HR BOOK цуврал
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
HR BOOK цуврал
- 2010 / 04 / 13
Employee Hand Book (Хүний нөөцийн цуврал)
    Нэг үеийг бодвол хүний нөөцийн менежментийг боловсон хүчний удирдлагын хөгжлийн дараагийн үе болохыг мөн зарчимын томоохон ялгаатайг мэддэг хүмүүсийн тоо цөөнгүй болсон ч онолын үндсэн тайлбарыг ухаж ойлголгүй үйл ажиллагаандаа хүчээр тулгаж хэвшүүлэх оролдлого хийснээс бодит үр дүнгүй үйлдэл болох нь түгээмэл байна. Албан үг хэллэг бүхий дүрэм журмыг тухайн ажилтаны зэрэг дэвийг үл харгалзан, хавтгайруулан цээжлэхийг, үг дуугүй дагаж мөрдөхийг тулгасанаар бизнесийн зорилго, зорилтын тулгуур баримт бичиг болсон дүрэм журам үнэгүйдэх тохиолдол цөөнгүй байгааг дүгнэн үзэж , асуудлыг шийдвэрлэх гарцанд нэмэр болох үүднээс шинэ “ажилтны гарын авлага” –г эрхэм танд толилуулж байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 12 / 17
Бид өөрсдийн эрхэм зорилго үйл ажиллагааны хүрээнд орчуулгын болон мэргэжлийн ном сэтгүүл эрхлэн  гаргадаг бөгөөд одоогоор хүний нөөцийн цуврал гарын авлагууд болон хүний нөөцийн удирдагчийн 45 хоног тутмын сэтгүүлийг гаргаж байна.  Энэ удаад та бүхэнд өмнө гаргаж байсан орчуулгын бүтээл “Бэлэг” номыг (Спенсер Жонсон – “Миний бяслаг хаачив” номын зохиогч) А.Отгоны орчуулгаар жинхэнэ бэлэг хэлбэрээр маш гоёмсог хавтастайгаар дахин хэвлэж байгааг дуулгахдаа баяртай байна.

- 2010 / 07 / 09
 
Цуврал гарын авлагуудынхаа гуравдугаарыг “АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТУУД” агууллагын хvрээнд гаргасан нь хэдий сайн ажилтан сонгон шалгаруулж авсан ч ажил vvрэг, эрх мэдэл хариуцлагыг нь зєв тодорхойлж єгч эс чадваас тухайн ажилтныг бvрэн дайчлаж чадахгvй. Энэхvv гарын авлага нь худалдаа, vйлчилгээ, vйлдвэрлэлийн чиглэлийн vйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тvгээмэл ашиглагдах 100 ажлын байрны тодорхойлолтуудаас бvрдсэн.
- 2010 / 07 / 09
-2010 / 05 / 23

Эрт үеэс хүмүүс амьдарлын утга учир өөрийн мөн чанарыг төнин мэдэх оролдлого хийсээр ирсэн түүхтэй. Хүн судлалын ухаан хөгжихийн хэрээр хүн өөрийгөө хөгжүүлэх , танин мэдэх олон арга нээсний нэг нь сэтгэц оношлогооны аргууд юм.
Сэтгэц оношлогооны аргууд нь авъяас чадварын , оюун ухааны , бие хүний шинж чанар , сэтгэлийн нууцыг нээх чиглэлээр улам бүр эрчимтэй хөгжсөөр байна. Эдгээр аргууд нь олон сэтгэл судлалын судалгаа шинжилгээний ажлын үр дүнд баяжих сорилын тохирц ба найдварт чанарыг харийвчлан тогтоосноор нийтэд хэрэглэх боломжтой болжээ.
-2010 / 04 / 13
Монголын Хүний Нөөцийн Институт өнгөрөгч хугацаанд өөрсдийн эрхэм зорилт болох олон улсын практик туршлага дээр тулгуурласан хүний нөөцийн менежментийн Монгол загварыг бий болгохын тул багагүй ажлыг хийсэн бөгөөд мөн хийхээр төлөвлөөд байна.
Төлөвлөж буй ажлуудын маань нэг бол “HR BOOK 99” мэргэжлийн гарын авлагын цуврал. Энэхүү цуврал нь нийт ерэн есөн гарын авлагаас бүрдэх бөгөөд тус бүр нь гишүүд дэмжигчидын маань эрэлт хүсэлт дээр үндэслэн гарч байгаа юм.      
Цувралынхаа эхлэлийг аливаа мэдлэг, мэдээлэл эмх цэгцтэй, зөв дэс дараалалтай байдгийн үлгэрээр хүний нөөцийн менежментийн үндсэн фунцүүдийн нэг болох оновчтой сонгон шалгаруулалт гэсэн ухагдахууны бүрэлдэхүүн хэсэг,  ярилцлагын үед ашиглах “Зөв 2000 асуулт”-ыг Монгол – Англи хадмалаар эрхэм танд хүргэж байна.
HR Фото