Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Эрдмийн зөвлөл
- 2010 / 07 / 14
2010 оны хамгийн бүтээлч хүмүүс (L2)
1.Lady Gaga

Поп дуучин

5 жилийн өмнө  19 настай Stefani Germanotta  хэмээх өмнөө асар том мөрөөдөлтэй боловч  хэний ч танил биш нэгэн охин Нью-Иорк хотын нэгэн жижиг клубт зөөгч хийж  илүү цагаар дуулдаг байсан.  The Fame хэмээх цомгоо нэрлэсэн  дуундаа   “надаас яаж, яагаад гэж битгий асуу” хэмээдэг бөгөөд энэ нь түүний алдар нэрд хүрэхийн эхлэл байсан юм.  Тэр сүүлийн  2 жилийн турш өөрийн өвөрмөц төрх болон содон хувцаслалтаар   дэлхийг байлдан дагуулж, орчин үеийн хөгжмийн урлагт,  рок оддыг хүртэл  алмайруулахаар үзүүлбэр үзүүлж өөрийн  байр сууриа хэдийн олоод байгаа билээ.  Зарим шүүмжлэгчид түүнийг хиймэл хэмээн мэдэгдсэн.  Гэвч Gaga  урьд  байгаагүй бүтээлийг давтагдашгүйгээр  хийж байгаатай хэн ч маргахгүй билээ.





2. Eddy Cue

 
Apple интернет үйлчилгээний компаний дэд ерөнхийлөгч
Apple компани нь  Steve Jobs-ийн эзэмшилд байдаг боловч  энэхүү  вант улсын  гол түлхүүрийг Eddie Cue  атгаж байдаг гэхэд хилсдэхгүй байх.   Eddy  нь  орчин үеийн өрсөлдөөн ихтэй  21-р зууны интернет сүлжээний бизнесд  Apple Store-n iTunes программыг  таниулж асар их нэр хүнд,  хөрөнгө мөнгийг олсон билээ.  2012 онд 4 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэсэн тооцоо гаргаад байгаа.  Eddy нь  Apple-н нэр хүндийг өсгөхийн  тулд  сурталчилгаандаа холливудын кино болон хөгжмийн нөлөө бүхий ододтой хамтарч ажилласан. Үүний үр  дүнд Apple-н нэр хүнд  80-аад оны сүүл үетэй харьцуулшгүйгээр эрс өссөн юм.  Eddy-ийн дараачийн төлөвлөгөөт  ажил нь   iPad болон  iBook хоёрын  хосолсон бүтээл бөгөөд энэ нь томоохон тэсрэлт хийнэ гэдэгтээ эргэлзэхгүй байгаа юм.





3. Elizabeth Warren

 
Харвардын хууль зүйн тэнхимийн  профессор, Конгрессийн хяналтын зөвлөлийн гишүүн ,  өмгөөлөгч
Харвардын хууль зүйн тэнхимийн профессор тэрбээр  конгрессийн хянатын зөвлөлийг даргалж банк санхүүгийн байдалд тулгараад байгаа асуудалд санхүүгийн реформ хийх  талаар олон нийтийн ярилцлагыг хийсэн юм. Үүнийхээ дараагаар Массачусетсийн сенат болон ерөнхий шүүгчид нэр дэвшсэн.









4.Shiro Nakamura

 
Nissan авто машины үйлдвэрийн ахлах зохион бүтээгч
 ‘Хуруу’ энэ үг бол түүний хоч юм. Тэгэхээр  хочноос нь  л та бүхэн түүнийг ойлгож  байгаа байх.  Тэрээр хөгжимд маш дуртай бөгөөд өөрөө чөлөөт цагаараа хийл тоглодог. Тоо тоймшгүй олон төрлийн тэмүүлэлтэй тэрбээр Токиогийн хамгийн бүтээлч багд  хүчин зүтгэж  орчин үеийн тээврийн хэрэгслийн чиг хандлагын тодорхойлж байна.  Байгальд хор хөнөөлгүй  цахилгаан машиныг зохион бүтээн зах зээлд гаргахаар  чармайн ажиллаж байгаа юм.








5.Ryan Murphy

 
Продюссер, зохион бүтээгч 
Түүний эцэг эх нь хүүгээ бага байхаас нь энгийн биш гэдгийг нь мэдэрдэг байсан ба хүүхдийн цэцэрлэгт явдаг байхдаа л Vogue сэтгүүлийг захиалж байсан гэж ярьсан байна. Түүний хосгүй өвөрмөц мэдрэмж  нь холливудийн ертөнцөд алдар нэр амжилтад саадгүй хүргэсэн юм.  Fox телевизийн  Glee хэмээх олон aнгит киноны продюссерээр ажиллаж байгаа бөгөөд ахлах сургуулийн найрал дууны ангийхан хэрхэн рок од болж байгааг харуулсан кино юм.   Энэ  кино нь өсвөр насны охидын дунд номер 1 шоу болсон бөгөөд 18-49 насны эмэгтэйчүүдийн дунд ч нэр хүндээ олсон  цоо шинэ шоу болж байгаа юм. 







6.Steve Burd

 
Safeway-н ерөнхий захирал
Тэр бол эмч болон сенатор биш.  Гэхдээ өнөө үеийн Америкийн эрүүл мэндийн тогтолцооны төлөө хамгийн их санаа тавьж байгаа хүн юм.  Тэрээр Капитол ордонд үг хэлсэн энгийн хүмүүсээс олон удаа үг хэлсэн хүнээр тодорч байгаа ба эрүүл мэндийн хөтөлбөрийн шинэтгэлийг хийх, эрүүл мэнд санхүүгийн тусламжийн талаар олон удаа мэтгэлцээн хийж байгаа юм.  Гол зорилго нь албан хаагчдыг бага хураамжтай даатгалд хамруулах болон   байгууллагын эрүүлийг хамгаалах төсвийг нэмэгдүүлэх юм.







7.Chris Anderson

 
TED Conference-н удирдагч
Сайн дурыхантай хамтран  76 хэл дээр олон мянган киног орчуулан TED- р дамжуулан олны хүртээл болгосон юм. Мөн өөрөө санаачлан далан оронд  35 хэл дээр  таван зуун гайхамшигтай цуглааныг хийснээр энэхүү жагсаалтад орж байгаа юм.










8.Hannah Jones

 
Nike-н шинэтгэл болон тогтвортой байдал хариуцсан захирал
Би өөрийгөө хээзээ ч бизнесийн ертөнцөд д хөл тавина гэж төсөөлөөгүй хэмээн  хэлэх философич мэргэжилтэй  энэ бүсгүй бүтээлч хүмүүсийн нэгдэл илүү үр дүнд хүрдэг гэж дүгнэдэг.  NIKE  үйлдвэр нь NASA –ийн эрдэмтэд , инженерүүд  хамтран усны хомсдол, байгалийн өөрчлөлтийн эсрэг  уриалга гарган ажиллаж байгаа юм.  Бид эх дэлхийгээ аврах хэрэгтэй байна. Бизнес бол сэргээгдэнэ харин дэлхий ертөнц маань  дахин сэргээгдэхгүй шүү дээ гэж хэлэх энэ бүсгүйн үгтэй та бүхэн санал нийлж байгаа байхаа.







9.James Cameron

 
Аватар уран сайхны кинонд зориулан Na’vi хэл зохиосноороо энэхүү жагсаалтад орох нь гарцаагүй юм.  Хамгийн их ашиг олсон киног тэргүүлж буй хоёр дэлгэцийн бүтээл хоёулаа энэ хүний найруулсан кино байгаа нь  Жэймс Камероны бүтээлч бөгөөд хөдөлмөрчийг илтгэж байгаа юм.  Энэ жилийн кино академийн дээд шагнал гардуулах ёслолын үдэш  тэр ноёрхож чадаагүй ч гэсэн үзэгчид түүнийг хэзээд кино урлагийн оргилд нь байлгана гэдэгтэй та маргахгүй бизээ.









10.Qi Lu

 
 Bing Microsoft хайлтын системийн компаний  ерөнхийлөгч
Bing-н ерөнхийлөгч 48 настай энэ эрхэм  хэрхэн зөв удирдаж амжилтад хүрэх талаар мэргэшсэн нэгэн.  Төрөлх хятад улсдаа Маогийн соёлын хувьсгалын дараахан Carnegie melon их сургуульд докторын зэрэг хамгаалан, хайлтын болон сурталчилгааны хамгийн том компаниудын нэг Yahoo-оос ажлын гараагаа эхэлсэн юм.  Тэрбээр үеэ өнгөрөөсөн хуучны дадал  хэрэглээг өөрчилж шинэчлэхийн тулд их цаг хугацааг  зориулсан. Одоогоор Bing хайлтын систем нь нийт хэрэглээний 12 хувийг эзэлж байгаа юм.  Гэвч  энэ эрхэм удахгүй олныг хамарсан хэрэглээ болно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Орчуулсан: Б.Онон

Үргэлжлэлийг Human Capital сэтгүүлийн шинэ дугаараас ...




Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото