Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2008 / 11 / 20
Хүнд туслах сайхан

2008 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр. Бямба гараг. Гадаа нарлаг сайхан байна. Гадуур алхаж явтал хүнд тусална гэсэн хэсэг оюутан залуучуудтай дайралдлаа. Тэд ямар нэгэн реклам сурталчилгаа хийлгүйгээр зөвхөн амьдрахад гэж мэрийж, хичээж явдаг энгийн нэгэн даруу хүнд тусална гэж байх юм. "Цагаан утас" ажиллуулдаг хоёр гурван эмээ дээр очиж, "Танд туслах гэсэн юм. Гадаа өвөл болж байна. Та нэг ч гэсэн өдөр сайхан амар. Бид нар таньд гэр орон, ус, түлээг тань дөхүүлж, дулаахан гэрт тань нэг ч гэсэн удаа амраах гэсэн юм. Бид цуглуулсан мөнгөө таньд энэ өдрийн орлого болгоод өгье..." гэх мэтчилэн урамтай сайхан үг хэлж байна. Би ч энэ үгийг чихний хажуугаараа өнгөрөөж чадсангүй, тэднийг сонсч, юу хийх гэж байгааг нь хэсэг ажиглав. Үнэхээр хүнд туслах оюутан залуучууд байна шүү. Ингэж явдаг залуучууд байдгийг хараад сэтгэл их хөдөлснийг ч хэлэх үү. Би тэднээс шууд л "Цугтаа энэ сайн үйлсийн ажилд тань тусалъя" гэсэнд ихэд уриалгахан хүлээн авч намайг эгнээндээ элсүүллээ.

За тэгээд цааш туслах хүнээ хайж гарав. Бөмбөгөр дээр "цагаан утас" ажиллуулдаг нэгэн Лхагвасүрэн эмээг бид нар сонголоо. Лхагвасүрэн эмээ тэтгэвэртээ гарсан бөгөөд гурван охин, хөгшнийхөө хамт амьдардаг нэгэн. Архангай аймгаас хот орж ирээд 4 жил болж байгаа бөгөөд хотын захад тодруулбал Баянхошууны Хөтөл буудлаас нилээдхэн зайтай бараг хөдөө газарт амьдарна. Тэрээр насаараа боловсролын байгууллагад бичээчийн ажлыг гүйцэтгэсэн ба тэтгэвэртээ гарснаасаа хойш энэхүү ажлыг хийж байгаа аж.
Амьдралын төлөө ингэж олон түмний хараанд өртөөд байдаггүй, энгийн жирийн хүнийг сонгосон нь надад хамгаас их таалагдав. Бид бага зэргийн гурил, будаа, мах, чихэр боов, сүү, ундаа, наранцэцгийн тос зэрэг хүнс авлаа. Нээр ээ, гурил будаа авч байхдаа оюутнууд зураг байсан юм. Гэтэл хүмүүс "Гурил авахад зураг авлаа, нэртэйгээр нь будаа авахдаа бас зураг аваач" гэж ихэд гайхсан, ёжолсон байдалтай хэлж байсан ч тэд "Бид анх удаа гурил авч байгаа юм. Тэгээд зургийг дурсгалтай гэж бодоод авч байна" гэж хөнгөхөн хариуг барьчихав.
Бид эмээг "ажлаас нь эртхэн буулгаж", гэрийн зүг хөдлөв. Оюутнууд микронд суулгүй, өөрсдийнхөө "оюутны виза" картаар том оврын автобусанд сууж явна гэх юм. Автобусныхаа мөнгөө эмээд өгнө гэж. Бас л сайхан сэтгэл.




Буудлаасаа нилээд зайдуу, бараг хотын захад хөдөө шахуу газар хүрээд ирдэг юм байна. Гэрээ уулын орой дээр барьжээ. Гэхдээ хашаа хороо, гэр нь чигтэйхэн цэвэр цэмцгэр юм. Гэр нь их тохитой, халуун дулаанхан аж. Аргагүй хөдөлмөрч хүний айл даа. Оюутнууд мод түлээг хурааж, хагалж өгснийхөө дараа нар хэвийхээс өмнө хажуу талын уул өөд явцгаав. Учир нь тэндхийн агаар яг л хөдөөнийх шиг сайхан ажээ. Эмээ ч агаарын сайхныг магтаж уул өөд, нар салхинд биднийг яв гэж ятгана.
Уулнаас бууж ирсэн даруйдаа эмээгийнхээ усыг зөөж, мөн нүүрс худалдаж авч өгөв. Эмээ, өвөөгийн нүдэнд баярын мишээл тодрон, хэлэх үгээ олж ядах аж. "Ийм сайхан хүүхдүүд байдаг аа. Сайхан сэтгэлтэй хүмүүс энэ хорвоо дээр олон байдаг юм байна шүү. Буянтай үйлс бүтээж яваа хүүхдүүд байна. Алив ид уу" гээд сайхан үг харамгүй урсгана.

Хэдийнээ орой болж, харанхуй бүрэнхий орчлон хорвоог нөмөрчээ. Нар уулын цаагуур өөрийн илч гэрлээ нуун алга болжээ. Оюутнууд ч ажил дуусч, хүнийг баярлуулах зорьсон зорилгоо биелүүлж, харихаар болов. Эмээ "Хүүхдүүд минь дараа заавал ирээрэй. Энд ирэхдээ бидэн дээр заавал орж байгаарай." гээд л баярласан сэтгэлээ илэрхийлж ядна.
Оюутнууд ч эмээг баярлуулсандаа давхар баярлан харанхуйн дундуур орж алга болов...
Би эдгээр оюутнуудыг дагаснаас цаашгүй, ийм сайхан сэтгэлтэй оюутнууддаа баярлалаа.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото