Тиймээс ч
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас энэ кодыг 2005
онд үндэсний MNS 5552:2005 стандартаар баталсан юм. Хэдийгээр таван жилийн өмнө энэхүү стандарт батлагдсан ч заавал дагаж мөрдөх журмаар хэрэгжих байсан ч зарим байгууллага, хувь хүмүүсийн хэрэглээнд фонт, шрифтийн хүндрэл гарсаар л байна. Энэ нь үндэсний стандартын тухай мэдээлэл хомс, ийм стандарт батлагдсаныг сонсож дуулаагүй, хэрэглэж байгаа компьютер нь программ хангамжийн хувьд UNICODE хэрэглэх шаардлагад нийцээгүй, хуучирчихсан байх зэрэг олон шалтгаантай холбоотой. Ийм байдал нь цаашид мэдээллийн нэгдсэн орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямар ч хөрвүүлэлтгүйгээр бичиг баримт солилцоход бэрхшээл учруулж буй. Иймд “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн № 44 дүгээр тогтоол гарч, 2005 онд батлагдсан дээрх стандартыг бүх төрийн байгууллагын албан хэрэгт мөрдөхийг үүрэг болгож байгаа тул төрийн бүх байгууллага, мөн тэдгээрийн орон нутаг дахь салбар байгууллага, хувийн хэвшлийн компаниуд өөрийн албан хэрэг, мэдээллийн систем, өгөгдлийн санд мөрдөж улмаар бүх нийтээр хэрэглэхийг уриалж байна. |
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |