Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.14%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.31%
Мэдүүштэй
- 2010 / 08 / 06
Ажил хайхад гардаг түгээмэл алдаанууд
1. Товч анкет: Энэхүү алга дарам цаас  нь таны тухай анхны  сэтгэгдлийг төрүүлдэг. Товч байх тусмаа та тухайн байгууллагад ажилд орно гэж санасны  ч хэрэггүй байх болно.  
2. Ажлыг сонингийн зараас хайх: Энэ нь үр дүн маш муутай арга юм. Компаниуд өөрсдийгөө сурталчилах гэж сонин дээр ажлын байрны зар гаргах тохиолдол байдаг. Мөн өрсөлдөгч байгууллагынхаа талаар бизнесийн нууц мэдээлэл цуглуулах зорилгоор зар өгдөг. Жишээлбэл  өрсөлдөгч байгууллагын цалин хөлсний түвшинг судлах зорилгоор г.м
3. Өөрийнхөө анкет CV-г аль нэг байгууллагад өгчихөөд эргэж заавал хариу хүлээдэг: Гэвч амьдрал дээр маш цөөхөн тохиолдолд компаниас хариу мэдэгддэг байна. Харин та хариу хүлээж суулгүй  өөрөө хүний нөөцийн албадруу утасдаж өөрийнхөө  тухай байнга сануулах нь  илүү үр дүнд хүргэх магадлалтай юм.
4. Өөрийн танил талыг ашиглан ажил хайх: Энэ нь байх  зүйл мэт санагдавч тэд таны  төлөө идэвхтэй гүйнэ гэдэг бол эргэлзээтэй л асуудал.  Зөвхөн танилдаа найдаад хүлээгээд суувал та хэдэн ч жилийг өнгөрөөж магадгүй шүү.
5. Ярилцлагын дараа эргэж хэнтэй холбоо барихаа асууж сонирхдоггүй:  Энэ бол маш том алдаа. Та байгууллагаас эргэж холбоо барих байлгүй гэж найдалгүйгээр ирээдүйн ажилд орох талаараа ямар хүнтэй холбоо барих  боломжтойгоо заавал асууж судлаарай.
6. Ярилцлагын дараа та хүний нөөцийн менежертэй холбоо бариж чадахгүй байгаа бол шууд аль хэсэг тасагт ажиллах хүсэлтэй байна тэр хэлтсийн даргад нь утасдаж өөрийнхөө тухай сануулаарай.
7. Зөвхөн интернетээр дамжуулан ажил хайх: Ихэнх компаниуд өөрийнхөө сайтанд ажлын байрны тухай  мэдээлэл тавьдаг ч гэсэн үүнд нэг их найдаад хэрэггүй. Ихэнх  компаний хүний нөөцийн мэргэжилтэнгүүд өөрийн биеэр ирж анкет бөглөсөн хүмүүсийг идэвхтэй байна хэмээн дүгнэж дараачийн сонгон шалгаруулалтад дууддаг.
8. Компани хамгийн түрүүнд сайн ажилтнуудыг хайж олоход анхаардаг гэж та  төсөөлдөг нь алдаа юм:  Үнэн хэрэг дээрээ бол ямар ч компаний гол зорилго нь ашиг олох, дараа нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хамгийн дээд зэргээр хангах, гуравдугаарт компанийн эздийн ашиг сонирхлыг хангах явдал байдаг юм.
9. Таны товч анкет таны өншгөрсөн амьдралыг харуулдаг: Та ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөн амьдрал тань ирээдүйд юу хийж бүтээх чадахыг тань нотолдог. 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.
  • Дэлхийд жил бүр эвдэрсэн юмуу хуучирсан 40 мянган тонн гар утас, түүний зай хог дээр хаягддаг байна.
  • Одоо дэлхийд 580 сая хүн Интернэт хэрэглэж байгаа бөгөөд тэдний тоо жил бүр 4 хувиар нэмэгддэг ажээ.
- 2012 / 04 / 27
Хүн нас барахад инээгээд, бүтэлгүйгээр нь дуудаад байх хүн нэгээхэн ч үгүй. Гэхдээ зарим тохиолдолд өөрийн эрхгүй буруу хараад нуг нуг инээчихмээр үхэл ч байх. Доорх жагсаалтанд “хөгийн” нөхцөл байдлын улмаас нөгөө ертөнц рүү одсон алдартнуудыг жагсаав.
- 2012 / 03 / 11
-2012 / 01 / 20
"Та өөрийгөө үгүйсгэснээр жинхэнэ үгүйсгэл бий болдог.” Үгүйсгэгдэх болов уу? Хэн нэгэн намайг няцаах болов уу гэж айдаг учраас бид үйлдэл хийхээсээ эмээдэг. Гэхдээ хэдий айдсаа дараад үйлдэл хийсэн ч гэсэн мөн адил намайг няцаах болов уу?  намайг голох болов уу? гэж боддог. Хэн нэгэн таныг няцааж, үгүйсгэлээ гэж бодоход та түүнийг хэрхэн өөр дээрээ хүлээж авч байна вэ гэдэг маш чухал. Та өөртөө юу гэж хэлж байна вэ?
-2012 / 01 / 10

Нэг 9-д яах вэ Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ Хор нь улам ихдэнэ
Гурван 9-д яах вэ Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ Дөрвөн зүг харагдахаа болино
-2011 / 12 / 12

Хүн бүхний биенд байдаг зарим бодисууд: Бүтэн 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг, 20.000 шүдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох өөх, бүхэл бүтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бүх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зөвхөн эхлэл нь.
HR Фото