Энэхүү семинарт Засгийн газрын 2009 онд барилгын салбарт хэрэгжүүлэх бодлого, Монгол банкнаас баримтлах бодлого, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, хямралын үед авах арга хэмжээ, хямралын үеийн нөөцийн удирдлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, ярилцах болно.
Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, Монголын хүний нөөцийн институт хамтран уг семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд ЗТБХБЯ, БХБНААҮТ, МУИС, Монголын Хүний Нөөцийн Институт, БЗМТөв, МБХолбоо, Монгол банк, ААН болон ТББайгууллагын төлөөлөгчид оролцон тулгамдаж буй асуудлуудаас гарах арга замын талаар ярилцан, санал бодлоо солилцож харилцан зөвлөлдөх юм.
Иймд танай байгууллагыг 2009 оны 2-р сарын 10-нд Барилгын салбарынхны дунд зохион байгуулагдах гэж буй “Хямралын үе дэхь барилгын салбарын нөөцийн удирдлага” сэдэвт семинарт оролцохыг урьж байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |