HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 07 / 14
Бүтээлч хүмүүсийн 7 дадал
Зарчмыг хэзээ хэрэгжүүлэх вэ?
Та ч гэсэн тэдэнтэй нэгэн адил байж болно. Үүний тулд доорх зуршлуудыг буюу зарчмуудыг өөртөө бий болгосон байх хэрэгтэй.

1. Санаачлагыг гартаа авагч бай.
Санаачлагыг гартаа авагч байна гэдэг нь өөрийн зан байдлын хариуцлагаа ухамсарлаж, нөхцөл байдал, орчин,сэтгэл санааны байдлаас үл хамааран өөрийн үнэт зүйлс, зарчмууд дээр тулгуурлан сонголтуудаа хийхийг хэлнэ. Санаачлагыг гартаа авагч нар өөрчлөлтийг өдөөгч, бусдад түгээгч нар юм. Тэд аливаа нэг хүчин зүйлийн золиос,дуулгавартай дагагч, бусдыг буруутгагч байхыг хүсдэггүй. Тэд орчныхоо бүтээлч хүч нь байдаг бөгөөд энэ нь хүмүүний амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэр юм.

2. Эхлэхдээ үр дүнг нь мэдэр
Аливаа нэгэн зүйл хоёр удаа бүтээгддэг.Эхлээд оюун ухаанд, дараа нь бодитоор. Ямар нэгэн төслийн зорилго,үр дүнг оюун ухаандаа бүтээж харснаар хувь хүн, гэр бүл, хамтран зүтгэгчид болон байгууллагууд өөрийн ирээдүйнхээ дүр зургыг гаргадаг. Эрхэм зорилгоо бий болгох нь манлайллын үндэс юм.

3. Хамгийн чухлыг хамгийн эхэнд тавь
Бидний орчинд үүсэж байгаа тулгамдсан асуудлууд,өөрчлөлтүүд биднээс амьдралаа авч явах шинэлэг аргачлалуудыг байнга шаарддаг. “Зөвхөн хурдан, махруу, их ажиллаад бай” гэсэн онол үеэ өнгөрөөжээ. Амьдралынхаа хамгийн чухал зүйүлсэд анхаарлаа түлхүү хандуулснаар бидний зорилгодоо хүрэх аянд маань дөхөм болно.

4. Хэн хэнд нь хожоотой байхыг бод.
Энэ чадамж нь хүмүүс хоорондын үйлдлийн харилцаа хожоотой байх, бие биенээ хүндэтгэх харилцааны зарчим дээр тулгуурласан юм.Хэн Хэнд нь хожоотойбайхыг бодох нь зөрчлийг шийдвэрлэхийг өдөөж, хүмүүст харилцан ашигтай шийдлүүдийг олоход тустай. Энэ нь мэдээлэл,хүч, алдар мөн үр өгөөжөө хуваалцах урлаг юм.

5. Эхлээд бусдыг ойлгохыг хичээ, дараа нь өөрийгээ ойлгуулах
Хэрэв бид бусадтай жинхэнэ харилцаанд орж, нөхөрлөлийг бий болгоё гэвэл тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Тэгснээр тэд илүү нээлттэй болно. Бусдыг ойлгоход нинжин сэтгэл,харин бусдад өөрийгээ ойлгуулахад зориг шаардлагатай. Үр дүн гэдэг дээрхи хоёрын дэнс юм.



6. Бүх зүйлээрээ нэгдэн ажиллах /Синергийг бий болго/
Синерги нь биднийг нээлттэй болгож,хүмүүс хоорондын харилцааг бүтээлч дээд түвшинд аваачдаг. Синергээр бол 1+1 тэнцүү 8,16, бүр магадгүй 1600 болно. Үр дүн,сэтгэл ханамжийг маань нэмэх хязгааргүй боломжийг бидэнд олгоно.

7. “Хөрөөгөө ирлэ”
Өөрийн чадваруудаа цааш хөгжүүлэх эрч хүчийг энэчадамжаас олж авна.

Юун түрүүнд Ковигийн хэлдгээр та өөрийгөө бусдаас хамааралтай байдаг тэрхүү сул чанарыг тас цохих хэрэгтэй. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ? Эхний гурван зуршлыг өөртөө бий болгож чадснаар амжилтанд хүрч болно.

Хариуцлагатай байх. Та юмыг урдаас мэдэрч түүнээс урдчилан сэргийлж чаддаг болох. Яг одооноос эхлээд өөрийн зан төлөвт өөрөө хариуцлага хүлээдэг болох. Та нөхцөл байдал, нөхцөл бололцоог бүү шүүмжил бууруушаа, мэдээж хамгийн чухал зүйл бол өөрийн зан төлөвийг нөхцөлдүүлэх нь чухал. Та аливаа асуудал болон ямар ч хүнд хариу үйлдэл хийж идэвхтэй сонголттой чадвартай байх хэрэгтэй. Өөрийнхөө бахахрлыг мэдэрч байх үедээ хариу үйлдэл үзүүлэхэд бэлтгэгдсэн байх ёстой. Энэ зан чанар нь чамаас ер бусын шаргуу ажиллахыг эсвэл чамд таагүй байдлыг ч үүсгэж болох боловч та эрс шийдэмгий байх хэрэгтэй. Хэзээд юунд ч чи хариуцлага хүлээсэн тэр үедээ өөрийнхөө хүрэхийг хүсэж байгаа үр дүн болон ирээдүйг өөртөө төсөөлөн бодох ёстой.

Нарийн төсөөлөлтэй байх. Өөрийгөө хаашаа явахыг хүсэж байгаа эсвэл хаашаа огтхон ч явахыг хүсэхгүй байгаа талаар нарийн сайн төсөөлөлтэй байх ёстой. Юуг үнэхээр бүтээж хийж дуусгах хүсэлтэй байна эсвэл юуг огтхон ч хийж дуусгахыг хүсэхгүй байна гэдгээ сайтар мэдэж байх нь чухал юм. Өөрийнхөө амьдралаар амьдар, мөн өөрийн гүн итгэл үнэмшил, зарчим болоод сэтгэлд урин дуудах итгэлээр аливаа шийдвэрийг гаргаж байх нь чухал.

8. “Хөрөөг хурцлах”
Эхэлж хийх зүйлээ эхэнд нь л хий...
Энэ зарчмыг баримтлаж байж амжилтанд хүрнэ. Хяналтаа бүрэн тавьж, зарчимтай байснаар та хамгийн чухал зүйлдээ тухайлбал одоо шаардлагатай биш боловч хамгийн чухал зүйлүүддээ анхаарлаа хандуулж чаддаг болно. Тэдгээр чухал ажлуудыг багтаасан Ковейгийн жагсаалтанд харилцаа холбоо тогтоох, хувийн ажил хэргийн хувиарыг бичих, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, төлөвлөсөн ажлаа хийж гүйцэлдүүлэх, дараагийн долоо хоногт ажлаа тайлагнахад бэлтгэх гэх мэт зүйлс бичигдсэн байдаг. Эцэст нь хийхээр хойшин тавигдах, эсвэл дараа нь хийхээр үлдээх эсвэл бүр мартаж ч болох ажлуудыг яг одооноос эхлэж хий. Яг одооноос хийж эхлэх нь тэдгээр бичсэн ажлууд чинь чамд хэрэггүй мэт санагдаж болох боловч эцэст нь дааж давашгүй уул овоо мэт их жагсаалтыг өөртөө бий болгохоос хамгаална. Мэдээж Эйзенхаурын матрикс гэж юу болох талаарх асуулт гарч ирнэ. Эйзенхаурын идэвхитэй цагийн менежмент гэдэг нь юу болохыг дараагийн хэсгээс уншаарай.
Хэрэв та одоо бие даасан байдалд хүрч чадсан бол амьдралдаа хамгийн чухалд тооцогдох зорилгоо биелүүлэхийн тулд цагийн зөв идэвхтэйгээр ашиглаж эхлэ. Мөн өөрийгөө тойрон хүрээлж байгаа бусад хүмүүстэй харилцах өөрийн идэвхит чанарыг хөгжлүүлэх хэрэгтэй. Тухайлбал,
Бодсоны эцэст хий
Та өөрийгөө “элбэг хангалуун” байдалд байна гэдэгт итгэх ёстой, өөрөөр хэлбэл элбэг хангалуун зүйлс хүн бүрт хүрэлцэн гэж бодох хэрэгтэй. Нэг хүнд амжилтанд хүрлээ гэхэд нөгөө нь заавал алдаанд хүрч байх албагүй. Өөрөөр хэлбэл та бүх талууд /өөрийгөө оруулаад/ үр ашигтай байхад оролцож байхуйцаар асуудлыг шийдэж байх нь чухал юм.
Эхэлж ойлго
Ингэж чадвал та өөрийн эргэн тойронд мэдэрч байгаа тэдгээр хүмүүсийг мөн адил ялагч болгож чадна. Аливаа үйлийн явцад хүмүүсээс та бодитоор алив зүйлийг суралцаж чадах ба энэ бүгдийн эцэст та одоо амаа хамхиж сонсож сурч эхлэнэ. Эцэст нь та оюуны аналитик болон сэтгэл зүйн түвшинд бусдыг сайтар, бүрэн дүүрэн сонсдог болох юм. Ковейгийн хэлдэгээр зааж зөвлөн дүрэм журам тогтоохоосоо өмнө дүн шинжилгээ хий.
Хамтран ажилла
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөрийнхөө оюун ухааныг шинэ сэргэг, бүтээлч санаатай байхад чиглүүлэн удирд. Ийм байж чадвал та аливаа зүйлд бүтээлч байж, шинийг бүтээгч удирдагч мөн түүнчлэн бүхний эхлэлийг тавигч болж чадна. Бид аливаа зүйл жижиг хэсгүүдээс нэгдэн байснаас илүүтэйгээр бүхэл цогцлог чанараараа байвал илүү дээр хэмээн итгэдэг. Та хүмүүс хоорондын ялгааг үнэлэж цэгнэн тэдгээр ялгаан дээр үндэслэн аливаа зүйлийг бүтээхийг оролддог /Белбиний багийн үүргүүд/. Зөрчилдөөнт байдлаас чи бүтээлч арга замаар өөрийгөө авч гарч болно.
Одоо та өөрийгөө харилцан хамааралтай байдалд нэвтэрч орох эрхтэй боллоо гэж ойлгож болно. Та идэвхтэй байвал таныг гэр бүл, найз нөхөд болон хамтран ажиллагч нар тань сайшаах болно. Та хэзээ ч өөрийгөө далдуу модны дор нарлан сууж амрахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Та өөрийгөө “хөрөө хурцалж” байгаа мэт шавдуулах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөрийгөө байнга тасралтгүйгээр сайжруулан хөгжүүлж байх хэрэгтэй. Та өөрийгөө шинэлэг соргог байлгаж байх ёстой. Та өөрийгөө сурч мэдэхэд, өөр бусдыг нээхэд ангаж цангасан мэт зүтгэж чармайх нь чухал.
Дүгнэлт
Хийх ёстой зүйлийг хийлгэхэд юу хүмүүсийг хөтлөдөг вэ, мөн хүмүүс хийж байгаа зүйлдээ хэрхэн таашаалтай хандах вэ? Өөрсдийгөө идэвхтэйгээр хичээнгүйгээр авч явдаг менежерүүдэд болон бусад мэргэжлийн хүмүүсийг Кови нэг цөм ойлголтонд буюу итгэл чармайлт гэсэн ойлготонд хамруулсан байдаг: Та бүхнийг амьдралыг хайрлахад сургадаг мөн бусдыг хайрлахад сургадаг тэдгээр бүхий л чухал зүйлсийг хийж бүтээх итгэл чармайлт, чадвартай байдал нь ачаалалттай ажилладаг менежерүүдийн цорын ганц мөрөөдөл нь болж байдаг. Хорин жилийн өмнө чиний мөрөөдөж байсан ертөнцөд чинь юу ч тохиож болно шүү дээ?

Ковигийн хэлсэн зөв өөрөөр хэлбэл үүнд эргэлзэх зүйл нэгээхэн ч алга. Гэхдээ өөртөө туслах ухаанд байж болох зан чанар, тал бүрийн чадвар, зарчим, үнэлэмжүүд гэх мэт олон зүйлийг багтаан ойлгож болно. Эдгээрийг практикт хэрэгжүүлэх нь хэцүү ажлуудын нэгэн хэсэг билээ. Гэхдээ Степен Кови шиг хэдхэн тооны хүмүүс л үүнийг ойлгоход хялбархан болгож чадсан юм.


www.altangadas.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото