HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2012 / 07 / 01
Утсаар ярилцлага хийх 10 чухал санамж (L1)
Утсаар ярьж байх үедээ тэрээр дараах зүйлийг тодорхой мэдэж авахыг хүсдэг байна.
Үүнд:
• Тэр хүнийг сантехник болон засал чимэглэлийн 20/20 хувийн авъяастай эсэх
• Засал чимэглэлийн талаар ямар нэгэн ажил хийж байсан эсэх, хийсэн ажлынхаа зурагт танилцуулгыг ярилцлага дээр авчрах боломжтой эсэх
• Уг хүнийг утсаар харилцах чадвартай эсэх (энэ нь ийм төрлийн ажил хийж буй хүмүүсийн эзэмшсэн байвал зохих тэргүүлэх чадвар юм)
Утсаар ярих нь “тохирох сайн ажилтан” гэсэн ойлголтыг хамгийн бага хэмжээнд бий болгодог. Борлуулалтын ур чадвартай байлаа ч засал чимэглэлээр ажиллаж байсан туршлагагүй бол шаардлага хангасан хүн биш гэдэг нь тодорхой.
Нүүр тулсан ярилцлагын нэгэн адил үр дүн үзүүлж чадах өөр ямар үр дүнтэй аргууд байна вэ?
Бид танд дараах аргуудыг санал болгож байна

1. Утсаа авахын өмнө А-зэрэглэлийн ажилтны тодорхойлолтоо эргэн сана

Одоо олны хүртээл болох гэж байгаа А-зэрэглэлийн ажилтныг хэрхэн олж авах вэ? номондоо би “А-зэрэглэлийн ажилтантай уулзчихаад та түүнийг таньж чаддаг уу? Яаж тэр вэ?” гэсэн асуултыг тавьсан. Яг одоо танайд ажиллаж байгаа эсвэл ярилцлага авч байгаа хүмүүс А-зэрэглэлийн ажилтны талаар юу хэлэх бол? Энэ нь танд хачирхалтай санагдах хэдий ч та А-зэрэглэлийн ажилтны талаарх хангалттай сайн тодорхойлолт, мэдээлэл төдийлөн авч чадахгүй болов уу гэж би айж байна. Та чухам хэнийг хайж байгаагаа мэдэхгүй байгаа бол та болон таны багийн шинэ ажилтан авах ажил удааширч эхэлнэ.

2. Та товч намтаруудтай дахин танилцаж байхдаа ямар нэг амжилт бүтээл гаргасан эсэхийг нь анхаарах хэрэгтэй

Ярилцлагын үеэр сайн хэн нэгнийг алдах алдаа гаргах тохиолдлыг багасгах хамгийн шилдэг арга нь тэдний аж амьдрал, ажил хөдөлмөртөө гаргасан амжилт бүтээлийг тодотгох юм. Ингэсний дараа А-зэрэглэлийн ажилтны тодорхойлолттой түүнийг харьцуулж үз. Урьд өмнө нь гаргасан амжилт бүтээл нь нэг талаараа ирээдүйд сайн ажиллахын баталгаа болж болох юм.

3. Утсаар ярилцлага хийж байгаа тохиолдолд юун түрүүн хэр тааруу ажил хайгчидыг шууд л ялгаж таних асуултуудаа тавь

Жишээ нь, өмнө нь дурдсан компаний тухайд борлуулалтын болон засал чимэглэлийн ур чадвартай хүмүүсийг хайж байгаа билээ. Ийм ур чадвартай эсэхийг нь товч намтараас нь олж мэдэх боломжгүй бол утсаар яриагаа эхлэнгүүтээ л энэ тухай асуух хэрэгтэй. Хэрэв уг хүсэлт гаргасан хүнд энэ хоёр чадвар үгүй бол яриагаа шууд л эерэгээр дуусгах хэрэгтэй.
Тухайн хүний талаар түргэн хугацаанд төсөөлөл бий болгохын тулд та түүнийг шүүж үзэх зөв шалгуур хэрэглэж байгаа эсэхээ анхааралтай сайн шалгаж үз. Жишээ нь, манай үйлчлүүлэгч борлуулалтын асар өндөр ур чадвартай хирнээ засал чимэглэлийн чадваргүй нэгнийг олсон тохиолдолд дараагийн хүнийг хайх хэрэгтэй юу? Магадгүй хэрэгтэй байж болох юм. Та зөвхөн өөрийнхөө шалгуурыг л баримталж чадахаас А-зэрэглэлийн ажилтнууд практик туршлагагүй байдаг учраас та тэднийг шүүх бүрэн шалгууртай болж чадахгүй. Практик туршлага нь хэн нэгнийг А-зэрэглэлийн боловсон хүчин болгодоггүй. Үнэн хэрэгтээ, та өрсөлдөгчдийнхөө сонирхсон эсвэл тэднээс халагдсан хэн нэгнийг сонирхож өөртөө аваад байвал таны А-зэрэглэлийн ажилтан олж авах боломж улам багассаар байх болно.
Танай байгууллагын санал болгож буй ажлын байрны шалгуурт нийцэх хэн нэгнийг олоход тань хэцүү байгаа бол та утсаар хийх ярилцлагаа дуусгаж, нүүр тулсан ярилцлага хийх цаг тохирч эхэлж болох юм. Хэрвээ танд шилдэг сайн гэсэн нилээдгүй хэдэн хүсэлт гаргагч байгаа бол хүн бүртэй 30-60 минут утсаар ярилцлага хийхээр төлөвлөх хэрэгтэй бөгөөд та яриандаа тухайн хүний өмнөх амжилт, алдаа эндэгдлийнх нь талаар огт дурсахгүй байх хэрэгтэй. Харин та дараагийн арга хэмжээг хийхээр шийдсэн бол бид дараах зөвлөгөөнүүдийг танд өгч байна.

4. Тэдний одоогийн байгаа байдлаас нь яриагаа эхэл

Ажил эрхэлсэн байдлыг сар жилээр нь нарийн тодорхой асууж мэдэх хэрэгтэй. Ихэнх ажил хайгчид энэ хугацааг тодорхой бус хэлдэг бол та нарийн тодорхой мэдэхийг хүсдэг биз дээ.

5. Ямар ч тохиолдолд тэдний ажлын амжилтыг олж мэдэх асуулт асуух хэрэгтэй

“Та өмнөх ажил дээрээ бие даан гаргасан хамгийн том амжилтынхаа талаар товчхон ярьж өгөөч” гэх нь ийм төрлийн хамгийн шилдэг асуулт юм.

6. Хүсэлт гаргагчийг яриагаа үргэлжлүүлэх асуулт тавь

Та хэрхэн үүнийг хийсэн юм бэ? Яагаад ингэв. Яг яаж болж өнгөрснийг ярьж өгөөч. Энэ амжилтанд хүрэхийн тулд та чухам ямар арга хэмжээ авсан бэ?” гэх мэт асуулт асуу. Яриа үргэлжлүүлэх эдгээр асуултууд нь тухайн хүсэлт гаргагчийн урьд өмнө нь чухам юуг яаж хийж ирсэн болохыг таны өмнө дэлгэн харуулах болно.

7. Дараа нь таны А-зэрэглэлийн ажилтны тодорхойлолттой тохирч байгаа ажил мэргэжлийн амжилт бүтээлийнх нь талаар цөөн хэдэн тодорхой асуулт асуу

Хэрвээ та борлуулалтын менежер авах ажлын ярилцлага хийж байгаа бол дараах асуултуудыг асууж болох юм. Үүнд:
• Та энэ албан тушаал дээрээ нэг жилд хэдэн ажил гүйцэтгэдэг вэ?
• Таны худалдсан төслийн дундаж хэмжээ нь ямар байсан бэ?
• Танай хэлтэст хэдэн борлуулалтын менежер ажилдаг байсан бэ?
• Борлуулалтынхаа хэмжээгээр та бусад борлуулалтын менежерүүдийнхээ дунд хэдэд жагсдаг байсан бэ?
• Та ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан нэг алдаа дутагдлынхаа талаар надад ярьж өгнө үү?
• Та хэний шууд удирдлаган дор ажиллаж байсан бэ? Хэрвээ би түүнээс таны давуу болон сул талын талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсвэл тэр таны талаар юу хэлнэ гэж та бодож байна?
Жижиглэн худалдааны менежерээс та дараах асуултуудыг асууж болох юм. Үүнд:
• Өмнөх жилтэй харьцуулахад танай дэлгүүрийн орлого хэдэн хувиар өсөж эсвэл буурсан бэ?
• Өдөрт танай дэлгүүр дунджаар хэдий хэмжээний борлуулалт хийдэг вэ? Борлуулалтынхаа хэмжээг компанийнхаа бусад дэлгүүрүүдтэй яаж харьцуулдаг вэ?
• Бусад дэлгүүрүүдтэй харьцуулахад борлуулалтын хэмжээгээр та хэдэд жагсаж байсан бэ?
Санал болгож буй ажлын байрнаасаа шалтгаалан асуух асуултуудаа өөрчилж болох юм. Гэсэн хэдий ч утсаар ярилцлага авахад асууж байгаа асуулт бүр нь тодорхой нэг зүйлд хандсан, тодорхой үр дүнд хүрэх хамгийн гол нь түүнийг амжилттай сайн ажиллаж чадах эсэхийг тодорхой болгож чадах байх ёстой. Өөрийнхөө өгсөн хариултанд итгэл төгс дүүрэн байх хүмүүстэй л холбоо тогтоох хэрэгтэй. Ийнхүү хариултандаа итгэл төгс байгаа нь тэд асуултанд хэрхэн нарийн тодорхой хариулт өгч байгаагаас нь харагдана. Юу хийж байгаагаа мэдэж байгаа хүмүүс хэрхэн амжилтанд хүрснээ маш тодорхой, үйл явдлыг бүр ширхэгчлэн ярьж чаддаг хүмүүс байдаг. Амжилтаа хэт дөвийлгөж байгаа хүмүүс ихэнхдээ үйл явдлаа ерөнхий тойм маягаар ярьдаг. Ажил хайгчдаас заавал асуух ёстой амжилт бүтээлийг нь тодотгосон асуултуудыг зохиож бичихэд цаг гаргах хэрэгтэй.

8. Ярилцлагын үед тэмдэглэл хөтөл

Ярилцлагын үеэр хүмүүсийн өгсөн товч хариултуудыг тэмдэглэж авах нь тустай. Ярилцлагын үеэр ярианыхаа сэдвийг давтах эсвэл хожим нь эргэж харахад энэ тэмдэглэл нь тухайн хүний давуу болон сул талын талаар эргэн санахад тань тус болно.

9. Ажилд орохоор хүсэлт гаргасан хүн бүрт оноо өг

Өөрийн зохиосон А-зэрэглэлийн ажилтны тодорхойлолтын дагуу хүн бүрт оноо өгч дүгнэ. Шалгуур тухай бүрд нь 1 – 4 оноо өг. 1 оноо нь муу бол 4 оноо онц гэсэн үнэлгээ байна.

10. Утсаар өгсөн хариултуудад үндэслэн хамгийн сайн гэсэн хүсэлт гаргагчдыг нүүр тулсан ярилцлаганд сонгох хэрэгтэй

Утсаар ярилцлага хийх энэ арга нь танд тухайн хүмүүсийн тодорхой хугацаанд гаргасан амжилт бүтээлийн талаар олж мэдэхэд маш их дөхөм болно. Нүүр тулсан ярилцлагын үеэр зарим нэгийг нь тодруулж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. Утсаар ярихын хамгийн гол зорилго нь шаардлага хангасан сонирхол татсан нэгнийг бусдаас нь ялгаж танихад оршино. Үүний үр дүнд та болон танай баг шаардлага хангасан нэгнийг олж авах цаг хугацаагаа богиносгож, А-зэрэглэлийн ажилтан олж авах боломжоо улам нэмэгдүүлэх болно.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото