц хариуцсан захирлууд оролцсон  уг чуулга уулзалт боловсон найрсаг угталт, бүртгэлийн үйл ажиллагаанаас авахуулаад өндөр ач холбогдол бүхий дээд хэмжээний  арга хэмжээ болж өнгөрлөө.
-2013 / 10 / 26
Монголын хэвлэлийн салбарын тэргүүлэгчдийн нэг болох Мөнхийн үсэг группын "Хүний нөөцийн зөвлөгөөн" арга хэмжээний хүрээнд удирдах ажилтнуудад зориулан "Манлайлал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
-2013 / 10 / 25
Мишээл группын удирдлагын багт компанийн стратеги төлөвлөлтийн арга зүй сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдлаа.
-2013 / 10 / 16
50 жилийн түүхэн замнал бүхий "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХК- ийн удирдлагын баг Менторинг буюу залгамжлалын төлөвлөлт сэдэвт сургалт семинарыг Монголын Хүний Нөөцийн Институтын төв байранд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
-2013 / 10 / 16
CHRM - Хүний нөөцийн ахисан түвшний мэргэшүүлэх сургалтын төгсөлт
HR Фото