Учир нь Соёл урлагийн их сургуульд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн
дээд сургуулийг "ханьсгах" болсонд тус сургуулийн удирдлагууд
эсэргүүцэж, оюутнууд нь нэгдэх буруу гэдэг байр сууриа илэрхийлж гарын
үсэг цуглуулж, захиралдаа хүргүүлээд байгаа ажээ. Хэдийгээр төрийн
түшээд, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд чанартай боловсон
хүчнийг бэлтгэх, их, дээд сургуулийг чанаржуулах гэснээр төрийн өмчийн
их, дээд сургуулиудыг хооронд нь нэгтгэж буй ч ямар ч шалгуур, судалгаа
явуулалгүй нууц байдлаар энэ асуудлыг гаргасанд Кино урлагийн дээд
сургуулийн удирдлагууд эсэргүүцэж байв. Үүний зэрэгцээ оюутнууд нэг
сургуулиас гарч нөгөөд нийлэхэд гарах үр дүн, эрх ашиг, багш нарын
ажлын байрны хомсдол, ажилгүй болох гээд олон асуудал гарч байгаа гэнэ.
Тус сургууль нь 700 гаруй оюутан, 50 гаруй багштай, төрөөс ямар нэгэн
дэмжлэг, санхүүжилт авдаггүй өдий зэрэгтэй явж байгаа. Үүнээс гадна
Соёл урлагийн их сургуулийн Кино урлагийн сургууль гэж бүхэл бүтэн
сургуулийн нэр хүнд унаж байгаа тул багш нар нэгдэж зөвлөл байгуулан
хамтдаа тэмцэхээр болжээ. Мөн нэр хүндэд халдаж байгаа болон хоорондоо
нэгдэхэд гарах хүндрэл, бэрхшээлийн талаар тус сургуулийн зөвлөлөөс
Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бичиг
хүргүүлээд байгаа гэнэ. Гэсэн хэдий ч энэ асуудалд одоо хэр хариу
ирүүлээгүй байгаа ч жүжигчин, найруулагч болох хүсэлтэйдээ Кино
урлагийн дээд сургуулийн хаалгыг татаж, сонгож орж ирсэн оюутнууд, өөр
сургуулийн нэр дээр төгсөх болсон учраас оюутнууд эсэргүүцэж буй. Үүний
зэрэгцээ энэ байдалтай санал нэгдэж байгаа олон сургууль байгааг
үгүйсгэхгүй ч тус сургуультай хаяа дэрлэн орших Улаанбаатар их
сургуулийнхан улсынхаа нийслэлээр овоглосон ганц сургуулийнхаа нэрийг
хөсөрдүүлэхгүй байх байр суурьтай байсан ч нэгдэх нь зөв, гэхдээ төрийн
өмчийн сургуулиудаа урьтал болгосноос хувийн сургууль руугаа анхаарах
хэрэгтэй байжээ гэдэгт санал нэгдэж байв.
Харин тус сургууль Монгол Улсын их сургуультай нэгтгэхээр болсон ч
манай улсын нийт их, дээд сургуулийн 3/1 нь төрийн өмчийнх байдаг ажээ.
Эх сурвалж: Дандаа.мн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |