HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2010 / 07 / 05
Ажилд орох ярилцлаганд бэлдэхдээ анхаарах зүйлс (L1)
Аливаа албан тушаалд ажилтан шалгаруулан авах гэж байгаа байгууллага зарлалын дагуу хандсан хүмүүсээс шигшиж , 20 – 30 % - ийг нь ярилцлаганд урьдаг. Ярилцлага 30 – 60 минут орчим үргэлжлэх ба энэ хугацаанд ажил олгогч таныг аль болох таньж мэдэхийг зорино.

Та мэргэжилдээ хэдий сайн, мэдлэгтэй чадвартай ч, хэдий эерэг сайн хүн байвч энэ бүх сайн талаа ажил олгогчид ойлгуулах, итгүүлэх чадвартай байхгүй бол хүссэн ажилдаа ороход хэцүү байх болно.

Миний нэг танил ажлаа солихыг хүсээд өөрийнхөө анкет танилцуулгыг интернетээр хэд хэдэн компани руу явуулаад сууж байсан юм. Ажил мэргэжилдээ мундаг хүн болохоор түүнд өөр ажил олдохгүйн зовлон байхгүй мэт. Дараа нь, хэдэн сарын дараа түүнтэй уулзаад яагаад одоо болтол эндээ ажилласаар байна вэ гэж асуусан чинь: “Уул нь бараг л бүх газраас надад эерэг хариу ирсэн, ярилцлаганд орохыг урьсан л даа. Харин би ярилцлаганд орохыг хүсэхгүй байна, мэдэхгүй, юу ч гэж асуудаг юм, би юу ч хариулах юм билээ, ямар ярилцлаганд орж үзсэн биш, одоо л ярилцлага гэдэг болж...”, - гэж хариулсан юм.

Ярилцлаганаас айх юм байхгүй, хэдэн асуултанд л бэлдчих хэрэгтэй.

1.Таны хувь хүний чиглэлийг тодотгох асуултууд

-Таны боловсрол, мэргэжил?

-Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ? Юугаараа таныг татсан бэ?

-Хуучин ажлаасаа яагаад гарсан бэ?

Энэ асуултуудын хариултаас ажил олгогч таны тухай хамгийн ерөнхий мэдээллийг олж аван тухайн компаний үйл ажиллагааны чиглэлд таныг тохирох эсэхийг мэдэх болно. Тэгэхээр та энэ салбарт каръер хийх нэн сонирхолтой байгаа гэдгээ, мөн өөр, энэ чиглэлийн компаниудаар ч очих гэж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй: та өөрөө ч сонголт хийж байгаа гэдэг нь харагдана.

2.Таны урмыг тэтгэх хүч болон хүслийг тодорхойлох асуултууд

-Таны амьдралын зорилгууд?

-Зорилгууддаа ямар замаар хүрэх гэж байна?

-Та өөрийгөө 10 жилийн дараа хэрхэн харж байна?

-Та хүрсэн зорилгоосоо жишээ ярина уу, хэрэгжүүлсэн арга зам нь?

-Та өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байгаагийн учир нь?

-Та ямар цалин авахыг хүсч байна вэ?

Эдгээр асуултын хариултаас та тухайн компанид хэр их хүч чадлаа дайчлан ажиллах гэж байгаа нь харагдана. Цалингийн хувьд битгий өөрийгөө доош нь хийгээрэй, тооцоолж байгаагаасаа 1.5 дахин их тоо хэлэхэд буруутахгүй.

3.Таны хувь хүний чанарыг тодорхойлох асуултууд

-Та өөрийгөө таван тэмдэг нэрээр тодорхойлно уу?

-Таны гурван сайн чанар?

-Таны гурван муу чанар?

-Таны гурван амжилт?

-Таны гурван ялагдал?

-Та хэрхэн амжилтанд хүрдэг вэ?

-Та өнгөрсөн явдлаасаа юуг өөрчилмөөр байдаг вэ?

Энэ асуултуудын хариулт нь та өөрийгөө хэрхэн дүгнэдэг, өөрийгөө хэр ойлгож чаддаг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг эсэх, алдаагаа засч чаддаг эсэхийг ажил олгогчид харуулна.

4.Бүтээлч сэтгэлгээг тодорхойлох асуултууд

-Асуудлыг хэд хэдэн замаар шийдэх жишээ ярина уу?

-Ямар нэгэн асуудлыг жишээ болгон авч шийдэх арга замыг нь алхам алхмаар нь ярина уу?

-Хэн нэгнийг хэрхэн сэнхрүүлж байсан жишээ ярина уу?

-Зөрчилдөөнтэй байдлын жишээ аваад зөрчилдөөнөөс гарах арга замыг зурна уу?

Аливаа байгууллагын хамгийн үнэ цэнэтэй ажилтнууд бол бүтээлч сэтгэлгээ бүхий ажилтнууд байдаг. Тиймээс тухайн компанийг урьдчилан судалж үр ашгийг нь сайжруулах арга замыг хэрхэн харж байгаагаа ярьвал их сайн. Гэхдээ бүх ноу –хаугаа дэлгэх хэрэггүй, ерөнхийд нь яриарай.

5.Манлайлагч байх чадвартай эсэхийг тодотгох асуултууд

-Та өөрийнхөө амьдралын зохиогч нь уу, найруулагч нь уу?

-Та удирдах дуртай юу, удирдуулж ажиллах нь танд таалагддаг уу?

-Та багаар ажиллах дуртай юу, ганцаараа ажиллахыг таалдаг уу?

Энэ асуултанд хариулахдаа багаар болон хэн нэгний удирдлаган доор ажиллахдаа үр дүн сайтай ажилладаг, гэхдээ шаардлага гарвал санаачилга болон хяналтыг гартаа авч ажилладаг гэвэл та үнэлэгдэх болно.

6.Эрүүл мэндийг тодорхойлох асуултууд

-Танд ямар нэгэн архаг хууч өвчин байгаа юу?

-Та одоо эмнэлгийн хяналтанд байгаа юу?

-Та сүүлийн 6 сард эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үү?

-Та сардаа хэр их архи уудаг вэ? Жилд?

Ажил олгогч нар бие муутай хүнийг ажилд авах дургүй байдаг, тэр нь ч аргагүй. Эрүүл мэндийн асуудлаа шийдчихээд ажлын асуудлаа шийдэх нь дээр гэж хэлэх нь цөөнгүй. Тэгэхээр, хэрэв та үе үе өвддөг бол “эрүүл мэндийн тал дээр асуудал гарч байсан, одоо бол зүгээр болсон” гэж хариулахад болно.

7.Та тухайн байгууллагыг  хэр сонирхож байгаа, хэр үнэнч ажиллахыг тодруулах асуултууд

-Та манай компани, байгууллагын тухай юу мэдэх вэ?

-Өөр юу мэдэхийг хүсч байна вэ?

-Байгууллагын гуйлтаар муу зуршлаа орхиж чадах уу?

-Хэрэв танд илүү ашигтай санал ирвэл та яах вэ?

Танд энэ байгууллага, компани үнэхээрийн сонирхолтой байгаа, энэ ажлыг та хийхийг туйлын хүсч байгаа гэдгээ харуул. Компаний үйл ажиллагааг урьдчилж судалсан бай. Аливаа ажил олгогч байгууллагыг нь хүмүүс мэдэж байвал дуртай байдаг.

Мөн таныг ажиллаж байсан компанийхаа тухай ярихыг, таны ажиллаж байсан хэсэг юуг нь хариуцдаг байсан, тэр байгууллагын хөгжилд та ямар байдлаар хувь нэмрээ оруулсан бэ гэж асууж магадгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Ерөнхий зөвөлгөө

Ярилцлаганд хожимдолгүй, 10 – 15 минутын өмнө ирэхийг хичээх хэрэгтэй. Яарч сандран гүйж ирэх хэрэггүй, зүрх чинь улам л цохилно, төлөвлөсөн бэлдсэнээ мартчихна. Тухайн байгууллагын стильд тохирсон байдлаар цэвэрхэн хувцасласан байна. Эртхэн ирээд байгууллагын уур амьсгалыг мэдрэхийг хичээ. Хана, ширээ, ширээн дээрх эд зүйлсийг нь ажигла. Ийнхүү энэ газрын уур амьсгалд шингэхийг хичээ.

Өөрийгөө аль болох сайн талаас нь харуулах хүсэл, намайг ойлгохгүй байх вий гэх айдас ярилцлаганд орох гэж байгаа хүний сэтгэлийг догдлуулан түгшүүлдэг. Их айж сандраад байгаа бол ийм аргыг хэрэглээд үз: тантай ярилцах гэж байгаа хүнийг гэртээ байгаагаар нь төсөөлөн бод. Таны өмнө шалгалт авч байгаа багш биш, зүгээр л тодорхой албан тушаалд сайн ажилтан олж авахыг л хүсч байгаа хүн байна гэдгийг ухаар. Тэр таны мэргэжлийн түвшин, мэдлэг чадварыг л сонирхож байгаа хүн.

Өөртөө итгэлтэй байдал үзүүл. Асуултыг дуустал нь сонс, далд утгыг нь барьж авахыг хичээ. Аль болох тодорхой, бөөрөнхийлөлгүй хариул, ярилцагчийн реакцийг анхааралдаа байлга. Өөрийгөө ч хяналтандаа байлга: дуу хоолой, хөдөлгөөн, нүүр царайны хувирал, сууж байгаа байдал г.м.

Ярилцлагын үеээр өөрийнхөө хувийн проблемоос бүү цухуйлга, хуучин дарга болон ажиллаж байсан газраа бүү муул, бүү шүүмжил. Ярилцаж байгаа хүнтэйгээ маргах, түүнийг буруутгах хэрэггүй. Шашин, улс төрийн сэдвийг бүү хөнд. Ярилцлагын төгсгөлд тэнд ажилд орох сонирхолтой байгаагаа дахин илэрхийл. Өөрийгөө сайн ажилтан гэдгээ шууд хэл. Гэртээ ирээд, талархлаа илэрхийлсэн захиа явуул, надад цаг гаргасанд баярлалаа, ярилцлагаас таашаал авсан гэх зэргээр бичээд ярилцлагын үеээр хэлэхээ мартсан санасан зүйлээ бич.

Ярилцлагаа дотроо эргүүлэн санаж, алдаа оноогоо дүгнэх их сайн. Хэрэв таныг сонгоогүй бол бүү сэтгэлээр уна, улам эрч хүчтэйгээр эрэлээ үргэлжлүүл.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото