Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 01 / 26
Обамагийн 10 зорилт

Дэлхийд АНУ-ын гүйцэтгэх үүрэг
        АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуулийн дүнгээс хийж болох нэг дүгнэлт бол Америкийн сонгогчид өөрийн орны гадаад бодлогод дорвитой өөрчлөлт хийхийг хүсч байгаа явдал юм. Ерөнхийдөө бол болзошгүй өөрчлөлтүүдийн чиглэлийг онцгойрох явдлаас олон талын харилцаанд шилжиж, АНУ бол «дэлхий дээрх цорын ганц сод гүрэн» гэдэг яриаг орхих явдал хэмээн тодорхойлж болно. Америкийн Ерөнхийлөгч нараас албан тушаалдаа орохоос нь өмнө юуг ч хүсэн хүлээж байлаа гэсэн тэд янз бүрийн мөргөлдөөнд ороо­цолдох юмуу татагдан орж байсан, ингэхлээр Обама Америкийг захирах болсноор Америкийн түү­хэнд энх тайвны эрин үе эхэл­нэ гэж хүсэн хүлээх хэрэггүй. Обама хоёр дайнд нэгэнт оролцож байгаа орны жолоог барих болно. Тиймээс ч хоёр мөргөлдөөний талаар хийх зүйл нь түүний захир­гаа ямар замаар явахыг тодор­хойлогч хүчин зүйл болно.   
   
Ирак
        «Дайныг амжилттай дуусга­хуй­цаар» өөрийн зорилго, стра­тегийг хянан үзэх тушаалыг Ирак дахь цэргийн командлалд өгнө гэж Барак Обама мэдэгдсэн. Гэхдээ шинэ Ерөнхийлөгчийн хэлснээр цэргийнхэн үүнд маш их хариуцлагатай хандах ёстой. Иракийн Засгийн газарт өөрийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй гэж Обама үзэж байна. Ийм учраас шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн өдрөөс эхлэн 16 сарын дотор Америкийн цэргийг Иракаас ааж­маар гаргахыг санал болгож байна. Ингэхлээр америкчууд 2010 оны тавдугаар сарын эцсээр Иракаас бүрэн гарч явах ёстой болж байна.
Онолын хувьд энэ нь Оба­ма­гийн бодлогын асар их ам­жилт болж болох юм. Гэхдээ «Аль-Каида»-гийн эсрэг тусгай ажиллагаа явуулах учиртай Америкийн анги, салбаруудыг Иракт ялгаагүй үлдээнэ, ийм учраас цэрэг бүрэн гаргах тухай ярих аргагүй билээ.

Афганистан
        Афганистан нь шинэ Ерөн­хий­лөгчийн хамгийн ноцтой асуудал болж болох юм. Иракт зэвсэгт сөр­гөлдөөн намждаг юм гэхэд Аф­ганистанд дайн улам ширүүснэ. Обама сонгуульд ялмагцаа Аф­ганы асуудалд анхаарлаа төв­лөрүү­лэхээр амласан. Тэр үед тэрбээр Афганистан руу нэмж цэрэг илгээнэ, үүний зорилго нь юуны өмнө «Аль-Каида»-гийн толгойлогчид, гол нь Усама бен Ладены дарах явдал гэж мэдэгдсэн билээ. Түүнээс гадна Обама манай цэрэг «Аль-Каида»-гийн тол­гой­логчдыг  ямар оронд бүгэж бай­гаа­гаас үл шалтгаалан устгах ёс­той, энэ ажиллагааг Пакистан зөв­шөөр­сөн зөвшөөрөөгүй хамаагүй устгах ёстой гэсэн юм.
        Эцсийн эцэст Афганистан, Пакистан хоёрын хилийн дагуу  байрласан талибууд, «Аль-Каида»-гийн гишүүдийн хүчийг дарж, Афганистаны нөхцөл байдлыг сайжруулах үйл ажиллагааг Аф­ганы Засгийн газар хэр зэрэг үр ашигтай ажиллах, АНУ Пакис­­тантай харилцаагаа хэр зэрэг амжилттай хөгжүүлж чадах­тай холбон үзэж байна. Обама АНУ-ын гадаад бодлогыг Америкийн уламжлалт үнэт зүйл­сийн голдиролд оруулах бодолтой байгаа бөгөөд исламын аядуу төлөөлөгчидтэй хамтран ажиллахаа нэгэнт мэдэгдсэн билээ. Энэ бүхэн нь «Аль-Каида»-г сурталчлах явдлыг сөрөн эсэр­гүүцэхэд АНУ-д туслах ёстой гэж Обама үзэж байна.

Терроризмтай хийх дайн
        Гэхдээ ялангуяа Обамагийн өөр нэг мэдэгдлийг анхаарч үзвэл тийм яриа хэлцээ хийх тийм ч хялбар биш байх болно. Тэрбээр «Америкт шууд аюул учруулах террористуудын эсрэг» цэргийн хүч даруй хэрэглэхэд бэлэн байхаа тодорхой ойлгуулсан юм. «Терроризмтай хийх дайны» фронт дээрх уламжлалт цэгүүдээс гадна хэд хэдэн шинэ газар, тухайлбал Алжир, Сомалид Обама анхаарах ёстой болно.

Иран
        Энд маш ноцтой хямрал дэгдэж болно. Тегеран юу хийх вэ гэдгээс нөхцөл байдал их хэмжээгээр шалт­гаалана.
Хэрэв Ахмадинежадын Засгийн газар  уран баяжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байвал Америкийн шинэ засгийн газар Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээг чангатгахыг шахаж шаардаж болох юм. Хэрэв Ираны цөмийн хөтөлбөр цөмийн зэв­­сэг хийх зорилготой нь тодорхой бол­­бол Израиль Ираны цөмийн объек­туудад цохилт өгөхөд хүргэж мэднэ. Үүний уршиг аймшигтай байх болно.  Барак Обама Ирантай ямар нэг болзол тавилгүйгээр ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэглээ ч гэсэн тийм хэлэлцээ Ерөнхийлөгч нарын түвшинд болно гэх магадлал бага. Тегераны одоогийн эрх баригчид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй л болов уу, иймээс аливаа хэлэлцээрт Иран олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтын дор уран баяжуулах эрхтэй гэх заалт орох болно.

Ойрхи Дорнод
        Жорж Буш Израиль, Палестины хооронд 2008 оны эцэс гэхэд найрамд­лын гэрээ байгуулна гэж найдсан, гэвч түүний найдвар талаар болсон билээ. Вашингтон Ойрхи Дорнодод энх тайван тогтоохын төлөө тэмцэлд хэдий хэмжээгээр хол ахихыг Оба­ма шийдэх ёстой болж байна. Тэр шийдэл хоёрдугаар сарын 10-нд Из­раильд болох сонгуулийн дүнгээс их хэмжээгээр шалтгаалах болно. Холбогдогч талууд харилцан буулт хийхэд бэлэн байхгүйгээр ямар нэг зүйл бүтээх боломжгүй
Ойрхи Дорнодын тогтвортой байд­лын нэг чухал хүчин зүйл нь Сири юм. Америкийн шинэ Засгийн газар Иракт явуулж байгаа үйл ажиллагаагаа дэм­жүүлэх талаар Сиритэй тохиролцох хэрэгтэй болно.

Орос
        Кавказад наймдугаар сард болсон хэрэг явдал «Хүйтэн дайны» үеэс хойш Өрнөд, Оросын харилцаанд хамгийн ноцтой хямрал үүсгэв. Орос, Гүржийн зэвсэгт мөргөлдөөн бүх гомдол, дур­гүйцлийг ил гаргаж, Америкийн шинэ Засгийн газар  Кремлийн талаар ямар бодлого явуулах тухай асуудлыг хур­цаар тавьсан билээ. Вашингтон хэд хэдэн асуудлаар Москвагийн дэмжлэг авах шаардлагатай байна. Жишээл­бэл, Ираны асуудлыг шийдвэрлэхэд Москва­гийн тусламж хэрэгтэй бай­­­на. Дарфурын нөхцөл байдлыг зохицуулахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Оросын дэмжлэг зайлшгүй чухал байна.
Юуны өмнө Гүрж, Украин НАТО-д нэг­дэхийг эрмэлзэж байгаа асууд­лыг яах вэ гэдгийг АНУ-ын шинэ Ерөн­хийлөгчийн Еасгийн газар ший­­дэх ёстой болж байна. Гүржийн гишүүнчлэлийн асуудал тун алс ирээ­дүйн хэрэг гэж Бушийн Засгийн газар  хүртэл хүлээн зөвшөөрсөн хэдий  ч Обама Москватай харилцаагаа сайж­руулахад орон зай их байна.
Өөр нэг асуудал бол Польш, Чехт пуужингийн довтолгооноос хам­гаалах систем байрлуулах тухай Америкийн төлөвлөгөө юм. Энэ төлөв­лөгөө Оросын эрх баригчдыг маш ундууцуулж байгаа юм. Америк төлөвлөгөөгөө хянан өөрчлөх үү, үгүй юу гэдэг нь гол  асуудал болж байна. Обама Оростой хэрхэн харилцах нь цөмийн зэвсэг хураах асуудлаарх түүний байр сууринаас тодорхой болно. АНУ, Орос хоёр цөмийн зэвсгийг цаа­шид хорогдуулах тухай хэлэлцээ хийх эсэх нь нэн чухал зүйл юм.

Умард Солонгос
        БНАСАУ-ын удирдлагын сүүлийн үеийн зарим алхамыг сайны тэмдэг гэж үзэж болно. Жишээлбэл, тер­ро­ризмыг дэмжигч орнуудын жаг­саалтаас хассаны хариуд цөмийн хөтөл­бөрийг хэрхэн зогсоож байгааг ажиглахаар санал болгосон жур­мыг Пхеньян зөвшөөрсөн. Үүний сацуу БНАСАУ өөртөө нэгэнт байгаа цөмийн зэвсгийг хэвээр үлдээх бодол­той байгаа юм. АНУ болон бусад орон цөмийн зэвсгээс татгалзах нь зүйтэй гэдэгт Умард Солонгосын коммунист удирдлагыг итгүүлж чадах уу гэдэг бол том асуудал. Ким Чен Ирийн эрүүл мэндийн байдлын тухай зөрчилтэй мэдээтэй уялдан Умард Солонгосын хэнтэй нь хэлэлцээ хийх вэ гэсэн хамгийн ойлгомжгүй зүйл гарч ирж байна.

Хятад
        Дэлхий дээр эдийн засгийн нөлөө нь хүчтэй болсоор байгаа Хятадтай харилцах харилцаа Америкийн шинэ засгийн газрын гол асуудлын нэг мөн. Хятад өөрөө Цагаан Орд­ны хувьд асуудал биш ч гэсэн Тай­ванийн статусын тухай асуудал, эс­вэл Түвдийн нөхцөл байдал маш ноцтой өдөөгч юм. Сүүлийн жилүү­дэд Бээжин дотоодын зах зээлээ хөгжүүлэх асуудал эрхлэж байна,  энэ нь Бээжингийн тэргүүлэх чиг­лэл байсан цагт Америк-Хятадын харилцаа тогтвортой байх болно. Обама БНХАУ-тай харилцах харил­цаанаас илүү их зүйл хүсэн хүлээж байна гэж хэн ч хэлэхгүй байгаа.

Шинэ дипломат бодлого
        Санхүү, уур амьсгал, эрчим хүчийг АНУ-д «шинэ дипломат бод­­логын» гол зорилтуудад хамаа­руулж байна. Одоогийн санхүүгийн хямрал тун өвөр­мөц асуудлуудад анхаарлаа хан­дуу­лахыг шинэ Ерөн­­хийлөгчөөс шаар­даж байна. Тухайл­бал, Америкийн санхүү­гийн институтууд сүйрсэнтэй холбог­дон дэлхий дээр  АНУ-ын байр суурь суларч байгааг яах вэ гэдгийг Обама шийдэх болно.
Обама уур амьсгалын өөрч­лөлттэй тэмцэх бодолтой байгаагаа мэдэг­дээд 2050 он гэхэд нүүрс хүч­лийн хий агаар мандалд цацагдах хэм­жээг 80 хувиар бууруулна гэж ам­ласан. Орчин үед экологийн сэдэв их ач холбогдолтой байгааг, тэрчлэн Киотогийн протоколын үйлчлэл 2012 онд дуусах бөгөөд олон улсын шинэ гэрээ байгуулах тухай хэлэлцээ тун хүндрэлтэй яваг­даж байгааг харгалзвал энэ нь Обамагийн захиргааны нэг чухал сэдэв болж болох юм.
Эрчим хүч бол бас нэг ноцтой асуудал мөн.  Обама Ойрхи Дорнод, Венесуэлийн нефть нийлүүлэлтийн хараат байдлаас АНУ-ыг дараагийн 10 жилийн хугацаанд гаргахыг уриалж байна. Жимми Картераас эхлээд Америкийн бүх Ерөнхийлөгч АНУ нефтийн импортоос хараат байдлаа багасгах ёстой гэж байсан боловч нэг ч Засгийн газар энэ асуудлыг үр ашигтай шийдэрлэж чадаагүй билээ.
        Энэ бүх асуудлаас Обамагийн үед дэлхийд АНУ-ын гүйцэтгэх үүрэг ямар байх вэ гэсэн цорын ганц асуулт бүрэлдэж байна. Түүнд шинэ Ерөхийлөгч нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хариу өгөх болно.

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото