Ажилтануудыг олноор сонгон шалгаруулах
Ажилтануудыг олноор сонгон шалгаруулалтын онцлогууд
Ажилтануудыг олноор сонгон шалгаруулж ажилд авах шаардлага компани үйл ажиллагаагаа өргөжүүлснээр бизнесийн өсөлт гарахад, шинэ салбар, үйлдвэр, дэлгүүр нэмэгдэхэд, улирлын шинжтэй ажлын идэвхижилт явагдахад гардаг. Жишээ нь үйлдвэрийн ид ачааллын үе, дэлгүүрүүдэд томоохон захиалга болон их хэмжээний борлуулалтын оргил үед нэмж гэрээт ажилчдыг сонгон шалгаруулж авдаг. Үүнээс гадна ажилтануудыг олноор сонгон шалгаруулах шаардлага шилжилт хөдөлгөөн ихтэй байгууллагуудад их байдаг (лавлах утасны операторууд, ШТС-ын түгээгч нар г.м.). Байгууллагын дотоод HR-албад эсвэл ажилд зуучлагч нар шилжилт хөдөлгөөний хувийг тооцоолон гаргаж ажил горилогч нарын сонгон шалгаруулах үйл явцыг тасралтгүй явуулж байдаг.
Ажилтануудыг олноор сонгон шалгаруулахад HR-менежерүүд, тэдгээрийн туслахууд болон мөн компаний шугаман менежерүүд ихэнх ажлын цагаа зарцуулдаг. Олон тооны хүмүүсийг ажилд сонгон шалгаруулж авах нь хүнд хүчир үйл явц юм.
Янз бүрийн түвшний ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах нь хоёр дахь хүндрэл болдог. Нэг мэргэжилтэй, адилхан шаардлага хангасан 200 ажилчид сонгон шалгаруулж авна гэдэг нь хамаагүй хялбар байдаг. Харин бизнесийн өргөжилттэй холбоотойгоор янз бүрийн түвшний мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах шаардлага урган гардаг. Жишээ нь шинэ дэлгүүр нээгдэхэд үйлчлэгчээс авахуулаад захирал хүртэлх бүхий л түвшний мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авах нь дээр дурьдсан нэг мэргэжлийн 200 ажилчдыг сонгон шалгаруулж авахаас илүү хүндрэлтэй асуудал юм.
Цаг алдалгүйгээр ажилтануудыг олноор нь сонгон шалгаруулан бэлэн байлгаж, элсүүлэх дэс дараалаллыг маш тодорхой байлгах хэрэгтэй. Ямар нэгэн мэргэжилтэнг хайхад зарцуулах цаг хугацааг сайтар төлөвлөх болон HR-менежерийн ажлын төлөвлөгөөг зөв боловсруулах шаардлагатай. Тухайлбал нарийн мэргэжлийн менежерийг хайж олох нь жирийн ажилчин олохоос илүү хүндрэлтэй байдаг.
Ажилтануудыг олноор сонгон шалгаруулах үйл явцад ихэнх ажлын байрууд нь 1-3 түвшнийнх байдаг. Энэхүү түвшний ажил горилогчид ажлыг маш идэвхитэйгээр хайж байдаг ба тэдгээрийн цалин хөлс нь тийм ч өндөр биш тул ажилд авах саналыг 1-1,5 сар хүлээдэггүй. Тиймээс ажилтануудыг олноор сонгон шалгаруулах үйл явцыг хурдан хугацаанд хийх шаардлагатай.
Ажилтануудыг олноор сонгон шалгаруулах үйл явцын амжилтын 50% нь зар сурталчилгааны ямар төрөл сонгосноос хамаарна. Хүн амын аль бүлэгт хандаж байгаагаас хамаарч зар сурталчилгааны төрлийг сонгодог.
Жишээ нь үйлдвэрт ажилчдыг сонгон шалгаруулах ажлын байрны зарыг сонин хэвлэл дээр мэдээлснээс зурагт хуудас болон ухуулах хуудсыг олноор тараах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн утасны лавлахад ажилтанууд хэрэгтэй байгаа бол их, дээд сургуулиудын төгсөгчид, эсвэл орой эчнээ ангиудын оюутнуудад зар сурталчилгаагаа түгээх нь зүйтэй юм.
Үйлдвэрт үйлдвэрлэлийн менежерээс механик хүртэл маш олон түвшний хүмүүс ажиллаж байдаг тул зар сурталчилгааг бүхий л хэлбэрээр явуулах шаардлагатай. Нарийн мэргэжлийн ажилтан болон өндөр түвшний мэргэжилтнүүдийг хайхад хэд-хантингийн /head hunting/ хайлтын системийг хэрэглэх шаардлагатай.
Үргэлжлэл:
Human Capital сэтгүүлийн дугаар 3,4