Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.47%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.15%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.41%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.97%
Мэдээлэл
-2015 / 04 / 28
2030 он гэхэд уламжлалт ажлын байрнууд цөөнх болох аж. Хаа саагүй харагддаг эгнэсэн ширээнүүд ямар ч хэрэгцээгүй зүйл болно. Эдгээр нь зорилгод тохирохгүй бус харин ч тэр зорилго нь байхгүй болно гэдгийг шинэ судалгаа харуулж байгаа аж. CBRE болон Genesis хамртан Сингапур, Хонг-Конг болон бусад хотын залуучуудыг зорилтот бүлгээ болгон дараагийн 15 жилд ажлын байр хэрхэн хувьсан өөрчлөгдөх түүнчлэн хүмүүс хэрхэн ажилладаг болох талаар судалгаа явуулжээ.
-2015 / 04 / 22
Талент менежмент гэдэг нь ажилтнуудын чадамжийг илрүүлж хөгжүүлэх компаниас зайлшгүй явуулах ёстой үйл ажиллагаа юм. Байгууллагад олон тооны удирдах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүүтэйгээр цөөн тооны авъяаслаг билэгтэй (talent) ажилтан байх нь үр ашиг, бүтээмж өндөртэй байна гэсэн үзэл баримтлал дээр тулгуурлана. “Талент менежмент бол удирдлагын дунд ба дээд түвшний авъяаслаг ажилтнуудад хийж байгаа хөрөнгө оруулалтыг ашиглах үйл ажиллагаа юм”. Энэхүү тодорхойлолтын “удирдлагын дунд ба дээд түвшний” гэсэн үгсийг илүүтэй анхаарах хэрэгтэй. Компанид ийм ажилтнуудын эзлэх хувийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөн хэрхэн бусдад алдахаас хамгаалах бодлого боловсруулах арга зүйн зөвлөмж, практик судалгаа, тоон үзүүлэлт дээр тулгуурлан сургалтыг явуулна.
-2015 / 04 / 21
Тэдгээр хүмүүсийн үзэл бодлуудыг нэгтгэж, нэгдмэл зорилготой, зохион байгуулалттай болгохын тулд “бизнес” гэж чухам юу гэдгийг хялбар арга замаар ойлгуулах юм. Энэ бол “Амжилтын томъёолол”. 1. Бид хэн бэ? 2. Бид бизнест хэрхэн оршин тогтнох вэ? 3. Бид бусдаас юугаар ялгарах вэ? гэх мэт эдгээр зүйлсийг томъёо тэмдэгээр илэрхийлдэг. Амжилтын томъёолол нь 3 үндсэн бүрэлдэхүүнтэй. Үүнд: 1. Үзүүлэн таниулах, илэрхийлэх 2. Зурган томъоёлол 3. Урамшуулал Амжилтын томъёоллыг бүрдүүлэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол ажилтнуудын сонирхол, хэрэгцээн дээр тулгуурлах хэрэгтэй. Компанийн удирдлагууд ажилтнуудтайгаа нээлттэй илэн далангүй байж, тэдний юу хүсэж, хүлээж байгааг бас юу хэрэгцээтэй байгааг мэдэрсний үндсэн дээр зөв амжилтын томъёоллыг бүрдүүлж чадна. Мөн өөрийн бизнесийн онцлог, байгууллагын соёл болоод харилцагч зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Харин одоо та Амжилтын томъёогоо ажилтнуудынхаа харах боломжтой газар байрлуулах л үлдлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл болон нэмэлт мэдээллийг HUMAN CAPITAL сэтгүүл болон 7015 - 6474
-2015 / 04 / 16
Кока кола дэлхий даяар хэдэн мянган ажлын байранд цомхотгол оруулахаа саяхан зарласан билээ. Уг мэдэгдэлд Кока кола үйл ажиллагааныхаа загварын бүтцийг хялбарчлан, бизнесийнхээ бүтээмж болон өсөлтийг нэмэгдүүлэх гэж байгаагаа хэлсэн юм.Энэ нь хойд америк болон дэлхий даяар ойролцоогоор 1,600 – 1,800 ажилтнаа цомхотгоно гэсэн үг аж. “China daily”-ийн мэдээлснээр энэхүү загварын бүтцийн шинэчлэлтэнд Хятадын Кока колагын салбар хамгийн ихээр өртнө гэдгийг хэлсэн байна.
-2015 / 04 / 09
Бүхий л салбарууд эрх тэгш бүтээгдээгүй ээ, гэхдээ ажилтнуудыг аз жаргалтай болгодог хүчин зүйлс нэгэн жигд байсаар байна. “TinyHR”-ийн шинэ судалгаанд 500 компанийн 30,000 ажилтнууд хамрагдсан бөгөөд барилга, байгууламжийн салбарын ажилтнууд хамгийн аз жаргалтай ажилтнуудаар тодорсон ажээ.
-2015 / 04 / 07
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 242 дэхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2015 / 04 / 07
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 242 дэхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2015 / 03 / 20
Сургалтаар ММЗИ-ийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа: Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага, “Соёмбо” группын УЗ-ийн дарга Б.Сайнбаяр: Талент менежмент ба Хидхантинг сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 241 дэхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
HR Фото