ХН-ийг бүрдүүлэх 2 үндсэн
эх үүсвэр байна.
1. Дотоод
2. Гадаад
1. Байгууллага дотроо зарлал гаргах
2. Шугаман удирдлагуудад хандан тохирох кондинтат олж өгөхийг
санал болгох
Дээрх 2 аргаас эхний
арга нь давуу талтай. Үүнд:
1. Хүн бүр өөрийгөө үнэлэх
2. ХН-ийг бүрдүүлэх, бүртгүүлэх тоо нэмэгдэнэ.
3. Байгууллагад цуу яриа гарахаас сэргийлж, байгууллагын
соёлд чухал нөлөөтэй.
Дотоод эх үүсвэрээр
байгууллага дотроо ажлын байрны шилжилт хөдөлгөөн явагддаг. Дотоод эх үүсвэрээр
ХН бүрдүүлэхэд дараах давуу талтай байна.
1. Харьцангуй бага зардал шаардана. Иймээс хүмүүсээ
урьдаас нарийн судалж, хувь хүн бүрийн хувийн хөгжлийн болон карьерийн хөгжлийн
төлөвлөгөө боловсруулан түүнийхээ дагуу тодорхой чиглэлээр ажилтнаа хөгжүүлж
байх арга хэмжээ авч байх нь байгууллагад ашигтай юм.
2. Байгууллага горилогчдын талаар маш дэлгэрэнгүй
мэдээлэлтэй байдаг.
3. Нөгөө талаас горилогч нь байгууллага, тухайн ажлын
байранд тавигдах шаардлагаа сайн мэддэг.
4. Горилогчийг тодорхой туршилтын хугацаагүйгээр шууд
тухайн ажлын байранд томилж ажиллуулах боломжтой.
5. Дотоодоос ажлын байранд, ялангуяа удирдлагын албан
тушаалд хүн томилж ажиллуулах нь ажилчдад идэвхтэй, санаачлагатай, тогтвортой
ажиллах мотив, хөшүүрэг бий болгоно.
Сул
тал.
1. Байгууллагын сайн муу талыг олж мэдэх, ингэснээр үйл
ажиллагаанд шинэ соргог санаа, арга барил орж ирэх, нэвтрэх нь ховор байдаг.
2. Шугаман удирдлагууд сайн ажиллагчдаа өөртөө хадгалж үлдээх
сонирхолтой байдаг учир тэр болгон горилогчид нэр дэвшүүлэхгүй байж болох
талтай.
3. Дотоодоос нэр дэвшигчид хязгаарлагдмал байдаг бөгөөд
тэр дунд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангах кондидат байхгүй байж болзошгүй.
Ингэснээр тэр бүр оновчтой хүн сонгох нь муу, чанар муутай байж болно.
Гадаад эх үүсвэрээс ХН бүрдүүлэх. Энд хэд хэдэн арга байна.
1. Байгууллагад ажилд орохоор өргөдөл өгсөн хүмүүсийн
материалыг харна.
2. Нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж зарлал өгөх. TV,
радио, хэвлэл. Энэ аргын сайн тал нь харьцангуй бага зардлаар хүн амын өргөн
хэсэгт мэдээлэл хүргэж чадна. Сөрөг тал нь асар их горилогчид цуглах магадлал
ихтэй. Тэдний ихэнх нь зохих шаардлагыг хангахгүй байх магадлал ихтэй. Тэдний өргөдөл,
анкет, маягттай танилцаж эхний сонголт хийхэд ихээхэн цаг хугацаа, хүн хүч
шаарддаг. Гэнэт их хүн шаардлагатай үед энэ аргыг ашиглах нь тохиромжтой.
Тавигдах шаардлагаа тодорхой байлгах, тухайлбал, Англи хэл дээр явуулах,
мэргэжлийн хэвлэлд хандвал горилогчдын тоо бага байна.
3. Их, дээд сургууль дээр очиж төгсөгчдийг татах. (Campus select)Давуу тал нь шинэ мэдлэгтэй, муу санаагүй, ажиллах хүсэл тэмүүлэлтэй байдаг.
Сул тал нь ашиглагдах хүрээлэл бага байдаг. Яагаад гэвэл дадлага туршлага
суулгах цаг хугацаа, зардал их гардаг. Гэвч байгууллага campus
select заавал хийж байх хэрэгтэй. Шинэ мэргэжил хэрэгтэй үед
ашиглана.
4. Хөдөлмөр зохицуулалтын улсын албанд хандах. Хөнгөн, зардал багатай байдгаараа давуу талтай боловч
горилогчдын чанарын асуудал гарч ирдгээрээ сул талтай. Иймээс энэ аргыг дангаар
нь ашиглаж болохгүй.
5. Боловсон хүчнийг зуучлах хувийн агентлагуудад хандах. Манай улсад төдий л хөгжөөгүй. Маш чадварлаг, лидер,
шинийг санаачлагч хүнийг хайж байгаа үед ашилах нь тохиромжтой. Ийм ажлын байр
ганц нэг хэрэгтэй үед хандаж болно.
Гадаад эх үүсвэрээс ХН бүрдүүлэхийн давуу тал.
1. Хангалттай тооны, хүссэн хэмжээгээр горилогчдыг бүрдүүлэх
боломжтой.
2. Байгууллагад шинэ санаа, арга барил орж ирэх боломж
олгодог.
Сул тал.
1. Ажлын чиг баримжаа олгоход хугацаа шаардагддаг.
2. Байгууллага нь ажилтнаа сайн мэдэхгүй, ажилтан
байгууллагаа сайн мэдэхгүй учир удирдах, удирдуулах явцад зарим хүндрэлүүд
гардаг.
Өргөдөлдараах мэдээллүүдийг агуулсан байдаг.
§ Хүсэлт гаргаж байгаа
ажлын нэр
§ Горилогчдын нэр
§ Төрсөн он сар өдөр,
газар, яс үндэс
§ Боловсрол, сургалт,
мэргэжил дээшлүүлэх
§ Ажил эрхлэлтийн түүх
§ Горилогчийн өгөхийг хүссэн
нэмэлт мэдээлэл
§ Хаяг, утас
§ Өргөдөл бичсэн огноо,
гарын үсэг
CV. Cariculium Vatae.
§ Овог нэр, төрсөн он, гэрлэлтийн байдал гэх мэт хувийн
мэдээлэл
§ Боловсрол (сүүлд төгссөн сургуулиас эхэлж бичнэ)
§ Мэргэшүүлэлт (сургалтыг дээрх маягаар бичнэ)
§ Ажил эрхлэлтийн байдал
§ Гадаад хэлний мэдлэгийн түвшин
§ Өмнө оролцож байсан төслүүд
§ Сонирхол, хобби
§ Намтрыгбатлах, холбоо барьж болох хүний хаяг, утас.
ХН-ийн
бүрдүүлэлтийн процесс дараах шинж чанартай байх ёстой.
1. Байгууллага
болон хүмүүс хоорондын сонирхсны үндсэн дээр бие биеэ сонгох боломж бүрдсэн
байх
2. Бүрдүүлэлт хуулийн дагуу байх
Горилогчид ялгаваргүйгээр, шударгаар хамрагдсан байх
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |