- 2011 / 01 / 23
Оюуны чадавхийг хэмжих нь
Эрдэмтэн, профессор Даниел Ж.Бурстины бичсэн “Америк орон, ардчиллын туршлага” дөрвөн боть номыг Монсудар хэвлэлийн газар, Нээлттэй нийгэм форумаас монгол хэлнээ орчуулан хэвлvvлжээ. Плутцерийн шагнал хvртсэн энэхvv алдартай бvтээлийн 26 дугаар бvлгээс товчлон нийтлэв.
Хорин зургадугаар бvлэг
Оюуны чадавхийг хэмжих нь
1870-аад оны vед Анг лийн генетикч Фрэнсис Галтон хvний оюуны чадавхи ялгаатай байдгийг тогтоож, антропометрийн vзvvлэлт (оюуны чадавхи) тогтоох хvн судлалын салбар ухаан “антропометр”-ыг хөгжvvлэх шаардлага байгааг цохон тэмдэглэж байжээ. 1882 онд тэрээр Лондоны Эмнед Кенсингтоны музейд хvний сэтгэц шалгах судалгааны лаборатори байгуулсан бөгөөд хvссэн хvн бvрээс хураамж авч дур сонирхол, хараа, сонсгол, хvртэх мэдрэмжийг шалгаж өгдөг байжээ. Пенсильванийн их сургуульд элсэлтийн шалгалт өгсөн зуун хvнээс Америкийн сэтгэл судлаач Жеймс Маккийн Каттелл 1890 онд шалгалт авснаас хойш “оюуны тест” гэсэн нэр томьёо анх vvссэн гэж vздэг. Анх эдгээр хvнээс уран сэтгэмж, ой тогтоолт, хvлээн авах чадвар, хөдөлгөөний эвсэл, цаг хугацааны баримжаа, өвдөлтийг мэдрэх байдал, хурд хvч, өнгө ялгах чадвар, ой санамж, мэдрэмж, хараа ба сонсголын тvвшин, дур сонирхол зэргийг шалгасан тест авчээ.
Yvний дараа 1891 онд сэтгэл зvйн шинжлэх ухааны салбарын ашиг тусыг сайтар ойлгож хөгжvvлэхийг чармайж байсан Кларкийн их сургуулийн ерөнхийлөгч, сэтгэл зvйч Г.Стэнлей Холлын санаачилгаар Германаас ирээд удаагvй байсан хvн судлалын ухааны залуу эрдэмтэн Фрэнк Боас, Ворсестерийн дунд сургуулийн мянга таван зуун хvvхдээс ой тогтоолт шалгах тест авсан байна. 1893 онд Чикаго хотноо болсон Колумбын нэрэмжит Дэлхийн худалдааны vзэсгэлэнгийн vеэр Висконсиний Их сургуулийн сэтгэл зvйч Жозеф Жастроу хачирхаж дургvйцэхийн оронд харин ч сайн дураараа оюун ухааны тест өгөх хvсэлтэй маш олон хvн байдгийг мэджээ. 1895 он гэхэд Америкийн сэтгэл зvйн нийгэмлэг “оюун ухаан болон сэтгэцийн чадавхийн талаар тоо баримт цуглуулах” лабораторийг орон даяар байгуулж, vйл ажиллагааг нь удирдах зорилготой Yндэсний Хороо байгуулсан юм.
Нэгдсэн улсад оюуны тест авах болсон хорьдугаар зуунд Америкт vvссэн хоёр томоохон байгууллага болох зэвсэгт хvчин, боловсролын системийн vр дагавар байв. Эдгээр нь хоёулаа ардчилсан нийгмийн илэрхийлэл болж, хvмvvсийн тооны сэтгэлгээг улам хөгжvvлсэн билээ.
1905 онд Францын сэтгэл зvйч Алфред Винет, Францын Боловсролын яамнаас оюуны хомсдолтой хvvхдийн сургалт хариуцсан комиссыг тэргvvлэх томилолт авсны дараа, Францын өөр нэгэн нэртэй сэтгэл зvйч Теодор Симонтой хамтран оюуны чадавхи шалгах тест зохиожээ. Винет нас нэмэгдэхийн хэрээр хvний оюун ухаан хөгждөгийг батлах зорилгоор өөрийн зохиосон тестийн дагуу нас насны хvvхдийн оюуны чадавхийн дундаж vзvvлэлтийг олох судалгааг хvvхдvvдийн дунд хийжээ. Дараа нь хэн нэгэн хvvхдийн тестийн дvнг ерөнхий дундажтай харьцуулан vзээд тухайн хvvхдийн оюуны чадавхи байх ёстой тvвшиндээ хvрч байгаа эсэхийг Винет маш амархан тогтоож чаддаг болсон байна. Хvvхдийн оюуны чадавхийг хэмжих тестийг нас насны онцлогт тааруулж зохиосон учраас тухайн насны хvvхэд уг тестэд 75 хувиас дээш оноо авбал сэтгэцийн хувьд эрvvл “жирийн” хvvхэд гэж тооцдог байв.
1908 оноос Винет Симоны тестийг англичууд хэрэглэх болж улмаар Нэгдсэн улсад нэвтэрсэн юм. Хожим 1912 онд Германы сэтгэл зvйч Вилльям Стейн, нас насны хvмvvсийн оюуны чадавхийг тогтоох зорилготой “Оюуны чадамжийн коэффициент” олохыг санаачилсан нь хэрэгтэй зvйл болжээ. Стэнфордын их сургуулийн сэтгэл зvйч Левис Терман тэргvvтэй хvмvvс Винет Симоны тестийг өөрчлөн Америк маягийн стандартад тохирсон “оюуны чадавхийн тест” зохиожээ. Yvнээс хойш бvх хvний оюуны чадавхийг шалгахад “IQ”-г хэрэглэх болов.
Хенри Х.Годдард нь Нью-Жерси хотын бvх сургуулийн хоёр мянга гаруй эрvvл саруул хvvхдийг шалгасны дараа 1911 онд Винот Симоны тестийг орчуулж, Америкийн нөхцөлд тааруулан өөрчилсөн хvн юм. Годдард оюуны чадавхийн тестийг эрvvл саруул нийгэмд хvрэх гарц, нийгмийн өөрчлөлт хийх шалтгаан, эрvvл саруул хvн л vр удмаа vлдээх ёстойг баталсан зvйл гэж vздэг байлаа. Тvvний зохиосон тестийг шvvмжилсэн хvмvvст хандан Годдард “сэтгэл зvйчийн vгийг сонсоод дургvйцэж, шоолж байгаа хvмvvс халууны шил хэрэггvй гэж хашгирч байгаа хvнтэй адил харагдана” гэж хэлсэн байдаг.
Нью-Жерси мужийн насанд хvрээгvйчvvдийн засан хvмvvжvvлэх байгууллагын харьяа мэргэжлийн сургуулийн сэтгэл зvйчээр ажиллаж байхдаа Годдард өршөөлөөр суллагдсан “зан авирын доголдолтой” 14-20 насны 56 охиныг тестээр шалгав. Тэдний дөрвөөс бусад нь “оюуны хомсдолтой” болохыг тестээр илрvvлжээ. Дараа нь Годдард Неваркийн насанд хvрээгvйчvvдийн хорих ангид хоригдож байсан хvvхдvvдээс зуун хvvхэд сонгон судалгаа хийгээд 66 хувийг нь “оюуны хомсдолтой” хэмээн тогтоожээ.
