Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.51%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.54%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.00%
Сэтгэл зүй
- 2011 / 12 / 05
Та хэр зэрэг биеэ даасан хүн бэ?

2. Их сургуульд элсэн орохдоо:
а. Өөрийнхөө хүчээр
б. Тохиромжтой шалгалт
в. Бусдын тусламжтайгаар

З. Ямар нэгэн шалгалтанд бэлдэхдээ:
а. Уйгагүй хөдөлмөрлөнө
б. Тусламж авна
в. Зөвлөгөө авна

4. Та ажлаа хэрхэн гүйцэтгэдэг вэ?
а. Хуваарь гаргадаг
б. Мэдээлэл ашиглаж
в. Бусдын тусламжтайгаар

5. Чухал үед шийдвэр гаргахдаа:
а. Мэдлэг хүчиндээ найддаг
б. Найзтайгаа зөвлөлддөг
в. Нэлээд бодно

6. Нөхөр /эхнэр/ тань байхгүй үед гэрийн ажлаа ганцаараа амжуулдаг уу?
а. Тийм
б. Үгүй
в. Хойшлуулсан нь дээр гэж боддог

7. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалдаг уу?
а. Тийм      
б. Хааяа    
в. Шаардлагатай үедээ

8. Дараах өнгөнөөс сонго гэвэл:
а. Улаан
б. Хөх
в. Саарал

9. Бусдын үгийг хэр зэрэг сонсдог вэ?
а. Ховорхон     
б. Алтан дундаж    
в. Ихэвчлэн

а-4 оноо б-2 оноо в-0 оноо

30-44 оноо: Ta өөртөө хэт итгэлтэй нэгэн юм байна. Заримдаа энэ нь бусдад сөргөөр нөлөөлөх нь бий. Иймд алтан дунджийг баримтлаарай.
15-29 оноо: Та хүчтэй характертай хүн юм. Энэ нь стресст оруулж болзошгүй. Хэдий хараат бус байлаа ч гэсэн бусдын үгийг сонсож байгаарай.
0-14 оноо: Та шийдэмгий бус хүн юм байна. Аймхай хулчгар зангаа ардаа орхих нь зүйтэй. Урагшаагаа давшиж амьдар.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг.
“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаар  босгыг нь давах гэж байхдаа та аль хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...
- 2012 / 04 / 27
Ая тухыг эрхэмлэснээс үүдэх нь Ая тухыг эрхэмлэснээс үүдэх залхуурал нь дотроо өөр хэлбэрүүдтэй. Жишээлбэл Дорно дахины орнуудад залхуурал нь тааваараа наран дор сууж, цай уух мэтээр өдөр хоногуудыг өнгөрөөхийг гол төлөв хэлдэг бол, Баруунд залхуурал нь гол төлөв хурд, яарангуй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг юмнаас нөгөө руу буюу биеийн тамирын заалнаас ажил руу, тэндээсээ бар луу, тэндээсээ элдэв аялалд, тэндээсээ элдэв янзын курс дамжаа руу, тэгээд гал тогоо, гэрийн саад, клуб руу гэх мэт цаг наргүй яарсан байдлаар илрэнэ. Бид ая тух, амар амьдралыг л хайн ийш тийшээ яарна. Энэ хоёр хэлбэрийн аль нь ч байлаа гэсэн ер нь энэ хэлбэрийн залхуурал нь бэрхшээлээс шантрах, өөрийгөө ойлгохоос зугатаах, эвгүй байдалд орохоос зайлсхийх, зовлонгүй амьдрал л хүсэх зэргээс үүсдэг. Өөрөөсөө болон өөрийн бодит амьдралаасаа зугатаахыг хүснэ. Тав тухтай байдлыг бид залхуурлаар олж авахыг хичээх боловч энэ тав тухтай байдалдаа хэзээ ч сэтгэл ханаж чаддаггүй.

“Залхуурал сэтгэл татам харагдаж болох боловч ажил сэтгэл ханамжийг өгдөг юм.” Анн Франк
- 2012 / 02 / 20
-2011 / 12 / 06
Та дараах асуултад хариулахдаа "тийм ", "үгүй" гэсэн хариултыг өгнө үү. Хэрэв "тийм" бол 1 оноо, харин "үгүй" бол 0 гэсэн оноог өгөөрэй.
-2011 / 12 / 04
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл доорх сорилын бөглөөд үзээрэй.
  Автобус танаас өмнө буудал руу ирээд явчихаар  харагдвал  та яах вэ?
а/ Бүх биеийн хүчээ дайчлан  “хурдалж” автобусанд  амжиж суух болно.
б/ тэр автобусыг  өнгөрөөж  дараагийнх нь  ирэхийг хүлээнэ.
в/ Хэсэг хугацаанд  хүлээх  байх гэж  найдан, хөдөлгөөнөө бага зэрэг нэмнэ.
-2011 / 12 / 04
Өөрийнхөө зан чанарыг сайтар мэдье гэвэл дараах дөрвөн хэсэгт хуваасан 12 асуултанд "тийм" эсвэл "үгүй " гэж хариулаарай.
HR Фото