Тавигдах шаардлага нь
18- 40 настай
Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй
БНСУ-д хууль бусаар амьдарч байсан болон албадан саатуулагдаж байгаагүй
Хилийн зөрчилгүй
Солонгос хэлний зохих мэдлэгтэй
Эрүүл мэндийн хувьд эрүүл байх элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрье өвчнөөр өвчилж байгаагүй
Монгол Улсаас гарах эрхээ хасуулаагүй байх
Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х 4.5 хэмжээтэй цээж зураг 3 хувь
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг 50 хувь багасгаж хувилсан байх шаардлагатай юм байна. Мөн
шалгалтын хураамж болох 21510 төгрөгийг Монгол Шуудан банкны 10000030564 тоот дансанд тушаасан баримтаа үзүүлснээр бүртгэлийн хуудас авах эрхтэй болно. Чингэлтэй дүүргийн иргэдэд анхааруулахад, Солонгос улсыг зорих гэж буй чин хүсэлтэй залуусыг дээрх материалуудыг бүрдүүлэн 17-р сургуулийн байранд ирэх ёстой хэмээсэн. Энд есөн хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан бүртгэлийн ажлыг явуулахаар болжээ.
Д. ЦэцэгмааТанд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |