- 2010 / 07 / 30
Цагийн ажил ба хєдєлмєрийн хєлсний vнэлгээ
Уг нь манайд Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тогтоох тухай хууль
бий л дээ. Гэвч ажилгvй иргэд амьдралаа залгуулахыг тулд ихэвчлэн кафе,
ресторанд ажил олгогчийн санал болгосон хєдєлмєрийн хєлсийг авч байна.
Ажил олгогчдын єгч байгаа хєдєлмєрийн хєлс нь хуулинд заасан хэмжээнээс
харьцангуй бага юм. Хувийн компанид ажил эрхэлж байгаа хvн авч байгаа
цалингаа чамласан тохиолдол тэдэнд ихэвчлэн ажлаас халагдах хууль л
vйлчилнэ.
Тиймээс ажил олгогчийн єгч байгаа цалинг vг дуугvйхэн авч амьдралаа
залгуулахаас єєр зам vгvй билээ. Харин тун удахгvй Хєдєлмєрийн хєлсийг
сарын цалингийн доод тvвшингээр тогтоож байсан vе ар хоцрох нь байна.
Єнгєрсєн хаврын чуулганаар хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг цагаар
тооцон олгож байхаар хуульчилж єглєє. Иргэдийн нэг цагийн ажлын
хєлсєндєє авах доод хэмжээг тогтоосноор ажил олгогчдоор хєдєлмєрийн
хєлсєє шударгаар vнэлvvлэх боломж бvрдэж байгаа юм.
Хєдєлмєрийн гэрээ болон хєлсєєр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад
гэрээнд баримтлах цагийн vндсэн цалингийн доод хэмжээг тогтоохтой
холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм. Уг хуульд ємнє
Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээний тухай хуулиас ялгаатай гурван гол
єєрчлєлтийг агуулсан. Юуны тvрvvнд 1998 онд баталсан Хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээний тухай хуулиар хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
тогтоохдоо ажил олгогчдын болон нийт ажилтны эрх ашгийг тєлєєлєх улсын
хэмжээний байгууллагын саналыг харгалзан Засгийн газар тогтоодог байжээ.
Харин шинэчлэн найруулсан тєслєєр хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг тєлєєлєн хамгаалах улсын хэмжээний байгууллагын тєлєєлєл бvхий
Хєдєлмєр, нийгмийн зєвшлийн гурван талт vндэсний хороо тогтоохоор болж
байгаа юм. Хєдєлмєрийн тухай хуулинд "Хєдєлмєр, нийгмийн зєвшлийн гурван
талт vндэсний хорооны эрх vvргийг тусгасан байдаг бєгєєд Засгийн газрын
дэргэд байгуулагдсан, дvрмийг нь Засгийн газраас баталдаг, орон тооны
бус байгууллага байна" гэж заажээ.
Иймээс энэ хуульд Хєдєлмєр, нийгмийн зєвшлийн гурван талт vндэсний хороо
нь хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх тухай тогтоол
гаргах эрхтэйг тусгаж єгсєн байна. Урьд нь хєдєлмєрийн хєлсний доод
хэмжээг жилд нэгээс доошгvй удаа шинэчлэн тогтоодог байжээ. Энэ удаад
эдийн засгийн хямралын болон бусад онцгой байдлын нєхцєлд тогтвортой
байлгах зэргээр уян хатан тогтоохын тулд хоёр жилд нэг удаа тогтоохоор
хуульчилсан байна.
Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тогтоох, єєрчлєх саналыг Хєдєлмєр,
нийгмийн зєвшлийн гурван талт vндэсний хороонд тєлєєлєл бvхий аль нэг
тал, эсхvл талууд хамтран гаргах, улс орныг бvхэлд нь хамарсан эдийн
засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нєхцєлд нийтийн эрх ашгийн
vvднээс хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой
байлгах, нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан тvр
хугацаагаар бууруулан мєрдєх саналыг Засгийн газар гаргаж байх юм байна.
Тvvнчлэн Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны
эрх ашгийг тєлєєлє хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож,
салбар болон салбар дундын хэлэлцээрээр Хєдєлмєр, нийгмийн зєвшлийн
гурван талт vндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдvvлэн тогтоож
болохоор тусгажээ. Улсын хэмжээнд хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
Хєдєлмєр, нийгмийн зєвшлийн гурван талт vндэсний хороо тогтоож байгаа
байна. Шинэчилсэн хууль дахь салбар болон салбар дундын хэлэлцээрээр
хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэмэгдvvлэн тогтоож болох заалт нь энэ
хуулийн гол єєрчлєлт болж байгаа юм байна. Хєлсєєр ажиллах гэрээний
дагуу ажил гvйцэтгэж байгаа ажиллагч, ажиллуулагчийн тухайд хєдєлмєрийн
хєлсний доод хэмжээг хэрэглэж байх тухай зохицуулалт хийж єгсєн байна.
Харин хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, ажил
олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тєлєєлєн
хамгаалах улсын хэмжээний байгууллага эрх хэмжээнийхээ хvрээнд хяналт
тавих юм. Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнээс доогуур vндсэн цалин
олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бvрэн нєхєн тєлєх
зэргээс гадна торгуулийн хэмжээг єндєр тогтоосон нь ємнє vйлчилж байсан
хуулиудаасаа ялгарч байгаа.
Н.Энхлэн
Эх сурвалж: Оллоо.мн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа
гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар
шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах,
иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6
хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж
Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах
Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг
хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид
даалгалаа.
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.
-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн. Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.
-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан
тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт
хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш
харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.