Ажилтанд чөлөө олгох журмын загвар (L2)
Та өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болох чөлөө олгох журмын загварыг
файл болгон хавсаргав. Хуулийн болон цэргийн байгууллагад иргэний
үүргээ биелүүлэх зэрэг тохиолдлуудад танд хуулийн дагуу хүлээх
хариуцлага байдаг тул журам боловсруулахдаа хуулийн мэргэжилтнээр
хянуулах хэрэгтэй.
Файлын тайлбар: 18 хуудас бүхий rich text(RTF) форматтай уг файл нь
Windows орчинд ажиллаж байгаа дийлэнх үгийн программд зохицоно.
Онцлог шинж: Дараах тохиолдлуудад нийцүүлэн өөрчилж тусгай заалтуудыг бодлогын загварт багтаасан. Үүнд:
* баярын өдрүүд: үүнд болох баярын жагсаалт ба ажилтанд тавих шаардлагын талаар санал болгосон
* жилийн амралт: үүнд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан (тухайлбал:
нас, ажилласан хугацаа гэх мэт) ямар хугацаатай амралт олгох, мөн орон
тооны бус эсвэл ажлаас гарч байгаа ажилтан, амралтын хугацаанд өвдвөл
яах зэрэг тохиолдлуудад зориулсан бодлогын загварыг санал болгосон
* оршуулгын чөлөө: ямар хугацаатай чөлөө олгох, ойрын хамаатан гэдэг
тодорхойлолт, цагийн болон сарын цалингийн ямар тохиолдолд нөхөн олгох
зэргийг санал болгосон
* өвчний чөлөө: ямар тохиолдолд өвчний чөлөө олгох, өвчтэй байх
үеийн цалин, тэтгэмж, өвчний чөлөөний хуримтлалын талаар санал болгосон
* хувийн шалтгаанаар чөлөө авах: цалингүй чөлөө олгох, ажилласан
хугацааг харгалзаж үзэх, ажилдаа эргэн орох зэрэг асуудлын талаар
багтаасан
* хуулийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх: энэ тохиолдолд цалин, тэтгэмжийг хэрхэн тооцох жишээг санал болгосон
* цэрэгт явах: энэ үед цалин, тэтгэмжийг хэрхэн тооцох жишээг санал болгосон
* жирэмсэн/хүүхэд гаргахад олгох чөлөө: ямар хугацаатай чөлөө олгох,
цалинг тооцох, ажилдаа эргэн орох мөн тэтгэмж авах эрхийн талаар энд
багтаасан
Ажлын тодорхойлт хүсэх өргөдөлийн загвар татах