Годдард өөрийн vзэл бодлыг улам лавшруулан, цэнгээний газрын vйлчлэгч сэтгэцийн гажигтай бvсгvй хувьсгалын vйл хэргийн төлөө тэмцэгч нэгэн эртэй учран нийгэмд уршиг тарьж байгаа тухай шуугиан дэгдээсэн “Каллилакийн гэр бvл” нэртэй ном бичжээ. Тэдний дундаас төрсөн хууль бус хvvгээр дамжуулан (хуучин аймшиг нэрээр алдаршсан) Годдард зэрлэг догшин зан, биеэ vнэлэх явдал, мэдрэл муутай хvмvvсийн асуудал, архинд донтох өвчин, янз бvрийн гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг vзэгдлийг уудлан бичсэн байна. Олон тvмнийг байлдан дагуулсан уг зохиолоо Годдард зөвхөн бодит vнэнийг “шинжлэх ухааны vндэстэйгээр” харуулсан статистик vзvvлэлтийн тоймыг хvмvvст танилцуулсан гэж дvгнэв. Годдард гэмт хэрэг, оюуны хомсдол удамшдаг болохыг судалгааны явцад тогтоогоод байгаа ч шинжлэх ухааны зvгээс нарийвчлан судлахад дэмжлэг дутаж байгаа гэж ярьсан байна.
1877 онд эрvvгийн хэргийг сонирхон судалдаг Ричард Д.Дугдале мөн гэмт хэрэгтний зан авир удамшдагийг баталсан тухайгаа ярьжээ. “Жакийнхан”, “Эрvvгийн хэргийг судлах нь”, “Гуйлгачлал ба ядуурал”, “Удамшлын өвчин” зэрэг номдоо Дугдале эвдэрсэн нэгэн гэр бvл муж улсад дор хаяж 1.308,000 долларын хохирол учруулсан тухай бичсэн байдаг. 1911 онд Дугдалийн гар бичмэл санамсаргvй олдож “Жак” нууц нэрээр ямар гэр бvлийн тухай бичсэн нь илэрсэн юм. Судлаачид энэ гэр бvлийн удам угсааг дөрвөн жилийн турш vргэлжлvvлэн судалсны эцэст: Жакийн удмынхнаас хагас нь “оюуны хомсдолтой байсан, одоо ч хэвээрээ байгааг” илрvvлж, энэ гэр бvл мөн л гэмт хэрэгт холбогдсоор, гэмт хэрэг vйлдсэн хvмvvс нь цөм оюуны хомсдолтой болохыг гэрчилсэн Жакийнхан нэртэй судалгаагаа 1915 онд нийтлvvлжээ.
Шинжлэх ухааны vндэстэй энэхvv судалгаан дээр Годдард насанд хvрсэн болон насанд хvрээгvй гэмт хэрэгтнvvдийн оюуны чадамжийг өөрөө биечлэн шалгасан тестийн vр дvнг нэмэрлэн дээрх онолоо батлахыг чармайсаар байлаа. Годдард ийнхvv оюуны хомсдолтой хvмvvсийг хянах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг улс даяар өрнvvлж чадсан юм. Тэрээр цагаачлалын талаархи Конгрессын 45 цуврал бvхий хэлэлцvvлгийн статистик тоо баримт ашиглан, цагаачлалд хориг тавих Лиги болон vндсэрхэг vзэлтэй бусад бvлгийн дэмжлэгийг авч удамшлын өвчтэй “тааламжгvй” хvмvvсийн цагаачлах эрхийг хассан хууль батлуулж чадсан юм.
Улс даяар, Америкийн нийгмийн амьдралын бvх салбарт нэвтэрсэн тестийн шалгалт шийдвэрлэх шинэ vvрэгтэй болов. 1947 онд коллежийн элсэлтийн шалгалтын Удирдах зөвлөл болон тест бэлтгэдэг бусад бvлгvvд хамтран Боловсролын тестийн шинэ vйлчилгээний газрыг байгуулсан юм. Уг газар “тестийн vйлчилгээ нэн чухал шаардлагатай байгаа бvх газарт шинэ тест, шинэ vйлчилгээ нэвтрvvлэхийн тулд” тестийн системийг боловсронгуй болгохоо амлаж, vндэсний боловсон хvчнийг тестийн шинэ технологиор ангилах болжээ.
1951 онд коллежийн насны шалгалт өгсөн 525 мянга орчим залуусын “IQ” буюу “оюуны чадавхийн коэффициент нь 110 ба тvvнээс илvv байсан тул тэд коллежийн шаардлагыг бvрэн хангаад зогсохгvй дунджаас илvv өндөр тvвшинд” байсан гэж Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна. Гэсэн ч тэдний дөнгөж 210 мянга нь коллежид элссэн бөгөөд vлдсэн 315 мянган залуу санхvvгийн боломж бололцоо, өөрсдийн санаачилга дутсанаас коллежид элсэн суралцаж чадаагvй юм. Оюуны чадавхийн тvвшин өндөр ч боловсролоо дээшлvvлэх боломжгvй авьяаслаг залуу америкууд олон байгааг тестийн дvн харуулсан бөгөөд улс даяар дээд боловсролыг санхvvжvvлэх шинэ систем бий болсны ачаар тэд коллежид элссэн юм. Шинэ систем (оюуны чадавхийн коэффициент нь 110-аас доогуур оюутанд элсэх зөвшөөрөл олгон) “мөнгө дэмий цацах” (оюуны чадавхийн коэффициент нь 115 ба тvvнээс дээш оюутан элсэх боломжгvй хоцрох) “авьяасыг хоосон vрэгдvvлэхээс” урьдчилан сэргийлэх хоёр vндсэн зорилготой байлаа.
Боловсрол эзэмших ур чадварыг дээдэлсэн “зардал багатай урьдчилсан тестууд” байнга авах, оюуны чадавхийн коэффициент шалгахад 110-115 оноо авсан тvвшингийн оюутан сурагчдыг сургадаг тусгай сургууль байгуулах, коллежид “элсэгчдэд туслах гарын авлагад” ихээхэн ач холбогдох өгөх (1960-аад оноос гарын авлага бэлдэх нь бие даасан мэргэжил болж өөрийн гэсэн нийгэмлэг, сэтгvvлтэй болсон байв) зэргээр олон төрлийн санал санаачилга гарч байлаа. Олон жил хэлэлцсэний эцэст 1960 оноос элсэгчдийн шалгалтын тестийн дvнг нийтэд танилцуулах болсон байна
Зуугаад жил өнгөрөхөд шалгалтын тест, тестийн дvнг шинэ тутам vvссэн мэргэжил болох боловсон хvчний менежмент, ажил мэргэжил сонгох зөвлөгөө өгдөг байгууллагын ажилтнууд өргөн ашиглах болсон юм. Хvний нөөцийн ажилтнууд шалгалтын тестийг төрийн vйлчилгээний албанд “чадварлаг” ажилтан шалгаруулж авах гол шалгуур гэж vздэг. “Оюуны чадавхийн тест, холбогдох бусад ур чадварын тест нь өдрөөс өдөрт хvний нөөцийн бодлогыг тодорхойлогч нийгмийн гол арга хэрэгсэл болоод байна. Зэвсэгт хvчний албаас гадна дунд болон тусгай мэргэжлийн сургуульд элсэх, vйлдвэр аж ахуйн газар, төрийн албанд орж ажиллахад шалгалт өгөх болсон юм. Ингэснээр эрт vеэс уламжлагдан ирсэн танил тал, нийгэмд эзэлж байгаа байр суурь, хамгийн гол нь хээл хахууль өгч, ажилд ордог байдлыг халж чадлаа” гэж 1971 онд нэгэн боловсон хvчний мэргэжилтэн бичсэн байна.
Улс орны нийт хvн амыг тоон vзvvлэлтээр хэмжих болсон шинэ хандлага газар авч, хvмvvсийг жирийн оршин суугч, ард иргэд гэж vзэхээс илvv “ажиллах хvчний нөөц” хэмээн тодорхойлох болжээ. Боловсон хvчний менежменттэй холбоотой ном хэвлэл бичсэн хvмvvс өөрсдийгөө “хvний нөөцийн удирдлага”-ын талаар бичсэн гэж ярих болов.
Зууны мэдээ сонины 2006 оны 03-р сарын 06
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих