Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Мэдээлэл
-2014 / 05 / 22
35 жилийн түүхэн замнал бүхний үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай Багануур ХХК-ийн удирдах ажилтнууд Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулдаг DHRM буюу удирдах ажилтнуудад зориулсан багц сургалтанд хамрагдлаа.
-2014 / 05 / 19
Таван Богд группын нийт хүний нөөцийн менежер мэргэжилтнүүдийн дунд сар тутам уламжлал болгон хэрэгжүүлж байгаа хүний нөөцийн менежерүүдэд зориулсан цуврал сургалт "Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг оновчтой хийх нь" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллагдлаа. Сургалтыг Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар, зөвлөх багш Matt Gosney хамтран заалаа.
-2014 / 05 / 19
Сингапур улс хоёр жил дараалан гадаад иргэдийн ажиллаж амьдрах дуртай улсаар нэрлэгдэж байсан ч энэхүү "цолоо" алджээ. Эйч Эс Би Си / HSBC/-ээс явуулсан судалгаагаар энэ жил Сингапур улс, Хятад, Германы дараа орсон байна. Судлаачид үүний шалтгааныг хөдөлмөрийн зах зээлийн аюулгүй байдал, амьдрах зардал ихсэх, нутгийн хүмүүстэй харилцахад хүндрэлтэй зэрэг шалтгаанаас болсон гэж үзжээ.
-2014 / 05 / 15
Статистик мэдээгээр Их Британи улсын ажилгүй иргэдийн тоо 133,000-р буурч 5 жилийн доод түвшиндээ буюу 2.2 саяд хүрсэн байна. Ажилгүйдлийн түвшин таван жилийн доод түвшин 6.8 хувь болсон хэмээн Үндэсний статистикийн газар мэдээлжээ.
-2014 / 05 / 06
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 233 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 04 / 28
Компанийн удирдлагын багийнханд зориулсан Management & Leadership хөтөлбөрийн багц сургалтын үргэлжлэл "Нөлөөлөл бий болгох динамик харилцааны ур чадвар" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2014 / 04 / 24
Хөдөлмөрийн Яамны дэргэдэх Хөдөлмөрийн Судалгааны Хүрээлэнгийн санаачлагаар 2014.04.24 нд хүний нөөцийн удирдлагын чиглэлээр түр сургалт злхион байгуулдаг байгууллагуудын төлөөлөл "Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" -ийн асуудлаар санал бодлоо солилцов.
-2014 / 04 / 22
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 232 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 04 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх ”HUMAN CAPITAL оюунлагийн сан“ “Инээмсэглэж Буй Хүүхэд” нэртэй оюунлагийн аяныг БЗД-ийн 13-р хороотой хамтран дөрөвдүгээр сарын 11-нд зохион байгууллаа. Монголын ирээдүй болсон залуу хойч үедээ ОЮУНЛАГ ХАНДАЛГЫГ төлөвшүүлэх, хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулах зорилгоор уламжлал болгон хэрэгжүүлдэг энэхүү аяны хүрээнд 13-р хорооны 50 хүүхдэд “Яагаад” хүүхдийн ном, хичээлийн хэрэгсэл бүхий бэлэгийг МХНИ-ийн хамт олон гардуулсан юм.
HR Фото