HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2011 / 03 / 17
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА ТӨЛӨВЛӨЛТИЙН СИСТЕМ
  1. Бүрдүүлэлт
  2. Үнэлгээ
  3. Төлөвлөлт
  4. Сургалт
  5. Сонгон шалгаруулалт – функцыг удахгүй системд нэмж оруулна.

Системийн боломжууд

  1. Байгууллагын онцлогоос хамаарсан ажилтны талаарх анкетын дэлгэрэнгүй бүртгэлийг динамикаар нэмж үүсгэх боломжтой.
  2. Ажилтны талаар оруулсан бүх мэдээллээ хайлт шүүлтийн олон нөхцлүүд ашиглан ямар ч хэлбэрээр програмаас гаргах боломжтой.
  3. Хөдөлмөрийн гэрээг ажиллах хэлбэрээс нь (үндсэн, туршилтаар, гэрээгээр) хамааруулан хэдэн ч янзаар MSWORD загвараар хэвлэх боломжтой.
  4. Шинээр орсон ажилтнуудад хийгдэх ёстой ажлууд ямар түвшинд явж байгааг хянах боломжтой.
  5. Хамт олны үнэлгээ буюу 360 градусын үнэлгээ хийх боломжтой.
  6. Гадаадад суралцах, банкнаас зээл авахад тухайн ажилтныг байгууллагад ажилладаг тухай тодорхойлолт шаардагддаг. Харин HRMS систем нь ямар ч төрлийн тодорхойлолтыг хүссэн загвараараа угсран хэвлэх боломжтой.
  7. Ээлжийн амралт, арга хэмжээ, шилжилт хөдөлгөөн, шагнал урамшуулал, томилолт, чөлөө зэрэг хүний нөөцийн системд хийгддэг бүх бүртгэлүүдээс MSWORD загвар угсран хэвлэх боломжтой.
  8. Ажилтан шинээр шалгаруулж авахад тухайн хүн уг ажлын байранд  тохирох эсэхийг асар богино хугацаанд мэдэх боломжтой.
  9. Албан тушаалын тодорхойлолт дээр үндэслэн ажлыг гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар, чадамж хэрэгцээтэйг тодорхойлох боломжтой.
  10. Ажилтан өөрийн анкетын мэдээлэлд орсон өөрчлөлтийг заавал хүний нөөцийн менежерт очихгүйгээр вэбээр өөрчлөх боломжтой.
  11. Төрийн албан хаагчийн анкетын загвар болон цалингийн шатлалтай.

Системийн үндсэн модулиуд

1. Бүрдүүлэлт

Ажилтны анкетын мэдээллийг програмд оруулсан бүртгэлүүдийн дагуу хийхээс гадна өөрийн байгууллагын онцлогт тохирсон үзүүлэлтүүдийг програмд динамикаар үүсгэн оруулж өгөх боломжтой.

  • Ажилтны бүртгэл
  • Үндсэн ажилтны анкет
  • Ажлын байр хүсэгчийн анкет
  • Ажилтны тодорхойлолт

2. Ажилтны үнэлгээ

Ажилтныг гүйцэтгэлийн үзүүлэлтээр үнэлэхээс гадна вебээр авсан санал, 360 градусын болон бусад бүх төрлийн үнэлгээний хэлбэрээр үнэлж болно. Байгууллага тань ажилтнуудаа ямар ч үнэлгээний үзүүлэлт, ямар ч хэв маягаар үнэлдэг байсан систем нь хэрэгцээ шаардлагад тань бүрэн зохицож ажиллана.

  • Үнэлгээний бодлого
  • Үнэлгээний үзүүлэлт
  • Үнэлгээний үечлэл

3. Төлөвлөлт

Ээлжийн амралт, чөлөө, жирэмсэний амралт, шилжилт хөдөлгөөний төлөвлөгөө, ажилтнуудыг судалгааны дагуу ажилд авах, цомхотгох, сургалт семинарт хамруулах, ажилтнуудыг хөгжүүлэх зэрэг хүний нөөцийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулж, хүний нөөцийн хэлтэс, менежерүүдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө. Ингэснээр ажилтнуудаа илүү үр ашигтай зохион байгуулах, удирдах боломж бүрдэх юм.

  • Ээлжийн амралт
  • Шилжилт хөдөлгөөн
  • Хэлтэс тасгийн шилжилт
  • Албан тушаалын шилжилт
  • Чөлөө олголт
  • Томилолт
  • Жирэмсний амралт
  • Акттай ажилчид
  • Арга хэмжээ авах
  • Ажлаас чөлөөлөх

4. Сургалт

Ажилтнуудаас авсан төрөл бүрийн судалгаа, ирсэн хүсэлтийн дагуу програм нь ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, ямар сургалтанд хэн гэдэг хичнээн хүн хамрагдахыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна.

  • Сургалтын хэрэгцээний бүртгэл
  • Сургалтын бүртгэл
  • Сургалтын төсвийн бүртгэл
  • Сургалтын бэлтгэл ажлын бүртгэл
  • Сургалтын бүлэг

Хайлтын систем

Манай компанийн бүх бүтээгдэхүүний хувьд шаардлагатай мэдээллээ хүссэн хэлбэрээрээ хормын дотор шүүж харах гайхалтай шүүлт, хайлтын системтэй бөгөөд энэхүү чанарыг та Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системийг ашиглаж өөрийн нүдээр харж, ач холбогдолыг нь мэдрэх боломжтой.

Системд урьдчилан тодорхойлсон маш олон тайлангийн загваууд байх бөгөөд эдгээр загварын дагуу та шаардлагатай тайлан мэдээгээ авч болох ба байгууллагынхаа онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг хүссэн хэлбэрээрээ үүсгэх боломжтой:

  • Ажилтны ерөнхий мэдээллийн тайлан – 5ш
  • Судалгааны тайлан – 12ш
  • Шагнал, амралтын тайлан – 3ш
  • Үнэлгээний тайлан – 2ш

Системийг ашигласнаар үүсэх давуу тал

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, сунгах, цуцлах үйл ажиллагааг хөдөлмөрийн гэрээний хуультай холбож өгснөөр шинээр ажилтан ажилд авах, халах үед систем өөрөө тухайн хүний талаарх  шийдвэр хуулийн дагуу зөв эсэхийг мэдэгдэж удирдлагыг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ.
  • Хүний нөөцийн менежерт тухай бүрт нь ямар ажилтны гэрээ нь байгуулагдаагүй, хугацаа нь дуусч байгаа, ээлжийн амралттай, чөлөөтэй, томилолттой, жирэмсний амралттай байгаа болон хэзээ ажилдаа эргэн орж ирэхийг сануулснаар ажил гээгдэж орхигдохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Байгууллага нь тодорхой хугацааны үечлэлээр ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ өгөх нь ажлын идэвхийг сайжруулах, өндөр чанартай гүйцэтгэлийг бий болгох, улмаар амжилтыг хангах үндэс болно.
  • Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогддог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэйгээр тодорхойлох боломжтой болно.
  • Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, тусламж дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах бодитой үндэслэл тогтооно.
  • Хүний нөөцийн ажилтан ажилтнуудтай холбоотой асуудлуудыг илрүүлэн гаргах, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дээд түвшний менежерүүдэд үр дүнтэй заавар зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэнэ.
  • Хүний нөөц, цалин хөлс тооцооллын үйл явцыг автоматжуулснаар үргүй зардлыг багасгаж, ашигт үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлнэ.
  • Ажилтнуудад өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнд гарах зардлыг нь хянаснаар ажилтнуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Үнэн зөв, бодитой, цагаа олсон тайлан, шинжилгээний тусламжтайгаар ажилтнуудын талаар хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргах үндэслэл болно.
  • Байгууллагын одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ажилтан шинээр шалгаруулж авах, ажилтныг хөгжүүлэх, шаардлагатай ур чадвар, мэдлэг мэргэшилтэй ажилтныг авч үлдэх ажиллагааг сайжруулна.

Удахгүй системд хийгдэх ажлууд

  • Сургалтын функцыг сайжруулан шинээр оруулна
  • Сонгон шалгаруулалтын функцыг нэмж оруулна

 

Холбогдон ажиллах системүүд

  1. Санхүү НББ-ийн систем
  2. Цалингийн тооцооны систем
  3. Цаг бүртгэлийн систем

Эх сурвалж: http://ibi.mn/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото