- 2012 / 01 / 08
Компьютертэй харьцдаг хүмүүст
2-р дасгал. Хөлөө нугалан өргөнө.
Бэлтгэл байдал. Ширээнээс 50-60 см зайтай байрлуулсан сандал дээр суусан байна.
1. Хөлөө жийн гараа мөрөндөө авч, амьсгаа авна.
2. Нэг буюу хоёр хөлөө нугалж гараараа толгойг зөөлөн дарж бөхийгөөд, гэдэснийхээ булчинг чангаруулж амьсгалаа гаргана. Дасгалыг дунд зэргийн хурдаар 3-4 удаа давтан хийнэ.
3-р дасгал. Их биеийг бөхийлгөж эргүүлэх.
Бэлтгэх байдал. Гараа мөрөндөө авч сандал дээр суусан байна.
1. Урагшаа бөхийж баруун гарын тохойг зүүн хөлийн өвдгөнд хүргэж, амьсгаалаа гаргана. Дасгалыг дунд зэргийн хурдаар 4-5 удаа давтана.
4-р дасгал. Их биеэр хажуу тийш хазайх.
Бэлтгэх байдал. Сандал дээр сууж, гарыг ташаан дээр байрлуулна.
1. Их бие толгойг баруун тийш хазайлган, зүүн гарыг толгойн ард тавьж амьсгалаа гаргана. Дасгалыг дунд зэргийн хурдаар 3-4 удаа давтана.
5-р дасгал. Булчинг суллах.
Бэлтгэх байдал. Сандал дээр сууж хөлөө урагш жийнэ.
1. Хөл, их бие, гарын булчинг дараалан суллана, амьсгалаа гаргана.
2. Бэлтгэл байдал. Амьсгал авна. Дасгалыг 3-4 удаа (аажмаар) давтан хийнэ.
6-р дасгал. Хурууны дасгал.
Бэлтгэх байдал. Сандал дээр гараа тохойгоор нугалан сарвуугаа атгаж сууна.
1. Хуруунуудыг тэнийлгэх (хүчлэхгүйгээр).
2. Хуруунуудыг атгах (хүчлэхгүйгээр). Дасгалыг дунд хурдаар давтан хийж амьсгалаа жигд авна.
7-р дасгал. Гараа огцом хөдөлгөх (20-30 сек).
Бэлтгэх байдал. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
1. Баруун гарыг дээш, зүүн гарыг хойш болгоно. 2 гараа ар тийш нь огцом савна.
2. 2 гарын байрлалыг сольж дасгалыг давтана. Дасгалыг 3 удаа давтан хийнэ.
8-р дасгал. Гарыг эргүүлэх.
Бэлтгэх байдал. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч гараа алдлана. (Тохойгоор нугалж болно)
1. Гараа тойргоор эргүүлнэ. Урагш хойш тус бүр 5-6 удаа давтан хийнэ.
Нүдний дасгал (үргэлжлэх хугацаа 2-3 минут)
Бэлтгэх байдал. Тохиромжтой байдлаар сууна. Нуруу цэх, нүдээ анилгүй, хараа шулуун, анхаарлаа төвлөрүүлэн сууна. Дасгалыг маш хөнгөн, хүч гаргалгүй хийнэ.
9-р дасгал. Нүдээ зүүн, баруун, урагш, дээш, доош харна. (нэг байрлалд сааталгүйгээр эргүүлж) 10 хүртэл удаа давтана.
10-р дасгал. Нүдээ зүүн доош, баруун дээш, баруун доош, зүүн дээш, шулуун харна. Аажмаар нэг байрлалд байх хугацааг уртасгана. Амьсгал чөлөөтэй. 10 хүртэл удаа давтана.
11-р дасгал. Нүдний тойрог хөдөлгөөнийг баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш 10 удаа хийнэ. Эхлээд түргэн, дараа нь удаашруулна.
12-р дасгал. Харах цэгийн байрлалыг өөрчлөн хамрын үзүүрийг харна. Дараа нь алсыг харна. Хэд хэдэн удаа давтана.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг
үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй
итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар
айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн
төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны
тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох,
том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж,
бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг
хичээгээрэй.
- 2012 / 05 / 06

Америкийн зүрх судасны өвчин судлалын нийгэмлэгийн эмч нар бүтэн жилийн
турш 2000 эмэгтэй дээр ажиглалт хийсэн байна. Зүрхний өвчинтэй
холбоотой элдэв өвчлөлүүд эмэгтэй хүн нөхөртөйгөө яаж хэрэлдэж,
муудалцдагаас шууд хамааралтай байдаг гэнэ.
- 2012 / 04 / 27

-2012 / 02 / 20
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэгэн шинэ
судалгаагаар хувиа хичээсэн, атаархуу, тогтворгүй, уур уцаартай хүмүүс
илүүдэл жинтэй байх нь маш түгээмэл байгааг олж тогтоожээ. Харин хэт
түгшүүртэй хүмүүс таргалах, турахдаа амархан байх магадлалтай гэнэ.

-2011 / 12 / 05
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир
нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг
өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж.
Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр,
ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий
болох гэх мэт зовиур илэрдэг байна.

-2011 / 12 / 03
Хаа сайгүй л хэрүүл хийж хүний болсон болоогүй зүйлийг өөлж явах дуртай
хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл хэрүүл маргаан нь хүний дархлааг 50%
бууруулдаг төдийгүй тухайн өдөртөө сэтгэлийн хямралд орон цагийг үр дүн
муутайхан өнгөрөөдөг гэнэ. Гэр бүл, ажил сургууль, албан байгууллага, ер
нь хаана ч байсан бусад хүмүүстээ болон өөрийгөө аль болох тайван
амгалан байлгахгүй бол хажууд байгаа хүмүүс чинь өвчин тусах магадлал
өндөр байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.