Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.14%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.29%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.57%
Эрдмийн зөвлөл
- 2008 / 11 / 19
Боловсролыг Солонгос улсаас суралцахуй
 


 


Та Солонгос улсад нэг жилийн хугацаанд ажиллаад ирлээ. Ер нь дэлхийн боловсролын систем хаашаа явж байна. Бидэнд нэн тзргүүний нэвтрүүлэх зүйлүүд юу байх юм?

Солонгос улсад нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг ажиглалаа. Би өөреө Солонгос судлал болон тухайн орны хэл судлалаар арваад жил ажиллаж докторын зэрэг хамгаалсан. Намайг Солонгос улсад урьсан байгууллага Азийн арав гаруй орноос 2 шилдэг эрдэмтнийг урьж, Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ ололттой танилцуулдаг уламжлалтай. Энэ үүднээс би Солонгост нэг жил ажиллаад ирлээ.

Энэ хугацаанд миний хамгийн их харж анзаарсан зүйл нь боловсрол болон хүндээ хандах хандлага, анхаарал халамж байлаа. Ер нь аливаа улс орон хөгжье гэвэл хүнээ л анхаардаг байх ёстой байдаг юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үнэхээр иргэн нь өндөр боловсрол, мэдлэг чадвартай, эрүүл урт настай байж тухайн улс орон урт, удаан хугацаанд хөгжлөө барьж чаддаг. Үүнтэй нэгэн адил Арабын Эмират, Саудын араб, Кувэйтийн залуучууд Өмнөд Солонгост ирж технологи сурч байна. Тэд Солонгосчуудаас маш их зүйл сурах гэж асар олон тоогоор оюутнуудаа явуулж байгаа нь харагдсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр дан ганц нефть, газрын баялагтай байлаа гээд улс орон хөгждөггүй юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Солонгосчууд өнөөдөр газраас нь дусал ч бензин гардаггүй, баялаггүй улс мөртлөе яаж ингэж өндер хөгжиж чадваа. Ерөөсөө л бид ХҮН ТӨВТЭЙ, МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ХӨГЖЛИЙН ЗАГВАР гэдэг бол өнөөдөр хамгийн амьдрах чадвартай, хол хөгждөг, хөгжлийн загвар юм гэдгийг тодорхойлж чадсан.

Солонгос улс боловсролоор дэлхийд дээгүүрт ордог хэдий ч байнга сайжруулах бодлогыг баримтлагдаг юм байна. Одоо боловсролоо сайжруулахад тулгуурласан маш олон хүрээлэн, эрдэмтдийг ажиллуулж байна. Түүнчлэн тухайн орны давуу тал нь нийгэмд тулгамдсан аливаа асуудал уруугаа эрдэмтдийгээ дайчлан оруулдаг юм байна. Тэгээд салбарын шинэчлэл, өөрчлөлтийг тэдний судалгаанд үндэслэж явуулдаг бөгөөд нөгөө талаас нийгэмд тулгарсан аливаа асуудлаа шийдээд явдаг. Гэтэл манайд хамгийн энгийн жишээ гэхэд боловсролын талаар маш олон эрдэмтэд, сургуулиуд байдаг ч, тэдгээр нь боловсролд тулгамдсан асуудлыг шийдэхэд ямар нэгэн нөлөө байна уу гэхээр байдаггуй. Учир нь боловсролын яам нь бүх зуйлийг атгачихдаг, хаалттай байдаг. Ерөнхийдөө хурдан өөрчлөгдөж чаддаггүй, хүнд сурталын аппарат гэж нэг том зүйл байгаад байна.

Тухайн улсын дунд сургууль хүухдэд ямар түвшиний боловсрол олгохыг зорьдог вэ?

Солонгос Улсад 1-3 дугаар анги болон бага сургуульдаа ихэвчлэн дүн тавьдаггүй. Ингэснээрээ хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэхэд өв тэгш, хөгжих суурийг нь тавьж өгдөг. Хүүхдийн зохион бүтээх авьяасыг хөгжүүлэхийн тулд цаасаар юм хийхийн зэрэгцээ уран зургийн хичээлийг бүх хуухдүуд заадаг. Мөн хөгжмийн сонсголыг хөгжүүлэхийн тулд нот зааж өгдөг. Тэгэхэд манайд нот сурсан хүүхэд тэр бүр байдаггүй шүү дээ. Харин тухайн улсад нотыг бүх насныхан мэддэг. Ингэж аливааг багаас нь мэргэжлийн хүрээнд зааж сургаснаар уг хүүхэд дунд сургуульд амжилттай сурах суурийг бэлддэг бөгөөд нөгөө талаар өөрийг нь аливаа зүйлийг хичээн сурах итгэл үнэмшил төрүүлж, далайцтай бодох, хүүхдийг урамшуулах маягаар ном эрдэмд дуртай болгох суурийг тавьдаг жилүүд нь 1-3 анги юм. Харин 4-р ангиас нь эхлээд суурь тавигдсан, чадвар суусан хүүхдүүдэд жинхэнэ тооны болон акедемик чиглэлийн хичээлүүдийг ахиу зааж эхэлдэг. Цаашлаад дунд сургуулийн ахлах ангиуд буюу зургаагаас хойш ачаалалыг нь ихэсгэж сургуулиа төгсөхдөө нилээн шахуу, ачаалалтай хөтөлбөр үзээд төгсдөг. Энэ хөтөлбөрийг маш их анхаарч, боловсруулсан учраас хүүхдүүд жигд хөгждөг. Бас нэг асуудал бол англи хэлнээс өөр гадаад хэл заадаггүй. Энэ нь зөвхөн Солонгост ч биш Япон, Сингапур болон бусад хөгжингүй орнууд ч адилхан. Харин манайхан хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд янз бүрийн гадаад хэл заагаад "баллаад" байх юм. Яагаад гэвэл хүүхэд 3-р анги төгсөж байж үндэснийхээ хэлээр бичдэг, сэтгэдэг сэтгэл зүй нь төлөвших суурь тавигддаг. Тиймээс харь орны хэл зааснаар өөрийн орныхоо ирээдүйг харь хэлээр, харь үзлээр сэтгэдэг болгох юм. Мөн Солонгос улс нь Грек, Ромын сонгодог уран зохиол, домгийг дунд сургуулиас нь эхлээд бүх хүүхэддээ заадаг юм байна. Мөн дэлхийн хамгийн шилдэг 100 гаруй зохиолуудыг Солонгос хэл дээр орчуулчихсан, үүнийг дунд сургуулийн хүүхэд бүр унших ёстой гэсэн шаардлага тавидаг. Үүний хажуугаар өөрийн орны зохиолчдын шилдэг бүтээлүүдийг уншуулдаг. Яагаад ингэж шилдэг уран зохиолын номуудыг уншуулдаг вэ гэхээр уран зохиол хүүхдийн сэтгэн бодох чадвараас гадна өөрийгөө илэрхийлэх чадварыг нь өндөр түвшинд хөгжүүлдэг байна.

Тэгэхээр 10 жилийн сургууль гэдэг иймэрхүү суурь боловсролыг хүүхдэд олгодог бөгөөд төгсөөд манайхан шиг мэргэжлийн шалгалт өгдөггүй. Дэлхийн стандартад нийцсэн их дээд сургуульд ордог журам гэж байдаг. Жишээлбэл Дэлхийн бүх сургуульд элсэж орохдоо бүгд зохион бичлэг, эссэ бичдэг. Англи хэлний тофель өгдөг. Үүнийг бид заавал эзэмших ёстой. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тийм роман, ном зохиолуудыг л ирээдүй хойчдоо уншуулж, оюун ухааныг нь тэлж байх ёстой юм. Монголчууд тэргүүний хүүхэд, манлайлагч энэ тэр гэж тодруулдаг. Гэтэл Солонгост ийм ойлголт огт байдаггүй. Хэсэгхэн хүүхдийг ингэж өргөмжлөхөөр нөгөө хэсэг нь өөрөө өөрийгөө тэргүүний бус хүүхдүүд гэж голж эхэлдэг. Энэ нь хүүхдийг ирээдүйдээ итгэх итгэлгүй болгодог учраас Солонгосчууд аль болох ийм зүйлээс зайлсхийдэг. Харин хүүхэд бүрдээ "Чи бол сайн, чамд авъяас байдаг, чи үүнийгээ хөгжүүлэх юм бол хамгийн шилдэг хүүхэд болно" гэсэн итгэл үнэмшлийг олгодог. Мөн Чи хичээх юм бол Билл Гейтс, Уинстан Черчелль, Нилл Арместронг гээд нэр алдартай хүмүүс шиг болж чадна. Түүгээр ч зогсохгүй Солонгос Улсын Ерөнхийлөгч болж, улс орноо удирдан жолоодно. Гэхдээ чи ийм хүн болохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж томчууд нь хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг байнга өдөөдөг.

Тэндхувийн ерөнхийболовсролын сургууль гэж байдаг уу? Ер нь дунд сургуулиуддаа ямар стандартыг тогтоож өгдөг вэ?

Энэ зүйл дээр тухайн улс маш болгоомжтой ханддаг. Хуулиндаа хүртэл дунд сургуулийг хувь хүн нээхийг хориглосон байдаг. Гэхдээ хэн нэгэн хөрөнгийн чадвартай хүн сан байгуулаад, ямар нэгэн зүйлд гоц авъяастай хүүхдийн төрөлжсөн сургуулийг төлбөргүйгээр байгуулахыг зөвшөөрдөг. Солонгосын энэ бодлого нь боловсролын стандартыг нэг түвшинд барьдаг. Улсын сургуулиуд дотроо сайн муу гэж байдаггүй. Харин эцэг эхчуүд хүүхдийнхээ сурч байгаа сургуулиудад цалингийнхаа 10%-ийг сар бүр өгдөг. Гэхдээ дөрвөөс дээш ангид сурдаг хүүхэдтэй эцэг, эхчүүд төлөх ёстой бөгөөд түүнээс доош бол телдөггүй. Ингэснээрээ дунд сургуулийн багш нарын цалинг өндөр байлгадаг байна. Энэ нь зарим сургуулийг доголдох, бусдаасаа хоцрох зэргээс хамгаалж, нэг түвшинд байлгах зорилготой юм. Гэтэл манайд хувийн бага, дунд сургуулиуд замбараагүй олон байхаас гадна их өндөр төлбөртэй байна. Үүнээс болоод хотын захын сургууль, төвийн сургууль, хувийнх гэсэн гурван өөр стандарттай болчихжээ. Ер нь хүүхэд бүр боловсролыг жигд авах ёстой. Солонгост ийм л зарчим үйлчилдэг бөгөөд бүх хүүхдийн гараа заавал адилхан байх ёстой, харин сурлагын бариа өөр, өөр байж болно гэж үздэг. Түүнчлэн тэдний сургууль цэцэрлэгийн  ойролцоо  баар  ресторан,согтууруулах ундаа зардаг газар ганц ч байхгүй. Хуулиар үүнийг хориглосон байдаг. Хэрвээ хуулиа зөрчиж хүүхдэд согтууруулах ундаа зарсан тохиолдолд тухайн байгууллагыг шууд хаадаг. Үүнийг манайхан анхааралдаа авах хэрэгтэй. Хүүхэд өөрөө маш цайлган байдаг учраас аливаа зүйлд амархан уруу татагддаг. Тиймээс Солонгосчууд хүүхэдтэйгээ их ажилладаг юм билээ. Тэр дундаа ээжүүд хүүхдүүдээ гардаж хүмүүжүүлдэг.Тухайн оронд эрэгтэйчүүдийн ажлын хөлс өндөр байдаг бөгөөд тэр дотроос аав болсон хүний цалинг бүр өндөр тогтоодог. Яагаад гэхээр ээжүүдийг, хүүхдүүдтэйгээ ажил гэсэн бодлогыг барьдаг байгаа юм. Ялангуяа 2 дахь хүүхдээ гаргасан ээжийг бараг ажилд авдаггүй. Тэд хүүхдийнхээ дотоод сэтгэлтэй нь их ажилладаг. Энэ бол зөвхөн Солонгосынх биш ихэнхи хөгжилтэй Азийн орнуудын арга барил. Тэгээд албан байгууллагуудад цомхотгол явагдлаа гэхэд аавуудыг хамгийн сүүлд ажлаас халах бодлого баримтлан, хамгаалж үлддэг. Түүнчлэн гурван хүүхэдтэй гэр бүлд Засгийн газраас нь байр өгч гурав дахь хүүхдийнх нь бүх төлбөрийг 18 нас хүртэл улсаас даадаг Иймэрхүү бодлогоор цаагуураа хойч үеийнхээ боловсролыг их дэмжиж өгдөг юм.  Үүнийг Монголд хурдан хэрэгжүүлмээр санагдсан. Ээжүүд нь гэр орондоо суугаад хүүхдүүдээ харвал их зохистой юм байна. Гэтэл манай ээжүүд хүүхдүүдээ тэжээх гээд зүтгэж явна шүү дээ цаана чинь.

Солонгос энэ жил боловсролын системдээ ямар шинэчлэл хийж байна вэ?

Тухайн улс нь боловсролоо улам сайжруулахын тулд англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, хүүхэд бүрийн тофелийн оноог 600 авах боломжийг бүрдүүлэх, мөн засгийн газар нь хуулиараа жил бүр боловсролд оруулах хөрөнгө оруулалтын хувийг өсгөж байх ёстой зэрэг бодлогоосоо бидэнд танилцуулж байсан.

Мөн Оксворд, Харвард, Кенбридж зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын эрдэмтэн профессорууд, боловсролын мэргэжилтнүүдийг уриад, семинар хийдэг. Үүндээ боловсролынхоо тогтолцоонд хийж байгаа өөрчлөлтүүдийг танилцуулж, хүрэлцэн ирсэн орнуудад боловсролын тогтолцоо яаж явна, ямар өөрчлөлтүүдийг хийж байгаа тухай ярьж зөвлөдөг юм билээ. Семинар дээр яригдсан асуудлыг нэг жижиг товхимол, мэдээлэл болгож, өөрийн орны багш нарт болон яамдын мэргэжилтнүүдийг мэдээллээр хангаж байдаг юм. 

Өнөөдөр манай улс боловсролын системдээ өөрчлөлт хийж эхлээд байна. Үүнд та яаж хандаж байна вэ?

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж багаа дэлхий ертөнцийг дагаад боловсрол ч гэсэн хувьсан өөрчлөгдөж амьд байх ёстой. Тухайлбал өнөөдрийн Монголын хамгийн сайн сургуулийн түвшин, бүх сургуулийн түвшин нь байх ёстой гэсэн үг. Үүн дээр л төр засаг анхаарах ёстой бөгөөд энэ нь төрийн үүрэг юм. Нөгөө талаар дэлхий ертөнцийн хувьслыг дагаад боловсрол шинэчлэгдэхийн тулд байнгын судалгаатай, түүн дээрээ үндэслэн шинэчлэлүүдийг хийж байх хэрэгтэй.Манайд боловсролынчиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг маш олон эрдэмтэн, судлаач нар байдаг боловч эдгээр хүмүүс нь боловсролд тулгамдсан асуудлыг шийдэхэд ямар нэгэн оролцоо, нөлөө үзүүлж байна уу гэвэл үгүй. Үүний шалтгаан нь тэдний хүчийг зөв зохион байгуулж ажиллах, боловсролын яам нь өөрөө шинэчлэл, өөрчлөлтөнд хаалт болж байдаг нь харамсалтай. Одоо хийгдэж байгаа манай боловсролын шинэчлэл хэмээх 12 жилийн сургалт нь миний хувьд маш хөндүүр сэдэв юм. Яагаад гэвэл 12 жил гэсэн мөртлөө Социализмын үеийн нөгөө л академик боловсрлоосоо салаагүй байна. Өнөөдөр ч гэсэн сурах бичгүүд хэлбэрээ өөрчилсөн боловчагуулганьтэрүеийнсурахбичгээс огтхон ч өөрчлөгдөөгүй, чанарын хувьд маш хангалтгүй байна. Аль хувьсгалын өмнө байсан "Жигмэд Тогмид хоёр" "Миний хэнз хурга" гэдэг шүлгүүдийг цээжлүүлдэг шиг, нэг л хэвшмэл хөтөлбөр нөгөө шинэ сурах бичигт нь байсаар л байна. Ер нь бид Солонгос, Япон гээд дэлхийд боловсролоороо тэргүүлдэг орнуудын сурах бичгийг  судалж, тэдний бэлэн жишээн дээр үндэслэвэл бидэнд илүү хэрэгтэй. Гэхдээ мэдээж зарим уламжлалт онцлогтой зүйлээ оруулаад, заримыг нь хамтарсан маягаар хийвэл буруутахгүй байх. Мөн Хими, Физикийн сурах бичгүүдийг тэдний стандартаар хийчихвэл бүр ч зүгээр. Цаашид бид боловсролын тогтолцоогоо зөв бодлоготойгоор шинэчлэх ёстой. Үүнд Боловсролын Яам өөрөө хамгийн их хаалт болж байгаа нь харамсалтай. Түүнчлэн Солонгост байхад Монголын тухай харамсмаар мэдээллүүд яригдаж байсан. Үүнээс хамгийн үнэн бодитой мэдээлэл гэх юм бол Монголын засгийн газрыг хамгийн муухай, хамгийн хорон засгийн газар гэж тодорхойлж бичсэн байсан. Учир нь 900 гаруй хүүхдийн тоглоомын   талбайг  устгасан   гэдгээрээ хамгийн харгис, муухай ер нь орчуулж хэлэхэд их хэцүү тийм засгийн газар гэж бичсэн байна лээ. Энэ бол үнэхээр үнэнд ойртож байгаа байх. Бид ардчилсан нийгэм гэж яриад байгаа боловч өөр, хамгийн буруу нийгэмрүү явах гээд байх шиг.

