Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 03 / 10
Барилга, уул уурхайн салбарт ажлын байрны иж бvрэн vзлэг хийхээр болжээ
Шийдвэрийн дагуу энэ оны дєрєвдvгээр сарын нэгнээс эхлэн хоёр сарын хугацаанд барилгын салбарт хєдєлмєр, нийгмийн хамгааллын иж бvрэн vзлэг шалгалтыг хийхээр болжээ. Харин уул уурхайн салбарт долдугаар сараас есдvгээр cap хvртэл хяналт тавина. Барилгын компаниудад хийсэн шалгалтын дvнг оны эхний хагас жилд багтаан Засгийн газрын хуралдаан оруулж танилцуулах vvргийг ажлын хэсгийнхэн авчээ. Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын даргын баталсан удирдамж ч гарсан байна. Тус газрын Хєдєлмєрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа єчигдєр дээрх шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Vйлдвэрлэлийн осол 43.1 хувиар єсчээ.
Жил бvрийн тоо баримтаас харахад vйлдвэрлэлийн аваар осол ихэсчээ. Тодруулбал, 2007 онд улсын хэмжээнд 343 vйлдвэрлэлийн осол гарч байсан бол єнгєрсєн жил 491 бvртгэгджээ. Энэ нь осол 43.1 хувиар єссєн vзvvлэлт. Ослын улмаас 2007 онд 369 хvн гэмтэж бэртэж, 88 хvн амиа алдсан байна. Гэтэл єнгєрсєн онд эл тоо 80 гаруй хувиар єсчээ. Vйлдвэрлэлийн осолд 2008 онд 671 хvн єртєж гэмтсэнээс 162 нь нас барсан байна. Осолд єртєгсєд 81.8, амиа алдагсад 84 хувиар нэмэгдсэн нь харамсалтай баримт. Ноцтой нь ослын дийлэнх нь барилга, уул уурхайн салбарт гарсан байгаа. Барилга дээр 2007 онд 62 осол гарч, 18 хvн, єнгєрєгч онд 123 осол бvртгэгдэж 63 хvн амиа алджээ. Уул уурхайн салбарт 2007 онд 37 осол болж дєрєв, 2008 онд 95 осол гарч долоон хvн нас барсан байна. Ємнєх жилтэй нь харьцуулахад осол, ослоос болоод амиа алдсан хvний тоо хоёр дахин нэмэгджээ.

Дээрх ослын шалтгаан нь хєдєлмєрийн аюулгvй ажиллагааны дvрмийг мєрдєєгvй, аюулгvйн шаардлага хангахгvй орчинд vйл ажиллагаа явуулсан, ажиллагсдаа сургалтад хамруулдаггvй зэргээс vvдэлтэй. Санамсаргvй осол ч нэлээд гардаг гэнэ. Хамгийн сvvлд Солонгосын иргэн барилгын єргєх машин дээр сууж яваад толгойгоо хавчуулан нас барсан байна. Уг єргєх машин нь хvн суух биш ачаа зєєх зориулалттай байж. Байцаагчид саяхан эл хэрэгт ослын дvгнэлт vйлджээ. Vvнээс гадна бvлэг ослын тоо ч 2007 онд найм байснаа єнгєрсєн онд 15 болж нэмэгдсэн агаад нэг удаагийнхад дээд тал нь 20 хvн зэрэг єртсєн тохиолдол бий аж.

Зєвхєн сvvлийн хоёр жилийн баримтыгдурдахад ийм байна. Гэтэл vvнээс ємнє vйлдвэрлэлийн осол єчнєєн гардаг байсан. Тэр хэрээр олон хvний амь эрсдэж, олон хvн тахир дутуу болж vлдэж буй. Саяхан даа, барилга дээрээс унаж амиа алдсан залуугийн гэр бvлийн хvн нь бас жилийн ємнє vйлдвэрийн ослоор нас барсан байсан, хvvхэд нь єнчин хоцорлоо хэмээх харамсалтай мэдээг хvмvvс сонсч, халаглаад єнгєрсєн. Барилгын том компаниуд гарсан ослыг тас нуудаг, осолд єртсєн хvний ар гэрт хэдэн тєгрєг єгєєд гэмгvй хоцордог ч гэх нь бий. Нэг жилийн дотор ажил хийх амьдрал ахуйгаа залгуулж явсан 162 хvн амиа алдана гэдэг зvгээр орхиж болохгvй ноцтой.

Vргэлж осол гаргадаг компанийн тусгай зєвшєєрєлтэй ярина
Дээрх бvх баримтууд барилга болоод уул уурхайн салбарт хєдєлмєрийн аюулгvй байдал алдагдсаны нотолгоо. Юутай ч шалгалтыг явуулж дууссаны дараа дvнг vндэслэн даацтай шийдвэр гаргаж, арга хэмжээ авах гэнэ. Ажиллагсадтайгаа хєдєлмєрийн гэрээ байгуулдаг эсэх, цалингийн хэмжээ, ажлаас халагдсан тохиолдолд хуулийн дагуу тэтгэмж єгдєг vгvйг шалгах нь. Мєн хєдєлмєр хамгааллын аюулгvй байдлыг хэрхэн хангадаг vзvvлэлт шалгалтын дvнд нєлєєлєх гол шалгуур. Єнгєрсєн жил батлагдсан Хєдєлмєрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, тэр дотроо Барилгын аюулгvй ажиллагааны хоёр журмыг дагаж мєрдєж байгаа эсэхийг байцаагчид хянах аж.

Гадаадын иргэдийн хєдєлмєр эрхлэлтийн тєвшинд, тэд манай улсын хууль дvрмийг биелvvлдэг vгvйг бас шалгах юм байна. Ерєєс ажлын байрны иж бvрэн vзлэг шалгалт байх гэнэ. Шинэ хуулиар мэргэжлийн хяналтын байцаагчид зєрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг гурав хvртэл сая тєгрєгєєр торгох эрхтэй болжээ. Энэчлэн удаа дараа зєрчил гаргасан, байсхийгээд л осол бvртгэгддэг, ажлын нєхцєл нь шаардлага хангахгvй, хууль зєрчсєн компанийн vйл ажиллагааг зогсоож, тусгай зєвшєєрлийг нь цуцлах хvртэл асуудлыг шалгалтын дvнг vндэслэн гаргах аж. Єнєєдрийн тухайд шалгалт, vзлэгт уул уурхай, барилгын тєчнєєн компани хамрагдана гэсэн тоог гаргаагvй гэсэн. Учир нь барилгын салбарт гэхэд л баригдаж буй газар бvрт шалгалт хийх юм байна. Тэгэхээр нэг компанийн бvх барилга дээр хяналт тавьж, тэнд ажиллагсдын хєдєлмєрийн аюулгvй байдлыг нягтална. Орон нутагт тухайн аймаг, сумыг хариуцсан хяналтын байцаагч шалгалт хийх аж.

Д.Энэрэл
Дугаар 042 Үнэн сонин
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото