HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 07 / 10
Шаргуу байдлын үзүүлэлтүүд (L1)
Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг. Та өнгөрсний тухай бодох, юу хийхээ төлөвлөх, ирээдүйгээ төсөөлөх зэрэгт битгий хэт их цаг зарцуулаарай. Харин түргэхэн шиг барьж аваад шууд л хийгээрэй.

“Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж, хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэрсэн” гэж Линкольн дуу алдсан удаатай. Үнэхээр дэмий зүйл хийж үргүй өнгөрөөх цагаасаа ганцхан цагийг нь өөртөө зарцуулбал хэдхэн сарын дотор маш их хөгжих боломжтой юм. Хүн нэг цагийн дотор 20 хуудас зүйлийг анхааралтайгаар уншиж чаддаг гээд тооцвол жилд хамгийн багадаа 7000 хуудас буюу хэдэн арван ном уншиж чадах хугацаа. Гэтэл бид амьдралынхаа өдөр бүрээс 4-5 цагийг ямар ч үр бүтээлгүй, юу хийж яаж өнгөрөөсөнөө ч мэдэхгүй болтлоо залхуурсан байдаг шүү дээ.

Амжилтанд хүрсэн олон хүмүүс цэнгэх, амрах цагнаасаа жаахан жаахнаар хумсалж байж амжилтанд хүрсэн байдаг.
Гарриет Бичер-Стоу өөрийн алдарт “Том ахын овоохой” номоо ар гэрийнхээ өчнөөн ажлын хажуугаар бичиж дуусгасан. Берне ихэнх алдарт шүлгүүдээ ферм дээр ажиллаж байхдаа амсхийх зуураа бичсэн. Линкольн барааны агуулахын манаач байхдаа хуулийн номуудыг бие даан судласан. Жон Стюарт Милл бичиг хэргийн ажилтан байхдаа өөрийн суут бүтээлүүдээ туурвисан. Чарльз Фрост хэмээх гуталчин өдөрт нэг л цагийг шинжлэх ухаан, математикийг судлахад зарцуулж байя гэж шийдэж, түүнийгээ яс сууж биелүүлдэг байснаар хожим АНУ-ын томоохон математикч болсон. Александр Гумбольдт маш их завгүй байдаг байсан учир шинжлэх ухааны судалгааны ажлуудаа хүмүүс унтаж байдаг үүрээр эсвэл шөнөөр хийдэг байж.
Ингээд харахад алдарт хүмүүс цагийг маш их харамладаг, хайрладаг байсан учраас л амжилтанд хүрсэн байдаг юм.

Цаг бол алт. Энэ үнэт зүйлсийг нэгэнт олж авч эсвэл худалдаад авчихаж болохгүйгээс хойш хайрлаж, хий дэмий өнгөрөөхөөс л зайлсхийх хэрэгтэй.
Өөртөө зориулаад өдөрт ганцхан цаг зарцуулж чадахгүй тийм завгүй хүн гэж ямар хүн байна вэ? Цаг хугацааны галт тэрэгнээс хэзээ ч бүү хоцор.


Шаргуу зан бол таны оюун ухааны төлөв байдал тул түүнийг буй болгож төлөвшүүлж болно. Тэхдээ дараах зарчмуудыг мөрдлөг болгох хэрэгтэй.


Шаргуу байдлын 8 үзүүлэлт


Шаргуу  зан бол таны оюун ухаа­ны тєлєв байдал тул тїїнийг буй болгож тєлєв­шїїлж болно.  Тэхдээ дараах зарч­муу­дыг мєрдлєг болгох хэрэгтэй.

1. Зорилго тодорхой байх. Шаргуу байдлыг хєгжїїлэх эхний, хамгийн чухал їе шат-та юу хїсч байгаагаа мэдэх явдал юм.
2. Хїсэл. Та ямар нэгэн юманд шимтэн тэмїїлж байгаа бол шаргуу болох, шаргуу байх хялбар болно.
3. Єєртєє итгэх. Санасныгаа эцэст нь хїргэж чадна гэдэг таны итгэл шаргуу байхад хїргэнэ.
4. Тєлєвлєгєє тодорхой байх. Таны боловсруулсан тєлєвлєгєє танд шаргуу байдал мэдрїїлнэ.
5. Нямбай шинжилгээ. Турш­лага эсвэл ажиглалт дээр їндэслэн таны тєлєвлєгєє найдвартай биелэх боломжтойг мэдэх нь шаргуу байдлыг бэхжїїлнэ. Їїний эсрэг шинжилгээ хийхийн оронд тааж суугаа бол шаргуу байдал огт байхгїй гэсэн їг.
6. Хамтын ажиллагаа. Бие биеэ ойлгосон, эвсэг хамтын ажиллагаа шаргуу байхад тусална.
7. Сэтгэлийн хїч. Тодорхой зорилтод хїргэх тєлєвлєгєє боловсруулалтанд бїх санаа бодлоо тєвлєрїїлэх нь шаргуу байдлыг дадал болгоно.
8. Дадал. Дадал болсон шаргуу байдал зан тєрх болно. Аймшгийн хамгийн сайн эм бол албадаж, олон дахин зориг гаргах явдал. Дайны тэргїїн шугамд явсан хїмїїс їїнийг сайн мэднэ дээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото