Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Эрдмийн зөвлөл
- 2010 / 04 / 14
ACЭ эмнэлэг - Шинэтгэлийн хөтөлбөр
ACЭ ЭМНЭЛЭГИЙН ТҮҮХ

АСЭ эмнэлэг нь анх 2004 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр,  "Тэнгис" кино театрийн баруун хойд талд 10 ор, нэг их эмч, гурван сувилагчийн  орон тоотой цомхон зохион байгуулалттай  эхэлсэн түүхтэй.

Бид хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн мэс заслыг давамгайлан хөгжүүлэх, урогинекологийн салбарын эх суурийг тавих зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Энэ салбартаа дагнан ажилласаар Эрүүл Мэндийн Яамнаас "Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг" болсон бидний бахархал.












Эмчилгээний зөв оновчтой аргачлал, бодлогын минь нэгээхэн хэсэг болгож үйлчлүүлэгчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээгээ сайжруулах зорилгоор эмчлүүлэгч болон түүний ар гэрийнхний зүгээс эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрэн бүрдүүлсэн. Энэхүү аргачлалыг хэрэгжүүлэхдээ эмчийн үзлэгийг камертай холбож үтрээ дурандах, кольпоскопи, эхо аппаратыг монитороор харуулж, дурангийн мэс заслын явцын бичлэгийг үзүүлэх болон хувилан өгч байгаа зэрэг нь бидний эмчилгээ үйлчилгээ хэний ч өмнө нүүр бардам байдгийн нэгэн баталгаа билээ. Ийнхүү үзлэгийн явцыг эмчлүүлэгчид ойлгомжтой энгийнээр харуулах аргаар эрүүл мэндийн боловсролыг байнга олгож байгаа нь ч бидний нэгэн давуу тал билээ.

Манай эмнэлэг

    * 2006 оноос хэвлийн хөндийг дурандах мэс заслын аппарат ,
    * 2007 онд олон хэмжээст доплерт эхо аппарат суурилуулж эмчилгээний технологийг цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж байна.
    * 2008 оноос эмнэлэгийн зориулалтын 800м2 өөрийн байртай болсон нь эмчлүүлэгчдэд улам тав тутай орчныг бүрдүүлж байна.

Ийнхүү өөрийн байртай болж өргөжсөн даруйдаа амбулаторийн үйлчилгээ, шинжилгээний лаборатори , эмийн сан, физик эмчилгээ болон сувиллын эмчилгээ, өдрийн эмчилгээ, эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээг хийх болсноор эмэгтэйчүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх боломжтой боллоо.

Одоо манай эмнэлэгт:

    * Эх барих эмэгтэйчүүд-эхо оношлогооны их эмч   -4,
    * Эмэгтэйчүүд-урологын их эмч                              - 1,
    * Сэхээн амьдаруулах, эрчимт эмчилгээний их эмч -1,
    * Мэс засал зэрэг хавсарсан мэргэжлийн хэд хэдэн эмч нар ажиллаж байна.

Манай хамт олны 75% нь эрдмийн зэрэг цолтой эмч нар болон дунд шатны мэргэжилтний 60% нь бакалавр цолтой байгааг танд дуулгахад таатай байна.

Бид олон жил эмнэлэг эмнэхүйн салбарт ажилласан хур туршлагаараа нэгдсэн, эвсэг, гар нийлсэн, хамт олон.

Бид Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж туршлага солилцон мэдлэг мэргэшлээ байнга дээшлүүлэн өдий зэрэгт хүрлээ.

Цаашид гадаадын бусад орны эмнэлгүүдтэй хамтран ажиллах ,үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхийн түвшинд хийгдэж байгаа эмчилгээ үйлчилгээг өөрийн эмнэлэгт болон улсдаа нутагшуулан нэвтрүүлэхийн тулд цуцалтгүй ажиллаж байна,

Сүүлийн таван жилийн хугацаанд 60 000 орчим үйлчлэгчидэд эрүүл мэндийн үзлэг хийж хэвтүүлж эмчлэх, мэс заслын эмчилгээ хийх зэргээр иж бүрэн үйчилсний дээр хэвлий нээх мэс засал , дурангийн арга, үтрээний аргын аль оновчтой хэбэрийг сонгон мэс засал амжилттай хийсний үрээр мөн ийм тооны хүмүүс эдгэрлээ.
Танд эрүүл энхийг хүсэн ерөөе

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото