MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
HR Strategy | ХН стратеги
- 2009 / 08 / 20
Японы цалингийн системийн өөрчлөлт
 Чадварт тулгуурласан цалингийн систем
1.Чадварт тулгуурласан цалингийн байдал:
1973 онд нефтийн хямралын хүнд байдал бий болж, ажиллах хүчний тогтвортой байдал өөрчлөгдсөн. Ажиллах хүчний дутагдал, цалингийн түвшний хэт ялгаа, технологийн хөгжил, чөлөөт өрсөлдөөнт эдийн засаг, ажиллах хүчний сэтгэхүй болон байгаль орчин ихээхэн хувьсаж өөрчлөгдөж байна. Ялангуяа техник технологи хөгжиж, ажилласан хугацаа, чадвар гэдэг зарчим өөрчлөгдсөн. Ажилласан хугацаа адил боловч тухайн хүнээс хамаарч чадварт их ялгаа гардаг болсон. Дээрхи өөрчлөлтөд зохицуулахын тулд ажиллагсдын чадварыг дээшлүүлэх, нээлт хийх, хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгцээ гарсан.
2.Чадварт тулгуурласан цалингийн онцлог
Ажилтны ажлаа гүйцэтгэх чадварыг үндэслэн цалинг тогтоож олгох;
Ажиллах хүчний чадварыг дээшлүүлэх, чадварт нь тохирсон зөв арга хэмжээг дээшлүүлэх;
Ажилтан хувь хүний чадвараа сайжруулахад нь түлхэц өгөх, ингэснээр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх;
Боловсрол, ажилласан жилээс өөр үзүүлэлтээр ажиллагсдыг дүгнэх хүн хүчний нөөцийн бодлого хэрэгжүүлэх тодорхой систем (мэргэжлийн зэргийн систем) болгон хэрэгжүүлж байна.
Ажлын үр дүнд тулгуурласан цалингийн систем
1.Ажлын үр дүнд тулгуурласан цалингийн байдал:
1990 оны эхээр “Хөөсөн” эдийн засаг задарч, эдийн засгийн өсөлт удааширсан. Дэлхийн дээд түвшинд байгаа цалингийн түвшинг өөрчлөхгүй бол олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа алдах байдал бий болсон.
Японд бүхэлдээ хүн амын хөгшрөлт явагдаж компанийн ажилтнууд ч хөгширч эхэлсэн. Хүн амын бүтэц пирамид хэлбэрээсээ дундуураа нарийссан торх хэлбэрт шилжсэн. Үүний улмаас ажилласан жил (нас)-д тулгуурласан цалингийн системд өндөр цалинтай настайчууд олширч ажиллах хүчний зардал өссөн. Мэргэжлийн зэрэг хэрэгжүүлсэн компаниуд ч мэргэжлийн гүйцэтгэх чадварыг үнэлэх системээ сайн хэрэгжүүлж чадалгүй насанд тулгуурласан системдээ эргэж орсон.
2.Ажлын үр дүнд тулгуурсан цалингийн системийн онцлог
-Ажилтны гүйцэтгэх тухайн ажлын хариуцлага болон нарийн төвөгтэй байдлыг компанийн зүгээс үнэлж, ажлын гүйцэтгэлээр нь цалинг тодорхойлж олгоно.
-Цалин нь нарийвчлан авч үзвэл ажлын цалин, үүрэг хариуцлагын цалин, үр дүнгийн цалин зэргээс бүрдэнэ.
-Ажлын ба үүрэг хариуцлагын цалин нь ажил, үүрэг хариуцлагын их бага байдлаас хамаарна. Үндсэн онцлог нь гэвэл ажилтны нас, ажилласан хугацаанаас хамаарч хүн амын бүтцэд өөрчлөлт орсон ч гэсэн ажиллах хүчний зардлын өсөлтөд нөлөөлөхгүй.
-Үр дүнгийн цалин нь компанийн болон хувь ажилтны ажлын үр дүнгээс хамаарч өөрчлөгдөнө. Үр дүн багасвал уг цалин багасна. Үр дүн өссөн бол цалин нэмэгдэж ажилтны урам зоригт нөлөөлнө.



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 05
RTO бол зүгээр нэг оффисын тухай асуудал биш. Энэ бол итгэлцэл, удирдлагын философи, ажлын ирээдүйн загварын тухай асуудал юм.
Symbiotic Intelligence-н эрин үе: Энэ бол хүний оюун ухаан болон хиймэл оюун ухаан (AI) нь өрсөлдөх биш, харин хамтран, бие биеэ нөхөж хөгжих шинэ үе шат юм.
- 2025 / 08 / 30
OKR (Objectives and Key Results) гэдэг нь байгууллага, баг болон хувь хүмүүсийн зорилгоо тодорхойлж, түүнийг хэмжих гол үр дүнгүүдийг тогтоох менежментийн аргачлал юм. Энэ аргачлал нь гүйцэтгэлийн үнэлгээ биш, харин стратегийн зорилгод хүрэхэд тусалдаг хэрэгсэл.
- 2025 / 03 / 10
-2025 / 02 / 23
Хүний нөөцийн менежер бүх нийтийн баярын өдрүүдэд хууль эрхзүй, ажиллах нөхцөл, уян хатан зохицуулалт, ажилтнуудын сэтгэл ханамж, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг анхаарч зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр байгууллагын бүтээмж, ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх боломжтой.
-2025 / 02 / 13
Хүний нөөцийн бодлого гэдэг нь байгууллагын зорилго, стратегид нийцүүлэн ажилтнуудыг удирдах, хөгжүүлэх, урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн зарчим, дүрэм журам, үйл ажиллагааны нийтлэг чиглэлийг тодорхойлсон баримт бичиг юм.
-2025 / 02 / 09
Стратегийн хүний нөөцийн менежмент (SHRM)-ийн ойлголт илүү өргөн хүрээг хамардаг бөгөөд энэ нь хүний нөөцийн удирдлагын стратеги, процессуудыг компанийн урт хугацааны амжилттай холбож, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдмэл систем юм
HR Фото