Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.14%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.31%
Мэдүүштэй
- 2009 / 06 / 20
Бизнесийн нууцыг танивал бэлжинэ
Бизнесийн ертөнцийг өөрийн өвөрмөц амжилтаараа бишрүүлдэг Жэк Уэлчийн дурьдатгалтай эх хэлээрээ танилцах боломжийг Монголын уншигчдад “Амжилтын хөтөч төв” олгож байна.
Даяарчлагдан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд  хэдэн арван жил үнэн зөв гэж ирсэн бизнесийн хуулиуд эрс өөрчлөгдөж, удирдахуйн ухааны цоо шинэ хандлага бий болсныг сүүлийн арван жилийн туршид амжилт ололтоор тэргүүлэгч дэлхийн шилдэг бизнесүүд болон өмнө нь шилдэгт яваад хөгжлийн хурдыг гүйцэхээ больсон ч туршлагатай бизнес нарын жишээнээс харж болно.

АНУ-ын General Electric компани бол зөвхөн Америкийн төдийгүй дэлхийн эдийн засагт ч нөлөөтэй том корпораци билээ. Ийм байгууллагыг жижигхэн бизнес шиг уян хатан, шинэчлэгдэн хувирч байдаг,  өгөөжтэй, амьд мэдрэмжтэй болгон хувиргаж чадсанд Жэк Уэлчийн агуу амжилт оршиж байгаа юм.

Богино хугацаанд олон шинэ өөрчлөлт хийж, хэрэгжүүлж чадсан нь түүний амжилтын нууц. Байгууллагыг байнга шинэчилж, хуучирсан муу бүхнээс цэвэрлэж, шинэлэг, дэвшилтэт бүхнийг бусдаас түрүүлэн нэвтрүүлж  байх хөдөлгөөнт шинж чанартай болгохын төлөө хийсэн түүний өөрчлөлтүүдээс хамгийн гайхалтай нь бүх түвшний менежрийг сургах өөрийн сургалтын төв  байгуулж, тэндээ компанийхаа бизнес кейсийг бүх түвшинд нь хэлэлцүүлж, үр өгөөжтэй байж болох шинэ санаа бүрийг ажил хэрэг болгох талаас нь авч үздэг байсанд оршиж байгаа юм.

Жэк Уэлчийн үед хамгийн  өндөр үнэлэгддэг байсан хүмүүс бол шинийг санаачлагчид. Ямар ч хүнийг хэрхэн үр бүтээлтэй ажиллуулахаа тэр сайн мэддэг нэгэн. Энэ номоос та бизнесээ удирдах гайхалтай шинэлэг санаанууд, удирдагч хүний манлайлах ур чадварын талаарх өвөрмөц жишээг унших болно. Мөн менежментийн баг болон Төлөөлөн удирдах зөвлөлийн үр ашигтай хамтын ажиллагаа, өгөөжтэй засаглалын тогтолцоог эндээс мэдэрнэ.

Ажилдаа зүрх сэтгэлээсээ хандаж, алдаа, онооноос суралцаж явсан түүний намтраас та манлайлал, компанийн засаглал, стратеги төлөвлөлт, менежмент, маркетинг, хүний нөөцийн удирдлагын хамаарлыг хоосон онолоос биш бодит амьдралын хэрэгжилтээс үнэмших боломжтой.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.
  • Дэлхийд жил бүр эвдэрсэн юмуу хуучирсан 40 мянган тонн гар утас, түүний зай хог дээр хаягддаг байна.
  • Одоо дэлхийд 580 сая хүн Интернэт хэрэглэж байгаа бөгөөд тэдний тоо жил бүр 4 хувиар нэмэгддэг ажээ.
- 2012 / 04 / 27
Хүн нас барахад инээгээд, бүтэлгүйгээр нь дуудаад байх хүн нэгээхэн ч үгүй. Гэхдээ зарим тохиолдолд өөрийн эрхгүй буруу хараад нуг нуг инээчихмээр үхэл ч байх. Доорх жагсаалтанд “хөгийн” нөхцөл байдлын улмаас нөгөө ертөнц рүү одсон алдартнуудыг жагсаав.
- 2012 / 03 / 11
-2012 / 01 / 20
"Та өөрийгөө үгүйсгэснээр жинхэнэ үгүйсгэл бий болдог.” Үгүйсгэгдэх болов уу? Хэн нэгэн намайг няцаах болов уу гэж айдаг учраас бид үйлдэл хийхээсээ эмээдэг. Гэхдээ хэдий айдсаа дараад үйлдэл хийсэн ч гэсэн мөн адил намайг няцаах болов уу?  намайг голох болов уу? гэж боддог. Хэн нэгэн таныг няцааж, үгүйсгэлээ гэж бодоход та түүнийг хэрхэн өөр дээрээ хүлээж авч байна вэ гэдэг маш чухал. Та өөртөө юу гэж хэлж байна вэ?
-2012 / 01 / 10

Нэг 9-д яах вэ Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ Хор нь улам ихдэнэ
Гурван 9-д яах вэ Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ Дөрвөн зүг харагдахаа болино
-2011 / 12 / 12

Хүн бүхний биенд байдаг зарим бодисууд: Бүтэн 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг, 20.000 шүдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох өөх, бүхэл бүтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бүх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зөвхөн эхлэл нь.
HR Фото