Боловсрол хүний нэг үеийг бэлдэж өгдөг. Өнөөдөр бид боловсролдоо,хүүхэддээхөрөнгө оруулалт хийж, сурах орчин, амьдрах газрыг нь сайжруулж чадахгүй бол цаашдаа 40 жил Монгол тэр хэмжээгээрээ муухан явна л гэсэн үг. Энэ бол дэлхийн бүх эрдэмтдийн гаргасан, дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн томъёолол юм.

Биднийг ингэж хуучинтайгаа зуурал-даж суухад дэлхийн хөгжингүй орнуудад боловсролынхоо системд шинэчлэлт өөрчлөлтийг явуулсаар байна. Өнөөдөр Англи улс гэхэд бага сургуулиа дөрвөн анги болгож, хүүхдийг 4 настайгаас нь эхлэн сургуульд суралцуулж байна. Яагаад гэвэл тухайн улс хүүхдийг, аль болох багаасаа  юмыг тусган  авч, суралцах чадвартай байдаг гэж үзэж байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр бид хүүхдүүдийг 10 төгссөн хойно нь авьяасыг нь хайгаад олдоггүй. Өнгөрсөн хойно нь зөвхөн дуулдаг, бүжиглэдэг, тоонд авьяастай хүүхдүүд нь л мэдэгддэг. Бусад нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс нийт хүүхдүүдийн зууны 10% нь илрээд, бусад 90% нь зүгээр, үр дүнгүй хаягдаж байна гэсэн үг юм. Нэг үгээр хэлэхэд манайх хайран капиталыг ямар ч үр дүнгүй хаяж байна гэсэн үг шүү дээ.

Монголчууд   бид   оюуны   IQ-рээ Дэлхиид дээгүүрт ордог гэж нэгэн хэвлэлээс уншсан юм байна.Судлаач, багш хүний хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ?

Үнэн шүү. Уг нь манай Монгол хүмүүс маш их оюуны чадамжтай, толгой сайтай ард түмэн. Би зүгээр ч нэг магтаж байгаа юм биш шүү. Би үүнийг яагаад мэдэж байгаа юм бэ гэхээр Солонгосын "Инха"-гийн их сургуульд Монгол оюутан үзуүлэлтээрээ нэгд орж байсан юм. Түүнчлэн өнөөдөр Солонгосын олон банкуудад Монголын залуучууд ажиллаж байна. Жишээ нь: дэлхийн хамгийн сүүлийн үеийн "Нано" технологи дээр монголын нэг эрдэмтнийг Солонгосчууд урьж ажиллуулж байна.

Химийн шинжлэхухаанаар ч олон хүн тэнд ажиллаж байгаа. Эрдэмтэд маань даруухан, улс төрчдийг бодвол өөрөөрөө реклам хийж, нэр алдар хөөцөлддөггүй болохоор манайхан тэдний талаар мэдэхгүй байна. Намайг тэнд байхад Солонгосын засгийн газраас дэлхийн хамгийн шилдэг 15 эрдэмтнийг цуглуулж шинэ эм гаргах баг бүрдүүлэхдээ тухайн багт монгол хүнийг буюу "Юнвин" Их Сургуулийг төгсөөд удаагүй Мөнхцэцэг гэдэг охиныг урьж ажиллуулж  байсан. Ингээд тэр охин одоо Солонгосын Засгийн газрын төслийг хэрэгжүүлээд явж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Монголын хүүхдүүд гадаадад очоод сурахад дэлхийн шилдгүүдийн тоонд багтаж чаддаг гэсэн үг. Монголчуудын оюуны чадамжийг гадныхан мэдээд ихээр үнэлж байна. Тэгэхээр бид өөрсдийн хүмүүсийнхээ ухаан, нөөц бололцоог ашиглаж чадах юм бол Монгол маш хурдтай, эрчимтэй хөгжиж чадна.

http://altangadas.mn/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото