Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 04 / 25
Сургалтын төлбөрөөр бизнес эрхлэгчид

Гэвч өнөөдөр тэднийг "Эцэг эхийнхээ мөнгөөр туйлж, эрдмийн танхимаа шөнийн клубээр сольсон" гэх шүүмжлэлээс өмөөрөхөөр шийдлээ. Үнэнийг хэлэхэд, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа их дээд сургууль, коллежуудын талаар сөхөх цаг нь болж. Нэгэн үе төрийн өмчийн их, дээд сургуулиудын хүрэлцээ муу, элсэлтийн шалгалт авахын тулд эгээ л цэрэг, цагдаагийн байгууллагаас тусламж эрэх нь холгүй үймж бужигнадаг байсныг санахад илүүдэхгүй. Харин сүүлийн хэдэн жилд борооны дараахи мөөг шиг болтлоо олширсон төрийн өмчийн бус их дээд сургууль, коллежийн "ачаар" хөөрхий хэдэн оюутнуудаа хөөж туухаа больсон юмдаг. Өдгөө хэн дуртай нь хүссэн сургуульдаа төвөггүйхэн элсэх боломжтой болсон учраас багш нарыг царайчилж, эцэг эхтэйгээ хамт дугаарлах оюутан ховордох нь мэдээж.

Их дээд сургуулиуд олшрохын хэрээр оюутан залуусын тоо ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн гэх судалгааны дүн гарсан аж. Харамсалтай нь, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их дээд сургуулиудын босго оноо энэ хэрээр буурсан гэх. Магадлан итгэмжлэгдсэн болон мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийг "эс тооцвол, оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр "голоо зогоож" байгаа их дээд сургууль тун ч олон. Энэ ч утгаараа, элсэлтийн шалгалт дөхөөд ирэхээр элдэв амлалт, сүржин сурталчилгаагаар толгой эргэтэл "бөмбөгддөг" нь нууц биш. Элсэлтийн шалгалт авах ч гэж дээ. Нэг нь шалгуулж, нөгөө нь шалгасан болоод л тэнцэх юм чинь. Ажиглаад байхад, шалгалт өгсөн нөхдөөс бүдэрч байгаа нь өдрийн од шиг" ховор доо.

Босго оноо өндөр, шалгалт авахдаа ёстой л нэг "шүүсийг нь шахаж" байж тэнцүүлэх болзолтой бол оюутнууд тэсэхгүй юм уу даа, янз нь. Аягүйдвэл, суралцах оюутан ховордоод сургууль нь дампуурах байх гэж айдаг биз. Тэдэнд оюутны мэдлэгийн түвшин бус төлбөрийн чадвар чухал болохоор ийнхүү нүглийн нүдийг гурилаар хуурахаар шийдэж. Манай их дээд сургуулиудын нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 350-500 мянган төгрөг байсан бол, сүүлийн үед эрс нэмэгдэж 550-750 мянган төгрөг болтлоо өссөн гэх судалгаа бий. Үүгээр ч зогсохгүй, цаашид дахин нэмэгдэх хандлагатай байгаа талаар хэн хүнгүй сэтгэл зовних болжээ.  

Их дээд сургуулиудын тоог цөөлөх нь
Хотод ирээд төөрөх шахсан хөдөөний өвгөний тухай хөгжилтэй яриа байдаг даа. Бие засах санаатай ариун цэврийн газар хайгаад олоогүй мань эр "Үгүй, ер өө. Энэ хотод чинь их дээд сургуулиуд нь бие засах газраасаа ч олон байдаг юм байна" гэж халагласан гэлцдэг. Нээрээ л, хаа сайгүй их дээд сургуулиуд үүрлэчихэж. Энд тэндхийн булан тохойд байрласан сургууль нэртэй оромжуудыг харвал эгдүүцмээр жижигхэн гээч. Хэдэн оюутнууд нь яаж суралцдаг юм, бүү мэд. Нэг нэгнийхээ өвөр дээр сууж хичээлээ давтдаггүй л байлтай.

Бас болоогүй ээ, сургалтын үйл ажиллагаа явуулах орон байргүй сургууль олон байна, цаана чинь. Дэвтэр номоо сугавчилсан хөөрхий оюутнууд нь өдөр бүр өөр, өөр газарт очиж хичээлээ хийсэн болдог юм байх. Тухлах сандал ч байхгүй газарт оюутан нэр зүүж, хичээлээ давтах булан эрээд хөлөө эцтэл бэдэрч яваа залуус даанч өрөвдмөөр. Сургалтын орчин нөхцөл, материаллаг бааз, багшлах боловсон хүчний талаар яривал таагүй зүйл их. Өнөөдөр сургууль байгуулах нь хэн дуртай нь хийгээд байх ажил биш.

Гэтэл сүүлийн үед бизнес болтлоо хөгжөөд байгаа энэ мэт сургуулиас болж хэчнээн залуус хохирох вэ. Ажлын байртай болох хэмжээнд суралцаж чадна гэж үү. БСШУЯ-наас 14 сургуульд аттестачилал явуулж үйл ажиллагааг нь хянах нь. Тухайлбал,  100-гаас доош буюу цөөн тооны оюутантай сургууль үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох ажээ. Иймээс ирэх хичээлийн шинэ жилд үйл ажиллагаа явуулах их дээд сургуулиудын тоо харьцангуй багасах нь тодорхой боллоо.

Дээд боловсролыг үнэгүй олгох боломжтой юу
Ийнхүү оюутнуудын эрх ашгийг зөрчиж, боловсролын байгууллагыг мөнгө олох хэрэгсэл болгосон дээрх байдалд анхаарал хандуулж, Монголын дээд боловсролын талаар Монголын оюутны холбооноос олон талын судалгаа хийжээ. Тэднийхээр, дэлхийн түвшний судалгааны их сургуультай, хөдөлмөрийн зах зээлд эрэлтэд нийцсэн тоо, чанар бүхий мэргэжилтэн бэлтгэх, өөрийгөө байнга сайжруулж байх механизм, чанарын шалгаралттай дээд боловсролын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.

Энэ ч утгаараа дээд боловсролын чанар хангалтгүй байгаа, шинжлэх ухаан технологийн хөгжлийг тээх чадвартай их сургуулийн систем бий болоогүй, дээд боловсролын систем оновчтой бус байгаа (хэт олон сургууль, оюутан, мэргэжилтэн бэлтгэх бодлогогүй) гэх мэт олон дутагдал байгааг онцолжээ. Үүнд нэлээд хэдэн шалтгаан бий. Тухайлбал:

-Улсын хөгжлийн концепцид дээд боловсролын байр суурийг тодорхойлоогүй. Эхнээсээ хэт урсгалаар явсан.

-Төрийн дэмжлэг дутмаг байснаас төрийн өмчийн сургуулиуд оюутны тоог чухалчлах болсон.

-Багшлах бүрэлдэхүүний чанар муудсан.

-Материаллаг бааз шаардлага хангахгүй болсон.

-Дээд боловсролын санхүүжилт оюутнаас хараат болсны дээр олон жилээр доод хэмжээнд барьсан.

-1990 оноос ажлын байр хомсдож, залуус олноор сургуульд элсэх болсон.

-Зах зээлд орсон, улс орон нээлттэй болсон зэргээс үүдэн эдийн засаг, удирдлага, гадаад хэл, хуулийн мэргэжилтэй болох эрмэлзэл эрс өссөн гэх мэт шалтгааныг дурдаж.

Одоогийн байдлаар их дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоо 160 мянгад хүрчээ. Түүнээс 43 хувь, магистрант, докторантын 69,5 хувь нь төрийн өмчийн найман сургуульд суралцдаг юм байна. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Батлан хамгаалахын их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой байдаг учраас оюутнууд олноор элсдэг. Багшлах боловсон хүчин, материаллаг бааз сайтай тул төгсөгчдийн хувьд ажлын байртай болоход хялбар аж. Их дээд сургуулийн төгсөгчдөөс 2004-2005 онд 35,4 хувь, 2005-2006 онд 32,2 хувь, 2006-2007 онд 36,8 хувь, 2007-2008 онд 35,5 хувь нь ажлын байртай болжээ.

Тиймээс чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд Монголын дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох шаардлагатай гэх. Ингэснээр оюутнуудын суралцах боломжийг нэмэгдүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарал халамжийг сайжруулж, чанартай төгсөгч болгоход нь туслах зорилготой байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй сургалтын зээлийн бодлогыг өөрчлөх,  дээд сургуулиудад судалгааны ажлыг өргөжүүлэх, дээд боловсролын тогтолцоог судалгаа болон технологид суурилсан сургалтад шилжүүлэх хэрэгтэй байгаа талаар ч сануулаад авч. Манай улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага 86 байгаа аж.
Үүнд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 56, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн гурван төв багтдаг юм байна. Сургалтын төрийн сангаар дамжуулж оюутнуудын боловсролыг дэмжих зорилгоор жилд 34 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч сургалтын зээлийн бодлого алдагдсан учир энэхүү хөрөнгө хэн нэгэн дарга, чинээлэг эрхмийн хүүхдэд зарцуулагддаг юм байх. Тиймээс сургалтын зардлыг хянах төдийгүй оюутан залуусыг малчин, төрийн албан хаагч, өрхийн орлого гэх мэт ялгааг харгалзахгүйгээр сургалтын зээлийн болон тэтгэлгийн бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал асуудлын нэг болжээ.

Үндэсний судалгааны газраас гаргасан баримтаар 160 мянган оюутнаас ердөө л 30 мянга нь, төрийн сангийн зээл, тусламжид хамрагдсан байдаг аж. Үлдсэн 130 мянга гаруй оюутан их дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөхдөө ямар нэгэн дэмжлэг авч чаддаггүй гэсэн үг. Европын орнууд боловсролын салбартаа дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тав орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулдаг бол, Скандинавын орнууд үүнээс бараг хоёр дахин их буюу 10 орчим хувийг зарцуулдаг юм байна. Харин манайх ердөө л гурав хүрэхгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө "хаядаг" гэсэн.

Швед, Норвег, Финлянд, Дани зэрэг орны ихэнх сургууль нь улсын мэдэлд байдаг бөгөөд төсвөөс санхүүждэг гэх. Зарим нэгэн хувийн сургуулиуд нь ч мөн л улсаа тодорхой хэмжээний татаас авдаг учир оюутнууд нь үнэ төлбөргүй суралцах боломжтой ажээ. Тэдний хувьд зөвхөн сургуульд бүртгүүлэх, элсэх, дотуур байранд амьдрах, хүнсний зардлаа даахад л хангалттай. Гэтэл манайд ямар байдаг билээ. Боловсролын салбарт зарцуулах зардлаа багахан хэмжээгээр нэмэхэд л энэ бүх асуудлыг шийдэх боломжтой болохыг судалгаагаар харуулжээ. Тэгэхээр чанар бус тоо хөөсөн сургуулиудын ачаар картон (диплом) өвөртөлж, төмөр (ромбо) зүүсэн хоосон толгойтнууд олширч байгаа өнөө цагт боловсролын салбартаа анхаарахгүй бол болохгүй нь ээ, та минь.
 
Р.Есүй

Өнөөдрийн Монгол сонин

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото