HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.67%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.33%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.33%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.67%
Хүний нөөцийн менежер
- 2008 / 12 / 19
Шинэ жилийн мэндчилгээнүүд

1.    Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе

 *************************************

2.    Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

 *************************************

3.    Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

 *************************************

4.    Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай

 *************************************

5.    Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан үгсийг хамтад нь шивнэлээ

 *************************************

6.    Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

 *************************************

7.    Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье

 *************************************

8.    Золгож ирж буй 2009 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч үйлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .

 *************************************

9.    Зүүдэнд ч оромгүй сайхан бүхэн
Зүйрлээд ч амсамгүй аз жаргал хүсье
Ирж буй 2009 онд гэр дүүрэн гэгээтэй
Сэтгэлийн жаргалтай яваарай

 *************************************

10.  Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе

 *************************************

11.  Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

 *************************************

12.  Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

 *************************************

13.  Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд
Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо
Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

 *************************************

14.  Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Happy new year. Сайхан баярлаарай.

 *************************************

15.  Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year

 *************************************

16.  Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

************************************* 

17.  Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!!

 *************************************

18.  Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!

************************************* 

19.   Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2009 он түглээ

Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ

Сайхан баярлаарай.

 *************************************

20.  Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.

 *************************************

21.  Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будран малгайлна
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай!

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! ...

 *************************************

22.  Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэлэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!

 *************************************

23.  Саа солонго цацарч
Сайхан дуу уянгалсан
Гацуур модод саглайж
Гоёл унжлагаа гялалзуусан шинэ оны мэнд!

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнөгтэй хайр бэлэглэе
Амсаад л баялхам жаргал бэлэглэе
Алгуурхан инээх танд баярын мэнд хүргэе!

 *************************************

24.  ............ Компанийн шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн эрхэмсэг

НОЁД, ХАДАГТАЙ Нараа,

Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Өнгөрч буй 2009 он манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа. Өнөөдрийн ............ Компанийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүтээл нь манай байгууллагын ажилтан, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань хүч хөдөлмөрөөр бий болсоныг цохин хэлэхэд таатай байна.

Ирэх жилд бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэж илүү ирч хүчтэй ажиллах ёстой. Өмнөө тавьсан урт хугацааны зорилготай байх, аливаа ажлыг тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, үйлдэхийн нэн чухлыг ч бид улам мэдэрлээ.

Ирж буй 2009 он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бүхэний нэгэн адил итгэл төгс байна.

Халуун ам бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Баярлалаа

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото