HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2011 / 06 / 27
Сайн ажилтан олж авахад юуг анхаарах вэ?
СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхимийн багш Г.Нарантунгалаг менежмент, боловсон хүчний асуудлаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн сайн ажилтныг хэрхэн олох, зөв хүнийг сонгон авах талаар зөвлөж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаанаас харахад Монголын байгууллагуудын 91% хувь нь чадварлаг боловсон хүчин маш их дутагдалтай байна, ажилтнууд ажлаас гарах, орох нь их байна гэсэн хариултыг өгчээ. Жишээлбэл, бизнесийн салбар түүн дотроо хүний нөөц, маркетингийн чиглэлийн чадварлаг ажилтан олдохгүй байна , мөн социализмын үед бэлтгэгддэг байсан инженерийн боловсролтой хүмүүс одоо ховордчихож, сайн чадварлаг ажилтнууд дараагийнхаа залгамж холбоог бэлдээгүй байна гэдэг асуудал хаа сайгүй байна.

Харин ажил хийж байгаа хүмүүсээс судалгаа авахад нийт судалгаанд оролцогчдын 81% нь ажлаа солих сонирхолтой байна гэсэн хариултыг өгчээ. Ингэж хариулагсад нь ихэвчлэн 26-35 насныхан байна. Эдний ажлаа сольж байгаа шалтгааныг нь тодруулахад 39% цалин бага, 19% удирдлагын дарамт их, 28% нь ажиллах орчин тааруу, 19% байгууллагын ирээдүй тодорхойгүй, 6% хамт олны уур амьсгал муу гэсэн шалтгааныг тоочжээ.

Эдгээр судалгааны дүнгээс харахад нэг талаас чадварлаг ажилтнаа тогтоон барих бодлого дутмаг байгаа, нөгөө талаас сайн ажилтан тэр бүр олдоход хүнд болсон нь харагдаж байна. Энэ бол яах аргагүй манай бизнесийн байгууллагуудад тулгараад байгаа хамгийн том асуудал болжээ.
Иймээс өөрийн туршлага болон судалж мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан сайн ажилтан олж авах талаар зөвлөж байна.

Манай байгууллагууд ажилтны хэрэгцээ гарахад хамгийн түрүүнд сонинд зар өгдөг. Үүнийг та “Өдрийн сонин”, “Өнөөдөр” зэрэг сонинуудаас олж харж болно. Нэр хүндтэй, мөнгөтэй, олон улсын байгууллагууд ихэвчлэн өдөр тутмын сонинуудад зар өгөх нь үр дүнтэй байдаг гэж 66% нь үзжээ. Гэтэл ихэнх хүний нөөцийн менежерүүд “сонингийн зараар тийм ч сайн хүмүүс ирдэггүй” гэж хариулдаг. Яагаад ингэж ялгаатай байна вэ?

Та сайтар ажиглаарай. Олон улсын, төслийн байгууллагууд гаргасан зарлалдаа байгууллага, төслийнхөө тухай товч танилцуулаад албан тушаалын нэр, хийгдэх ажлууд, хувь хүнээс шаардагдах чадварууд, өсч хөгжих боломж, ямар материалууд бүрдүүлэх, өргөдөл хүлээн авах сүүлчийн хугацаа зэргийг дэлгэрэнгүй тусгасан байдаг. Харин Монголын байгууллагуудын гаргасан зард албан тушаалын нэр, нэлээд өндөр шаардлага, ямар бичиг баримт бүрдүүлэх, хүлээж авах сүүлчийн хугацаа гэсэн зүйлүүд тавьсан байдаг.

Зөвлөмж 1
Ажил авах зар бол тэр чигээрээ тухайн албан тушаалын сурталчилгаа байх ёстой гэдгийг анхаараарай. Иймээс чадварлаг хүмүүсийн сонирхлыг татахуйцаар хийгээрэй. Яагаад заавал танай байгууллагыг сонгох ёстойг энэ зараараа харуулах хэрэгтэй. Хамгийн гол нь хүмүүс юунд сэдэлжих вэ гэдгийг бод. Цалин хөлс, сурч хөгжих, өсч дэвших боломж, байгууллагын нэр хүнд зэрэг зүйлс хүмүүсийн сонирхлыг зайлшгүй татдаг.

Зөвлөмж 2
Зарим байгууллагууд тухайн мэргэжлийн их, дээд сургуульд ханддаг. Энэ хэдийгээр байж болох зөв арга боловч хүндээ бус, төгссөн сургуулид нь найдах хандлагыг нэмэгдүүлдэг. Уулын мод урттай, богинотой байдгийн адилаар сайн сургуулиас тааруу оюутан төгсөх тохиолдол ч элбэг болсон. Иймээс зөвхөн төгссөн сургуулийн нэр хүндийг баримжаалах бус албан тушаалын шаардлагыг хэр зэрэг хангаж байгааг нь голчлох хэрэгтэй.

Зөвлөмж 3
Байгууллагын ажилтнуудаараа дамжуулан хүмүүс хайж байгаа бол хэт их хамаатан садан, найз нөхдийн хүрээг бүрдүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Зөвлөмж 4
Сүүлийн жилүүдэд манайд ажил зуучлалын үйл ажилллагаа эрхэлдэг хэд хэдэн байгууллагууд бий болжээ. Тухайлбал, Карьер зуучлалын чиглэлээр “ХүманФортис” компани энэ чиглэлээр 4 жил ажиллаж байна. Ийм мэргэшсэн байгууллагуудаас гадна ажил олгогч эздийн холбоо, ажлын зууч утас зэрэг хэд хэдэн газрууд бий болжээ. Сайн ажилтан олж авахын тулд сонин хэвлэлд зар өгөхийн зэрэгцээ ийм байгууллагуудад хандах хэрэгтэй. Эдгээр нь танай байгууллагыг сонирхох магадлалтай хүмүүст хандах тул сонголтын хүрээг нэмэгдүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжтой юм.

Зөвлөмж 5
Удирдах ажилтнуудыг ажилд авахдаа head-hunting хийх нь илүү үр дүнтэй байдгийг бодолцоорой.

Зөвлөмж 6
Өргөдөл, маягтын загвар дээр бөглөдөг мэдээллийн хэсгийг гаргахдаа маш сайн анхаар. Манайхан эсвэл хэрэгтэй, хэрэггүй төрөл бүрийн мэдээлэл шаарддаг, тэгсэн хэрнээ яг хэрэгцээтэй мэдээллээ шаарддаггүй дутагдалтай.

Зөвлөмж 7
Ярилцлага хийхдээ харилцааны чадварыг маш сайн эзэмшсэн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Хүний яриаг сайн сонсож, ойлгож ч чадахгүй хүн ажилд орохоор ирж байгаа хүнтэй ярилцсанаас хийгээгүй нь дээр.

Зөвлөмж 8
Ярицлага хийхдээ асуултуудаа оновчтой бэлтгэж, асуултыг зөв тавих нь чухал байдаг. Нэг асуултаар олон зүйлийг асуух, мэдээжийн юм асуух, хэт хувийн шинжтэй хариулахгүй нь тодорхой асуулт тавихгүй байх, мөн хариултыг нь бэлэн өгсөн ам дагуулах асуулт тавихгүй байх.

Зөвлөмж 9
Үйлчилгээний ажилтан зэрэг өдөр тутам хүмүүстэй харилцдаг албан тушаалд ажилтан авахдаа дарамтаас хэрхэн гарах чадварыг нь хараарай. Жишээлбэл, загнаж харьцдаг хүнтэй хэрхэн харилцах бол гэдгийг нь харахын тулд сонголтын явцад загнасан асуулт тавьж үзэх зэргийг анхаарах хэрэгтэй.

Зөвлөмж 10
Баг, хамт олон дотор хэр нийцтэй байхыг нь харахын тулд сэтгэлзүйн болон сонирхлын асуулт, тестүүдийг зохион байгуулах хэрэгтэй.

Зөвлөмж 11
Ярилцлагыг хэт их сунжруулж болохгүй. Мөн ярилцлагын товч тэмдэглэл хийх хэрэгтэй. Үүнээс болж мартах, буруу сонголт хийх нөхцөл бүрддэг.

Зөвлөмж 12
Хэрэв нэг ажлын байранд олон хүн өрсөлдөж байгаа бол бүлгийн ярилцлага хийж манлайлах, бусдаас ялгарах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх чадварыг нь харах нь тохиромжтой байдаг. Хүмүүсийг нэг цаг хугацаанд хооронд нь харьцуулах боломж олгодог сайн талтай.

Зөвлөмж 13
Ярилцах үедээ шууд шийдвэр гаргах, хүлээлт үүсгэх хандлага төрүүлэхгүй байх хэрэгтэй.

Зөвлөмж 14
Тухайн албан тушаалд тохирсон шалгалт, тестийн хувилбаруудыг боловсруулах хэрэгтэй. Энэ нь ярилцлагаар авсан мэдээллүүдийг баталгаажуулах чухал ач холбогдолтой.

Зөвлөмж 15
Тухайн хүний талаар бусад хүнээс тодорхойлолт авах нь маш чухал. Хүмүүс ажилд орохын тулд мэдээж тухайн үед таалагдах бүхий л аргаа ашиглаж, өөрийгөө сайн талаас нь харуулахыг л хичээдэг. Иймээс төгссөн сургууль, өмнөх ажлын газрын хүмүүс, удирдлага, найз нөхдөөс нь мэдээлэл авах нь зүйтэй.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото