2. Уушиг нь 300 тэрбум хялгасан судсаас (300 сая гаруй хөндий нүхийг бүрхэж байдаг цусны маш нарийхан судас буюу уушгийг бүрдүүлдэг цэврүү) бүрддэг. Хэрвээ эдгээр хялгасан судсыг нэг шугамаар цувуулан тавивал, 2400 километр урт болно.
3. Эрэгтэй хүн өдөр бүр 10 сая эр эс боловсруулан гаргадаг бөгөөд энэ нь Дэлхийн хүний тоог хагас жилд бүрэн сэргээхэд хангалттай юм.
4. Хүний ясыг бат бөх чанараар нь боржин чулуутай зүйрлэж болно. Хэрвээ хүний ясаар шүдэнзний хайрцагны дайтай “жижигхэн тоосго” хийвэл, энэ тоосго 9 тонн ачаа дааж чадна! Энэ нь ийм хэмжээний бетоны даах хэмжээнээс дөрөв дахин их юм.
6. Хүний хамгийн том эрхтэн нь арьс. Насанд хүрсэн хүний арьсны талбай нь бараг хоёр хавтгай дөрвөлжин метр байдаг. Арьс байнга шинэчлэгддэг бөгөөд амьдралынхаа туршид хүн арьсныхаа 16 килограмм орчим эсийг “хаядаг байна”.
7. Та унтаж байхдаа найман миллиметрээр өндөр болдог. Харин өдөр нь таны өндөр хэвийн байдалд ордог бөгөөд энэ нь таны нурууны мөгөөрсөн жийргэвчүүд хүндийн хүчний үйлчлэлээр зөөлөн резин шиг хавчигдан агшдаг юм.
8. Хүн бүх амьдралынхаа туршид дунджаар 50 тонн хоол идэж, 50 мянган литр шингэн уудаг байна.
9. Бөөр нь тус бүрдээ нэг сая орчим шүүлтүүрийн элементийг агуулдаг. Үүний ачаар бөөр нэг минутад 1,3 литр цус цэвэрлэж, 1,4 литр хүртэл шээс ялгаруулж чаддаг байна.
10. Нүдний алимыг хөдөлгөдөг булчингууд өдөрт 100.000 орчим удаа агшдаг. Харин жишээ нь хоёр хөлний булчинд ийм маягаар ачаалал өгөе гэвэл та өдөрт 80 гаруй километр явах хэрэгтэй болно.
12. Цусны эс цусны системээр аялаж дуусаад, анхны газартаа буцаж ирэхэд минут хүрэхгүй хугацаа шаардагддаг ажээ.
13. Бяцхан хүүхдийн арьснаас авсан шуудангийн маркны дайтай хэсэгхэн арьс сагсан бөмбөгний гурван талбайн дайтай болтлоо ургахад гурван долоо хоног шаардагдана. Үүнийг мэдээжээр лабораторид хийдэг бөгөөд ийм маягаар ургуулсан арьсыг түлэгдэлтийн үед мэс засал хийхэд хэрэглэдэг.
14. Бид хүрээлэн байгаа орчны тухай мэдээллийн 90 хувийг нүдээрээ дамжуулан авдаг байна.
15. Эмэгтэй хүний өндгөвчид хагас сая өндгөн эс байдгаас 400 нь л хүүхдэд амьдрал бэлэглэх магадлалтай байдаг гэнэ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |
Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.