HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 09 / 07
Стресс тайлах аргууд
  Стресс буюу бухимдал тайлах гэж юу вэ?
Өөрөө өөртөө тушаал өгөх
Стресст өртөж, тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ тулгарсан бэрхшээлийг “би заавал ялж дийлэх болно”, “би давна, туулна” гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлэхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замыг ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
Сэтгэл зовнилооо тайлах арга
Хий хоосон сэтгэл түгших буюу сэтгэл зовних тохиолдолд “Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан болно. Би тайван байна. Би хүчиндээ итгэж байна. Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү” гэсэн үг хэллэгийг өөртөө чимээгүй хэлж өөрийгөө ятга.
Сэтгэлийн ганихарлаа тайлах арга
Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь, үерхдэг найзаа өөрөөсөө хөндийрснөөс болж сэтгэлээр унаж байгаа бол ”түүнийг өмчлөх эрх надад байхгүй. Хэн ч, хэнээс ч хөндийрч болно. Түүнийг надаас хөндийрснөөс болж уйтгар гунигт автаж болохгүй ээ. Амьдрал минь урд байна, өөр олон найзтай болох боломж надад байна” гэж хүчиндээ итгэн, улмаар түүнийгээ баталсан аялгаар хэлж байгаарай.
Ятгах арга зүй
Сэтгэлийн зоригийн нөөцөө дайчлах (чи өөрөө ч мэдээгүй байхад чамд ийм боломж их бий), сэтгэл түгшилтээ номхруулах болон ганихарлаа тайлахын тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно. Ятгах үг хэллэгүүд нь цөөхөн, энгийн хэллэгтэй байх нь зөв.
Уураа номхотгох арга
Уурлах, бухимдах, сэтгэл хүчтэй бачимдах үед “Тайван бай. Уур бол түр зуурын солиорол, биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл ” гэсэн үгийг сэтгэл дотроо бодоход эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч, бухимдал тайлагдана.
Цэвэр агаарт зугаал
Бурхимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн алхаагаар зугаалахад, тархи хүчилтөрөгчөөр хангагдан, ухаан улам саруул болж, сэтгэл баясна.
Ухаарал чухал
Уур, бусад таадамжгүй сэтгэл хөдлөлүүд мунхагийн улмаас төрж болно. Уур бол юмны учир начирыг ухаарч чадаагүйн улмаас буюу харилцаж байгаа этгээдтэй харилцан ойлголцож чадалгүй, мунхагласнаас болно. Уурлахгүй байх нэг арга бол уурын гэм, уурлахгүй байхын тус хоёрыг харьцуулан бодх явдал. Энэ тухай бодож байтал уур аяндаа үгүй болно.
Биеийн тамирын дасгал, биеийн хүчний хөдөлмөр хий
Бүх биеийн булчинг ажиллуулсан ажил хийх, шал угаах мэтийн булчин шөрмөсний ажил хийх, гүйх, хөл бөмбөг, сагс, биллиард тоглох зэрэг биеийн тамирын дасгал хийхэд бие махбодь, уураг тархины цусан хангамж сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөл үүснэ. Мөн булчингийн агшилтын явцад биед үлэмж хэмжээний сүүний хүчил хуримтлагдана. Энэ сүүний хүчлийн нөлөөгөөр бухимдал арилна.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото