Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 01 / 13
Хямрал болж байсан ч зарим нэг нь баяжсаар...
1. Эндрю Лэхди, Калифорнийн эрсдлийн сангийн менежер.
Тэрээр өөрийн хөрөнгөө 888%!!!-иар өсгөсөн гээд боддоо, түүний Lahde Capital компани үл хөдлөх хөрөнгийн болон ипотекийн зах дээр америкийн активуудын эсрэг тоглолт хийж, ийм их хэмжээний хөрөнгө олсон байна.

2. Джон Полсон, Нью-Йоркийн эрсдэлийн сангийн менежер

Үл хөдлөх хөрөнгийн зах дээр ойролцоогоор $2 тэрбумыг олж чадсан.

3. Рональд Макдоналд.

Бүгд хэмнэж эхэлсэн бөгөөд үнэтэй рестораны оронд түргэн хоолыг сонгох болов. «Макдоналдс»-ийн ресторанууд руу хүмүүс хошуурах болжээ, тэднийг сонгогчид өмнөх онтой харьцуулахад доод тал нь сард 2 саяаар нэмэгдсэн байна. Ингэснээр уг компани маань дахин 4000 ажлын байр гаргахаар төлөвлөөд байгаа ажээ.

4. Карл Маркс.

Йорн Шютрумпф, Dietz компаний захирал, Марксийн төлөөлөгч:
Шинэ үеийн уншигчид бий болсон байна, тэднийг дэлхийн эдийн засгийн хямрал сандаргаж, неолиберализмд "хулхидуулснаа" ухаарсан бололтой».

5. Джейми Даймон, JP Morgan Chase-н гүйцэтгэх захирал.

Цуу ярианаас үзвэл ирээдүйн санхүү эдийн засгийн сайд болох хүн. Түүний JР Могgan Сhаsе компани хамгийн том хадгаламжийн банк болоод байгаа билээ.
Хямрал нь маш том асуудал боловч хамгийн том боломжийг бас нээж байна. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн дээгүүр жагсдаг Уоррен Баффет Баффетийн үзэж буйгаар америкийн компаниудын акцийг худалдаж авснаар маш их боломж олгоно, учир нь ирээдүйд тэдний үнэ өсөх гэдэгт итгэлтэй байна гэжээ. Түүнчлэн Баффет хэлэхдээ: "муу мэдээ бол хөрөнгө оруулах гэж буй хүний хамгийн сайн анд юм, ингэснээр ирээдүйн америкийн нэгэн хэсгээс хямд үнээр олж авах болно".

Мэдээллийн эх сурвалж: Дээдсийн хүрээлэн

http://www.dandaa.mn/pageID_11/type_one/msg_one/catID_55/objID_4022/

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото