- 2010 / 02 / 10
Анхны сэтгэгдэл чухал ач холбогдолтой (L2)
Үргэлж яг цагтаа ир. Хэрвээ дор хаяж 15 минутын өмнө товлосон газартаа ирэх нь илүү сайн байх болно. Энэ нь ямар нэгэн хүлцэл өчсөн, амьсгал давхцсан биш тайван, бэлтгэгдсэн байх боломжыг танд өгөхболно.
Тодорхой мэргэжлийн гэсэн дүр төрхийг гаргахыг тэмүүл, энэ нь та энэ ажилд орж чадна гэсэн итгэлийг харуулах явдал юм.
Өөртөө итгэлтэй бай .
Асуултанд хэрхэн хариулах болон өөрийн сул тал болон давуу тал зэрэгт хэрхэн хариулт өгөхөө бэлдэх зэрэг дадлагыг ярилцлаганд орохоосоо нэг эсвэл хоёр хоногийн өмнө сургуулилт хий. Найз нөхөд, хайртай, дотны хэн нэгэн, эсвэл дасгалжуулагчтайгаа хамтран ажилла.
Энгийн даруу төлөв байдлыг үзүүл. Өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлд. “Би хамгийн сайн нь, Би хамгийн шилдэг нь, Би амжилтанд хүрэх болно. Би энэ ажлыг дэлхий дээрх ямарч зүйлээс илүү их хүсдэг. Надад сурах зүйл их байгаа ” гэж бод.
Өөрийн урам зориг, үнэнч байдал болон идэвх санаачлагыг хэлэх гэж буй зүйл, үйл хөдөлгөөнөөрөө үзүүл.
Ярилцлагын хамгийн чухал зорилго бол ажлын санал авах явдал. Хэрвээ та үүнийг авахыг хүсч байгаа бол тодорхой шийдэлд хүрч чадна. Хэрвээ ажлын санал авч чадаагүй бол энд ямарч шийдээд байх зүйл байхгүй.
Ярилцлаганд орохоосоо өмнө компанийн хэтийн төлөв, алсын хараа, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаарх мэдээлэлийг хай.
Иймэрхүү бодит мэдээллийг интернетээс авч болохоос гадна “Та манай компаний талаар юу мэдэх вэ?” гэж ярилцлага авагч асуухад энэ талаар юу ч мэдэхгүйдээ уулчлалт хүсэх шаардлага гарахгүй байх болно.
Асуултанд товч тодорхой, тод хариул. Илүүц хувийн зүйлийг хөндөх болон хэт их ярих хэрэггүй.
Өөрийн давуу тал болон гаргасан амжилт зэрэгтээ өндөр ач холбогдол өгч, түүнчлэн энэ ажил олгогчийн төлөө ажиллах өөрийн хүсэл эрмэлзлэлийн талаар бэлдсэн байх, мөн өөрийн өгсөн CV талаар сайн мэдэж байх хэрэгтэй.
Хэрвээ CV дээр бичсэнээс хамааралгүй ажил болон зөрүү зүйлийн тухай танаас ярилцлага авагч асуувал зөвхөн үнэнч шударга байж, шууд хариул. Энд ямар нэгэн зүйлээс болож уучлалт хүсэх шаардлагагүй болно. Зөвхөн бодит, холбоотой мэдээллийг өг.
Хэрвээ ярилцлага авагч “Та сарын тайлангын тухайд ямар бодолтой байдаг вэ?” гэх мэт чөлөөт асуулт асуувал, “Намайг товлосон хугацаандаа уулзах төлөвлөгөөг хэрхэн удирддагыг та мэдмээр байна уу?” гэхчилэн илүү их тусгай асуулт асуух гол анхаарлыг бууруулахыг хичээ.
Ярилцлагын явцад цалин хөлсний тухай хэлэлцлэгдсэн л бол ашиг орлого, жилийн амралт гэх мэт хамааралтай олон асуулт асуухаас зайлсхий.
Тэгээд ч ярилцлага нь мөнгөний талаар наймаалцах зохимжтой талбар биш. Зөвхөн ажлын санал хүлээж авсны дараа л цалингийн гэрээ хэлцэл хийх нь хамгийн сайн.
Ярилцлага дуусахад босоод, гараа сунган ярилцлага авагчдаа таныг ажилд авахын төлөө ярилцлага хийсэн болон цаг гаргасанд нь талархсанаа илэрхийл. Харц дээгүүр алхаж гар .
Та урьдчилсан байдлаар шийдвэр хэзээ гарахыг асууж болно, гэхдээ та утасны дугаараа өгөх юм уу эсвэл эргүүлж залгахыг бүү санал болгоорой. Зөвхөн өөртөө итгэлтэйгээр алхан гарах хэрэгтэй.
Human Capital сэтгүүл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих