1. Компани таны талаархи мэдээллийг яг ямар аргаар авахыг
хүсч байгааг та үл ойшоосон. Хэрэв зарлалд мэдээллээ электрон шуудангаар явуулна уу
гэж байхад та факс эсвэл захидал явуулсан байх жишээтэй. Танд дахин хэзээ ч
хоёр дахь боломж олдохгүй, таны тухай төрөх анхны сэтгэгдэл нь маш сөрөг болон
хувирч та хэзээ ч дүрэм журам гэж мэддэггүй хүн шиг харагдана. Ингээд л ажилд
орох боломжоо алдана.
2. Та ярилцлага хийсэн хүний нөөцийн албаны
мэргэжилтэнтэй уулзахдаа өөрийгөө хувь хүн талаасаа харуулж чадаагүй. Өөрийгөө хувь хүн талаасаа
харуулах нь маш чухал юм. Тантай ярилцлага явуулсан мэргэжилтэн л таны тухай
цааш танилцуулахаас гадна таныг ажилд ороход маш том дэмжлэг үзүүлж чадна.
3. Муу зуршил. Жишээлбэл өөрийнхөө товч анкетыг нэгэн зэрэг хэд
хэдэн байгууллагууд уруу зориудаар явуулах. Мөн явуулсан байгууллагынхаа нэрийг
сайтар тогтоох нь илүүдэхгүй, ингэснээр та эвгүй байдалд орохоос сэргийлнэ.
Тэгээд хүний нөөцийн албадын менежерүүдийг хэзээ ч доромжилж болохгүй шүү.
4. Өөрийнхөө хийж чадахгүй ажилд санаархах. Энд ямар нэгэн тайлбар
илүүц юм. Зарлалд дурьдсан шаардлагуудыг сайтар судлаж үзнэ үү. Жишээлбэл “ямар
нэгэн мэргэжлийн ур чадвар, туршлагатай байх ЁСТОЙ” гэсэн шаардлага их түгээмэл
байдаг.
5. Муу товч анкет. Сонгон шалгаруулагчид өдөр болгон
хэдэн арван Товч анкет уншиж танилцдаг тул маш товч бөгөөд тодорхой
бичиж, нэн чухал мэдээллээ тодруулж өгвөл сайн байдаг.
6. Электрон шуудангийн ёс
журмыг баримтлана уу. Сонгон шалгаруулагчид электрон шуудангаар хэдэн арван мэдээлэл хүлээн
авдаг, иймээс тэдний ажлыг хөнгөвчилж, өөрийнхөө тухай сайхан сэтгэгдэл
төрүүлэхийн тулд илгээж буй файлаа resume.doc гэж биш харин өөрийнхөө нэрээр
нэрлэвэл зохино.
7. Товч анкет бичихдээ бичиг үсгийн алдаа гаргах,
бичгийн хэв муу байх. Энэ нь таны боловсролын түвшинг харуулж байдаг.
8.Товч анкет бичих зорилгоо буруу ойлгох. Та өөрийнхөө давуу талуудыг
аль болохоор илүүтэйгээр харуулж, эхэнд нь бичээд сул талуудынхаа тухай хальт
дурьдах ёстой.
9. Өөрийнхөө намтрыг дутуу бичих. Цаг хугацааны болон
логикийн алдаанууд их тохиолддог. Жишээлбэл 1998-1999 онууд, мөн 2001-2003
онуудад ямар ажил хийж байснаа тодорхой бичээд 1999-2001 онуудыг тэр чигээр нь
орхидуулдаг. Заримдаа мэдээллийн технологийн дээд боловсролтой байж 2 жил гаруй
борлуулалтын менежер хийж байсан г.м. түүхийг сонгон шалгаруулагчид заавал
сонирхдог байна.
10. Та өөрийгөө юу хийж чаддагаа харуул. Хүний нөөцийн албадын
менежерүүд мэргэжлийн хувьд бэлэн болчихсон, дахин сургах шаардлагагүй
ажилтнуудыг хайж байдаг. Хэрэв Товч анкет тань эдгээр дадал туршлага байхгүй бол
таныг ажилд авах нь юу л бол доо.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |