Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
Таны амжилтанд хамт баярладаг хүмүүс
Танд сайн санадаг хүмүүс байх ёстой. Тэд таны амжилт, ололтоор баярлаж, таныг өрсөлдөгчөө гэж хардаггүй хүмүүс бөгөөд ололт амжилт тань тэдний атаархлыг төрүүлдэггүй байх ёстой. Ийм хүнийг олох хэцүү л дээ, гэхдээ багт чинь заавал ийм хүн байх ёстой юм шүү.
Таныг мэдлэгээрээ нөхөж чаддаг хүмүүс
Ухаантай хүмүүс ихэвчлэн өөрөөсөө илүү мэдлэгтэй, бас өөрөөсөө ялгаатай мэдлэгтэй хүмүүсийг хамтрагчаараа сонгодог. Яагаад гэвэл ийм тохиолдолд та тэдний өрсөлдөгч нь биш, харин жинхэнэ хамтран зүтгэгч нь болдог. Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн эрмэлзэл, дайсагналцал гардаггүй. Бас нэг давуу тал бол ялгаатай мэдлэгтэй хүмүүс хүнд үед бие биедээ туслалцаа үзүүлж чаддаг. Тийм ч учраас бие биенийхээ хувьд салбарынхаа хамгийн шилдэгүүд нь болдог. Багт чинь найз нар байна гэдэг бол нэг хэрэг, харин таныг жинхэнэ “профессионал” байхад тусалдаг хүн байна гэдэг бол огт өөр хэрэг.
Таныг хамгаалдаг хүмүүс
Ямар ч багт таныг хамгаалж байдаг хүн байх хэрэгтэй. Эднээсээ нэг их гайхамшигтай шинэ санаа, санаачилгыг хүлээгээд ч хэрэггүй. Тэдний гол үүрэг бол баг дотор юу болж байгааг танд мэдээлэх. Бүхий л хов жив, цуу яриа, таны эсрэг найрагдаж буй хорт явуулга, асуудал зэргийг танд мэдээлж, таныг болзошгүй аюулуудаас хамгаалах хүн гэсэн үг. Гэхдээ хаана ч байдаг “ховч тагнуул” биш шүү. Ухаантай хүн байх хэрэгтэй.
Танд сайн зөвөлгөө өгдөг хүмүүс
Танд байнга зөвөлгөө өгч, тусалж байх хүмүүс зайлшгүй хэрэгтэй. Өөрийнхөө үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл, санал бодлоо тантай хуваалцдаг хүмүүсийг ашиглахгүй байна гэдэг бол дэндүү тэнэг хэрэг.
Харилцах дуртай хүмүүс
Энэ хүмүүс зүгээр л тантай харилцах дуртай хүмүүс юм. Тэднээс ямар нэгэн ашиг хонжоо, хэрэгтэй чанар хайж олох гээд хэрэггүй. Тэднийг сайн “мөлжиж” чадвал өөрсдөө ч мэдэлгүйгээр танд гайхамшигтай санаануудыг өгөх болно.
Таны санааг хэрэгжүүлэгчид
Хэрэв танд аз таарч, таны гаргасан санааг чин сэтгэлээсээ дэмждэг, түүнийг хэрэгжүүлэх гэж хичээдэг хүн таарсан бол эргэлзэх зүйлгүйгээр түүнийг багтаа ав. Та тэднээс шинэ санаа гаргахыг шаардах ч хэрэггүй, зүгээр л өөрийн санааг ойлгуул. Тэгээд л боллоо. Хэрэв таны санаа тэдэнд таалагддаг, хэрэгжүүлж чадна гэдэг урам зоригийг өгдөг бол та тэдний л ачаар гараанаас бусдаас түрүүлж үсэрнэ.
Тантай чөлөөт цагаа өнгөрөөх дуртай хүмүүс
Тэд танд сайн, та тэдэнд таалагддаг гэсэн үг. Тэд ямар нэгэн давхар санаагүйгээр тантай ажил тарсаны дараа чөлөөт цагаа өнгөрөөнө.
Таныг бусдын дунд магтдаг хүмүүс
Хүн бүхэнд хувийн “сурталчилгааны агент” хэрэгтэй. Энэ хүмүүс сайн дураараа, санаачилгаараа таны давуу тал, хүндэлбэл зохих чанаруудыг чинь хүмүүст ярина. Тэд ямар нэг санаа агуулаагүй, зүгээр л ярьж байгаа юмандаа итгэдэг хүмүүс юм. Үнэнийг хэлэхэд ийм хүмүүс ховор байдаг учир шууд л багтаа элсүүл.
За ямар ч л байсан танд багийн чинь хамтран зүтгэгч ямар байх ёстойг хэллээ. Үнэмшилгүй санагдаж магад. Гэхдээ ийм л хүмүүсээс маш их зүйл шалтгаалдаг юм шүү. Өөрийгөө хүрээлүүлж үзээд л мэдрэх болно.