Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 01 / 26
Боловсролоор халхалсан луйврыг зогсооё

Харин бид цаг зуурын үзэгдэл болсон энэ асуудлыг төр засаг нь ч үл ойшоож, төрийн албан хаагчид нь ч үүнийг үзээгүй, сонсоогүй дүр эсгэж сууна. Ямар ч үзэл бодолтой хүн шинжлэх ухааны аль нэг салбарын нарийн ширийн бүхнийг сурч эзэмших болно. Гагцхүү сурсан эрдэм мэдлэгээ юунд зориулах вэ? гэдэг нь тухайн хүний бүрэн эрх гэдгийг мартаж үл болно.
Өнөөдөр хүний эрхэм ёс зүй, хүнлэг чанар хөсөр хаягдаж, зөвхөн эрх мэдэл, мөнгө бүхнийг шийддэг зарчим хууль ёс мэт дарангуйлж байна. Хэнийг ч эхээс төрөхөд нь энэ хуульч, эдийн засагч, улс төрч, сайд, ерөнхийлөгч төрлөө гэж тааж мэдэх аргагүй. Харин түүнийг эцэг эхийн хайртай хүү, охин гэдгийг онцолдог. Тухайн хүний өсөж хүмүүжсэн орчин, ертөнцийг танин мэдсэн эрдэм мэдлэг нь тэр хүнийг амьдралынх нь зам руу нь хөтлөн оруулдаг билээ. Сурсан эрдэм ном, эзэмшсэн мэргэжил нь түүний бурхнаас заяасан авах ёстой л зүйл. Харин уг хүний эцэг эхээс уламжилж авсан, ертөнцийн эрээн барааныг ухаж ойлгосон тэр хосгүй эрдмийг түүний тархи, оюун санааны мэдрэмж л бий болгодог. Үүнийг нь хэн ч, хэзээ ч өөрчлөх “арга” даанч байхгүй .
Монгол хүн бусдаас “гэгээлэг, тэнгэрлэг” хүмүүс гэж бид өөрсдийгөө магтдаг. Тийм ч байх үндэс нь бидэнд бий. Учир нь хүн төрөлхтний хамгийн оюунлаг хүмүүс нь байгальдаа хамгийн ойрхон, байгаль дэлхийд хор хөнөөл бага учруулдаг ард түмэн байдаг. Тэр ард түмэн нь бид байсан. Одоо харин 20 хүрэхгүй жилд хамгийн харгис, хэрцгий байгальд ээлгүй хүмүүс монголчууд болчхоод байна.
Өнөөдөр Монгол Улсын хүн ам хоёр сая долоон зуун мянгад хүрлээ л гэнэ. Хүн амын бараг 30-40 хувь нь дээд боловсрол эзэмшсэн оюунлаг улс болчихлоо л гэдэг. Нэг улсад оногдох их дээд сургуулийн тоогоор Гиннесийн номонд бичигдэх амжилтанд хүрч очлоо гэж бид сайрхах болов. Нэдэр дээрээ дээд боловсрол эзэмшигчийг бус, дээд хэмжээний залилан мэхлэгч, дэндүү залхуу нэгнийг олшруулаад хүмүүсийг “үйлдвэрлээд” байна бус уу?
Монгол улсын ирээдүйн иргэнийхээ хувь заяагаар тоглож байгаа “Нэр сүр” нь ахадсан дээд сургууль хэмээх нэр зүүсэн “Амбаар”-ууд хэзээ хаалгаа барьж буруугаа хүлээх юм бол. Ирээдүйгээрээ дэндүү даажигнан тоглож байгаа эрх мэдэлтнүүдийн энэ “үйлдвэрлэл” яавч ариун явдал биш. Толгой нь эргэсэн, будилсан монголчуудаараа ингэж тоглох гэж байх уу. Боловсролын гажиг ийм тогтолцоог хээл хахууль, авлига, албан тушаалын хэнээрхэл, харийн валютын ноёрхол улам гааруулсаар л байна.
Улсын маань нийслэл утаа, хогоо дийлэхгүй боллоо гэж ярьж байна. Үүнээс ч их аюул хөнөөл дагуулж байгаа нь оюун санаагаар тоглон дайжигнаж буй боловсролын гажиг тогтолцоо юм. Энэ салбарын бүх шатанд шургалан орчхоод байгаа “бөөс хуурс”-ыг анзаардаг төр, засаг, эрх мэдэлтэн байна уу? Гэтэл өнөөгийн монголчуудын өдөр тутмын амьдралд түлээ нүүрс, ундны ус, байрны хөлс, гэрэл, дулаан, цахилгаан, хоол, хүнс, сургалтын зардал, тээврийн хэрэгслээс эхлээд бүх амьжиргааны амин чухал зүйлсүүд цаг минутаар нэмэгдсээр байна. Хот хөдөөгүй монголчууд үнийн хөөрөгдөөд дарамтлуулсаар туйлдлаа. Ирж буй 2009 он хүн төрөлхтнийг ширүүхэн шалгах гээд байгааг дэлхий даяараа ярьж, үүнээс хэрхэн, яаж эрсдэл багатай гарах арга замыг хайх боллоо. Монгол улс үүнд ч хамаарна. Энэ гамшгаас багахан хохирол амсч гарах арга замыг төр, засгаас анхаарч дорвитой, шийдвэртэй алхам хийхгүй бол “Үхэр” жилд үрэгдэж мэдэх нь. Үүнийг даруйхан таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авч ард иргэдээ ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөл, боломжоор нь хангаж чыадвал улс орон өөдлөн дэвжих гарц байж л таарна.
Хүний хөгжлийн эх сурвалж нь төрийн хайр ивээлээс гадна эх оронч, хүмүүнлэг ёс суртахууны хүмүүжил, оюун санааны зөв гарц, шийдэл өөдрөг үзэл бодол байх ёстой. Боловсрол мэргэжлийг ямар ёс суртахуун, хүмүүжилтэй хүн эзэмшиж болно. Гагцхүү эзэмшиж, сурч мэдсэнээ хүний сайн сайхны төлөө зориулдаг эрхэм чанар Монголын Улсын иргэний эрх, үүрэг байх ётсой. Боловсрол гэдгийг нэг талаас харах нь өрөөсгөл. Харин хүн ямар нэг зүйлийг бусдаас илүү хийж чаддаг тэр авьяас, чадварыг нээх нь боловсролын байгууллагын үндсэн үүрэг, зорилт юм. Хэн юуг хамгийн чанартай хийж олон түмний таашаал авч, зохих хөөс хүчээ үнэлүүлж амьдарч чадаж байгаа нь тухайн хүний сайн сайхан амьдрахын эхлэл болдог. Энэ зарчмыг баримталсан бодлого явуулж, хүний эрхийг дээдэлсэн улс орон өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг, хөгжилтэй нь байгааг бид мэднэ.
Өнөөдөр өргөн уудам газар нутагтай, чамгүй байгалийн баялагтай, гурван сая ч хүрэхгүй хүн амтай улс орны ард түмнийг эн тэгшхэн өлсгөж цангаахгүй, эрүүл саруул, энх тунх, аз хийморь, цог золбоотой аваад явчих төрийн чигч бодлого үгүйлэгдсээр л…

 www.dandaa.mn

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото