Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.51%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.54%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.00%
Сэтгэл зүй
- 2011 / 12 / 06
Та хэр зэрэг залхуу вэ?

1. Гэрийн утаc дуугарвал авахгүй хэн нэгэнд найдаж харилцуурыг авахыг нь хүлээнэ. Хэрэв ганцаараа байсан тохиолдолд утас дуугарвал шууд авахгүй 3-4 удаа дyyгapcны дараа харилцуураа авна.

2. Орноосоо оройтож босдог. Үүнээсээ болоод би ажил болон уулзалтандаа дандаа хоцорч очдог.

З. Явган явахгүйн тулд би аятай, таатай нөхцөл байдлыг үргэлж эрж хайдаг.

4. Явган явах, гүйх, унадаг дугуй унах болон спортоор хичээллэдэггүй. Биеийн ачааллыг хязгаарладаг.

5. Гол төлөв орон дээрээ хэвтэж зурагт үзэж, ном уншдаг.

6. Өдөрт бараг хоёр цаг юу ч хийхгүй, ямар ч зорилгогүйгээр эргэн тойрноо ажиглах ч юм уу, аль эсвэл мөрөөдөж суудаг.

7. Ажлын дараа ямар нэгэн илүү цагаар ажиллах талаар огтхон ч боддоггүй.

8. Гэрээ цэвэрлэхдээ орны хөндий болон тавилгын доогуур бараг шүүрддэггүй.

9. Хэн нэгэнтэй хамтран ажиллахдаа аль болох нөгөө хүнээрээ ажлын ихэнхийг хийлгэхийг боддог.

8-9 оноо - Маш залхуу хүн юм байна гэж дүгнэж болно. Энэ тал дээр хэн нэгэн таныг зэмлэдэггүй бололтой. Учир нь танд хэн нэгэн өрсөлдөгч байхгүйтэй холбоотой юм. Энэ нь таны карьер болон эргэн тойрныхоо хүмүүстэй харьцахад тань саад болж болзошгүй юм.

4-7 оноо - Ер нь та залхуу талдаа хүн юм байна. Энэ байдлаасаа нэн даруй салах шаардлагатай. Учир нь залхуу зан архагшихдаа амархан байдаг.

0-3 оноо - Та их ажилсаг хүн юм байна. Гэхдээ хааяа өөрийгөө жаахан бодох хэрэгтэй. Хэдэн цаг ч гэсэн амарч байхгүй бол ядаргаанд орно шүү.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг.
“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаар  босгыг нь давах гэж байхдаа та аль хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...
- 2012 / 04 / 27
Ая тухыг эрхэмлэснээс үүдэх нь Ая тухыг эрхэмлэснээс үүдэх залхуурал нь дотроо өөр хэлбэрүүдтэй. Жишээлбэл Дорно дахины орнуудад залхуурал нь тааваараа наран дор сууж, цай уух мэтээр өдөр хоногуудыг өнгөрөөхийг гол төлөв хэлдэг бол, Баруунд залхуурал нь гол төлөв хурд, яарангуй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг юмнаас нөгөө руу буюу биеийн тамирын заалнаас ажил руу, тэндээсээ бар луу, тэндээсээ элдэв аялалд, тэндээсээ элдэв янзын курс дамжаа руу, тэгээд гал тогоо, гэрийн саад, клуб руу гэх мэт цаг наргүй яарсан байдлаар илрэнэ. Бид ая тух, амар амьдралыг л хайн ийш тийшээ яарна. Энэ хоёр хэлбэрийн аль нь ч байлаа гэсэн ер нь энэ хэлбэрийн залхуурал нь бэрхшээлээс шантрах, өөрийгөө ойлгохоос зугатаах, эвгүй байдалд орохоос зайлсхийх, зовлонгүй амьдрал л хүсэх зэргээс үүсдэг. Өөрөөсөө болон өөрийн бодит амьдралаасаа зугатаахыг хүснэ. Тав тухтай байдлыг бид залхуурлаар олж авахыг хичээх боловч энэ тав тухтай байдалдаа хэзээ ч сэтгэл ханаж чаддаггүй.

“Залхуурал сэтгэл татам харагдаж болох боловч ажил сэтгэл ханамжийг өгдөг юм.” Анн Франк
- 2012 / 02 / 20
-2011 / 12 / 05
1. Та их сургуульд элсэн орохдоо хэрхэн шийдвэр гаргадаг байсан бэ?
а. Өөрийнхөөрөө шийддэг
б. Эцэг эх, төрөл садныхаа үгийг сонсож
в. Ойр дотны найз нарынхаа зөвлөгөөг дагаж
-2011 / 12 / 04
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл доорх сорилын бөглөөд үзээрэй.
  Автобус танаас өмнө буудал руу ирээд явчихаар  харагдвал  та яах вэ?
а/ Бүх биеийн хүчээ дайчлан  “хурдалж” автобусанд  амжиж суух болно.
б/ тэр автобусыг  өнгөрөөж  дараагийнх нь  ирэхийг хүлээнэ.
в/ Хэсэг хугацаанд  хүлээх  байх гэж  найдан, хөдөлгөөнөө бага зэрэг нэмнэ.
-2011 / 12 / 04
Өөрийнхөө зан чанарыг сайтар мэдье гэвэл дараах дөрвөн хэсэгт хуваасан 12 асуултанд "тийм" эсвэл "үгүй " гэж хариулаарай.
HR Фото